Yuna's pov
Би Жимин, Хусог, Тэхён ах нартай хуувилдсан. Би Жонгүгийг гэртээ ирэхэд Тэхён ахтай хамт орон дотор нүцгэн хэвтээд байж байна. Мэдээж яг ч нүцгэн биш л дээ. Хусог ах бол Тэхён ах бид хоёрыг камераар бичээд хөшигний ард нуугдаж байх юм. Харин Жимин ах Жонгүгийн бүтэлгүй пранкийг бичиж байна. Жонгүг уурандаа Тэхён ахыг гэмтээхгүй ч гэлээ би урьдчилан сэргийлээд Хусог ахыг гэртээ хамт байлгаж байгаа юм. Тэрнээс биш надад бичлэг хийхэд заавал дахиад өөр хүн хэрэггүй л дээ.
Тэхён: Тэр зогсоолд машинаа тавьж байна." Тиймүү? Та дээгүүрх хүрэм, цамцаа тайлчих. "
Тэхён: Жонгүг ч намайг алах байхдаа. Эхнэрт нь нүцгэн цээжээ харуулсан гэвэл?
" Зүгээрээ~ "
Тэхён: Зааза. гэсээр цээжээ нүцэглээд хөнжил дотор орж хэвтлээ.
" Би мөргүй топ өмсчихсөн, тэгээд хөнжилөөр зөвхөн гараа ил гаргаад өөрийгөө хуччихвал яг нүцгэн байгаа юм шиг харагдах байх "
гээд Тэхён ахын хажууд хэвтээд өөрийгөө хучлаа.
Хусог: Та хоёр жинхэнээсээ нүцгэн байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ жаахан ойртоод хэвт.
Тэхён: Уучлаарай~ гэсээр надруу их болгоомжлон ойртож хэвтлээ.
" Намайг мөрөөр минь тэвэрчих. Би таны цээжин дээр гараа тавьчихъя "
Тэхён: Чамд эвгүй байх юм биш үү?
" Зүгээрээ~ " гэвэл Тэхён ах намайг мөрөөр минь тэвэрч, харин би Тэхён ахын цээжин дээр гараа тавьлаа. Мэдээж хөнжилтэй хэсэг дээр нь л гараа тавьж байгаа.
Хусог: Ирж байна, ирж байна. Чшш.
Жонгүг: Хайр.... Та хоёр нэг оронд юу хийж байгаа юм?
Тэхён ах бид хоёр жүжиглэлтэндээ орж, хий дэмий сандарч, нүцгэн байгаа аятай биеэ хөнжилөөр хучин сандаралдана.