" Та тэгээд ирэхгүй юм биз дээ? "" Хайраа уучлаарай. Тоглолтын бэлтгэл гээд үнэхээр завгүй байна. Уучлаарай хайрыгаа "
" Зааза....3 сарын дараа уулзъя за! "
гээд утсаа салгаад таксины цонхоор хараад санаа алдлаа.
Онгоцны буудал дээр очин тээшээ өгчихөөд нэг кофе аваад уугаад сууж байтал манай гурван найз ирлээ.
Бёл: Юна~~~~ гээд гүйгээд ирэхэд нь би тэр гуравыг тэвэрч мэндлэв.
Чэвон: Онгоц нь хэзээ хөөрнө гэсэн?
" Одоо 10 минутын дараа онгоцондоо сууна"
Бомсу: Яваагүй байхад чинь санаад эхэллээ.
" Ммм~ Битгий намайг санаарай. Би удахгүй хүрээд ирнэ за юу? " гээд тэр гуравыг тэвэрлээ.
" Зааза найз нь онгоцондоо сууя даа. Үгүй бол та гуравт сэтгэл минь хорогдох нь байна. Сайн сууж байгаарай."
Чэвон: Сайн яваарай.
*********
Жонгүг ажил ажил гээд намайг явахад минь үдэж өгөөгүйд гомдож байтал хэдийн Улаанбаатар хотод, гэртээ ирсэн байв.
Ээж: За миний охин нэг жил хэр байв даа?
" Их сайн байсаан. Бас их сайн 3 найзтай болсон. Цөөхөн ч гэсэн надад үнэнч найзууд юмдаа."
Аав: Аав нь охиноо их саналаа. Чи минь байхгүй болохоор гэр чив чэмээгүй гунигтай болчих юм.
" Эгч яасан юм бэ? Ирэхгүй байх юм. Ажил нь ийм орой тардаг болоо юу?"
Ээж: Эгч, Төгөлдөр ах хоёр чинь тусдаа гарсаан.
" Хөөх. Намайг байхгүйд их зүйл өөрчлөгдөжээ? Гэхдээ эгч одоо 28 хүрчихсэн юм чинь тусдаа гарсан нь дээрдээ. Хэдий болтол ээж аавдаа эрхлэж амьдрах вээ дээ тиймээ?"
Аав: Тийн. Миний охин тэгээд гэртээ 3 сар сайхан амар даа. Зуны цаг агаарыг харж байгаад сайхан цаг агаартай үед нь хөдөө өвөө эмээ рүүгээ очноо.
" Тэгнээ. Их сайхан сонсогдож байна."
Нэг өрөөнд хамт унтдаг байсан өрөөний хамтрагч болох эгч маань байхгүй болсон чинь өрөө минь нэг л сонин хоосон санагдаж байна...
Утасаа асаагаад монгол дугаараа утсандаа сольж хийгээд хартал солонгосын олон улсын тоотой дугаараас зөндөө залгасан байв. Жонгүг байсан юм. Цаг орой болоход орондоо ороод laptop-оо асаалаа. Instagram хаяг руу минь Жонгүг video call хийх гээд залгаж байв. Чихэвчээ зүүгээд дуудлагыг нь авлаа.