Найзууд маань бүгд л " Чи Жонгүгтай үерхдэг байсан юм уу? Яагаад хэлээгүй юм бэ? " гээд л асууж шалгаасан.
Найзууддаа бүх зүйлийг учирлаж хэлчихээд дараагаар нь гэрийхэнтэйгээ ярьлаа.
" Байна уу? Ээжээ юу болсон бэ? "
" Охин минь чи зүгээр үү?!!!!! "
" Би зүгээрээ. Яагаад орилоод
байгаа юм бэ?"" BTS-ын тоглолтын тухай мэдээ монголд хүртэл гарч байна. Чи мэдээ үзсэн үү? "
" Үзээгүй байнаа. Дөнгөж тоглолтоос хүрч ирж байна. Бас би харуул хамгаалалт сайтай Жонгүгийн гэрт байгаа болохоор битгий санаа зовоорой за юу? "
" .....Зааза "
Ээжийг утасаа таслахад би мэдээ үзлээ.
" Өнөөдөр буюу BTS хамтлагийн сүүлчийн тоглолтын сүүлийн өдөр хамтлагийн гишүүн болох Жон Жонгүг фэнүүддээ өөрийнхөө найз бүсгүйг танилцуулахад фэнүүд эсэргүүцэн, бүдүүлэг авир гаргаж Жонгүгийн найз охин гэх Юна руу янз бүрийн зүйл шидэж, биед нь халдан толгойг нь гэмтээсэн байна. Ингээд та бүхэнд нэгэн фэн охины нийтэлсэн бичлэгийг хүргэе "
Тэр бичлэгэн дээр намайг тайзан дээр гарч ирэхээс эхлээд тайзнаас буух хүртэлх бүх зүйл бичигдсэн байв.
Жонгүг: Бүр мэдээ хүртэл гараад байхдаа яахав дээ.
" Их л ширүүхэн эхэлж байна даа."
Жонгүг: Би Бан Шихёг захиралтай яриад мэдээллийг үнэн гэж батлаад өг гээд хэлье. Тэгээд ер нь жоохон харилцаагаа ил гаргая.
" Их айж байх чинь.... "
Жонгүг: Би чамайгаа хамгаалах болно за юу? Чи надад итгэж болно шүү. Би үнэхээр сайн зодолддог.
гээд намайг үнссэнээ: Удаан уулзаагүй санасан сэтгэлээ дэвтээцгээе. гэж хэлэн намайг хоёр гар дээрээ өргөөд унтлагын өрөө рүү явлаа.
***********
Өглөө нь би Жонгүгийг сэрээхгүйгээр чимээгүй гэрээсээ гарлаа. Учир нь өнөөдөр миний хайрын төрсөн өдөр. Анх удаа л төрсөн өдрөөр нь хамт байх гэж байна. Өмнө дандаа хичээлийн өдөр таарчихдаг байсан болохоор хамт байж чаддаггүй байлаа.
Юмнуудаа бэлдээд буцаад Жонгүгийн гэрт иртэл Жонгүг буйдан дээр сууж байв. Тэгсэнээ үгийн зөрүүгүй намайг тэвэрлээ.