Гэрийн эзэн гэртээ ирэхэд орыг нь түүнтэй төрх ижил өрөөсөн чөтгөр нь эзэлж орхижээ.
Түүний цээжээр тэвэрсэн эхнэрээ хараад тэр тэвчих гэж оролдсон нулимсаа цутгуулав.
Өрөөнд нь хүн орж ирэхийг ч анзаарах сөхөөгүй гүн нойрондоо автсан тэд их л жаргалтай байсан бололтой.
Чичрэх гараа салгануулсаар аяархан наад талын хөнжлийг сөхөөд ихэрээ сэрээх гэж оролдов.
Тэр эхнэртээ хайртай. Өөртэй нь ихэр байтугай ижилхэн хүн ч байгаасай гэж хүсэхгүй. Учир нь тэр өөрийнх нь царайнд л дуртай хэмээн боддог.
Тэгээд л. Тэгээд л гуйдаг юм. Хүүхэд төрүүлж өгөхийг. Ядаж л тэдний дундаас салж зүрхлэхээргүй шалтгаан үүсээсэй гэж.
Өөрт нь хайртай үгүй нь мэдэгддэггүй түүнийг хаяж явахвий гэсэндээ хажуудаа үлдээх гэсэн бүх л аргаа сүвэгчлэнэ.
Хагас дутуу нүдээ нээх түүнд чимээгүй хэмээх дохиог өгөөд босгож ирэв.
Новш гэж тэр нүцгэн байна. Хувцасаа өмсөж зогсоход нь хүртэл тэр мэлмэрч байв.
"Уйланхай амьтан."
Хэнэгчгүй түүнийг зэмлэх түүний ихэр ах. Үргэлж л ийм байсан. Өөрийнх нь бүх зүйлсийг булаачихаад хэтэрхий гэмээр хатуу хандана.Эхнэртээ баригдахгүй гэсэндээ тэр бушуухан гарахын түүс болж байв.
Чирч гулдарсаар углааштай нь гаргаж ирээд хорслын харцаа тусган чухам яагаад гэдгийг нь асуух гэж оролдоно.
Зангирсан хоолой түүнээс авиа ч гаргахгүйд тэр гомдолтой санагдсандаа цурхирч орхино.
Хэзээ ч байгаагүй шар нь гэдийж хэд сайн цохиод авахыг хүсэвч уйлахаас өшөөг чадахгүй тэр өөртөө л гомдоно.
Одоо л биш бол. Одоо л биш бол. Түүнийг алдаж магадгүй. Яаж тэмцэж түүнтэй гэрлэлээдээ. Ихэр гэх дээрэмчиндээ алдаж болохгүй.
Гараа зангидаад тэр анх удаа түүнийг цохиж үзэв.
"Хараал идмэр. Чи л төрөөгүй бол. Чи л анхнаасаа байгаагүй бол. Новшын чи л надтай адил байгаагүй бол би хавь илүү амьдрах байсан юм."
"Төрөхдөө ч. Бүрэлдэхдээ ч чи миний дайсан байсан. Чи л байгаагүй бол би бие султай дорой амьтан болж төрөхгүй байсан."
"Хараал идсэн наад надтай ижилхэн царайгаа далд оруул гэж хэлсэн биздээ."
Хэлэх гэсэн бүх үгсээ ямар ч цензур тавилгүй гадагшлуулж орхив. Хоосрол. Хор шар нь түүнээс ховхорсон мэт л.
Өдийг хүртэл үг үйлдлээ цэгнэх гэж яагаад зүдрээд байсан юм бол?
"Овоо хэлд орчихжээ."
Ах нь гэсэндээ босож ирээд түүний ар шилнээс татаж аван цустай шүлсээ түүний энгэрлүү нулимчихав.
"Тэр хэзээ ч чинийх байгаагүй. Анх харсан хүн нь би. Анх хайрласан хүн нь ч би. Чи зүгээр л андуураад байна."
"Үгүй. Үгүй тэр минийх. Тэр миний эхнэр. Бид гэрлэсэн. Та биш би гэж байна."
"Яагаад одоо гарч ирээд түүнийг авах гээд байгаа юм?"
Чихээ даран нүдээ тас аниад орилох тэр яг л багын Тэхён хэвээрээ байв.
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
FanfictionГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.