"Тэр минь 17 настай байсан юм. Анх удаа харахад хэн хүнээс ч илүү хөөрхөн давхраа нь нүдэнд шууд л тусаж билээ.
Чи боддоо! Ийм хөөрхөн нүдтэй хүн байдагаа гээд л! Би 17 наслах хүртлээ хамгийн хөөрхөн нүдтэй хүнээр Тэхёныг өргөмжилчихсөн явж байсан юм. Гэтэл тэр гарч ирээд л хорьхон секундын дотор тэр рекордын дээд амжилтыг эзэлчихсэн. Анхны харцанд итгэдэг биздээ. Яг л Тэхён анх чамайг харчихаад хараагаа салгаж чадаагүй шиг би анх түүнийг хараад бүдэрч унатлаа нүдээ ч цавчаагүй нээрээ шүү!
Ахлах сургуульд би охидыг нээх их сонирхож байгаагүй ээ. Бэлгийн чиг хандлага маань бусдаас өөр юм болов уу? Гээд л толгойгоо гашилгадаг байж билээ. Гэвч түүнийг хараад л "аан энэ хүнийг л хүлээж байсан байх нь" гэж боддог юм билээ!
Би түүний араас хоёр гурав хоног гаж донтон шиг л дагасан. Сүүлдээ тэр надаас айгаад тэр бүлтгэр нүдэндээ нулимс цийлэгнүүлчихсэн намайг дуудаад айгаад байгаагаа хэлж билээ.
Би түүнийг айлгахгүй гэж хичээдэг ч яаж ийж байгаад л сургалт давтлага бүрийг нь оройтож тарах тоолонд ардаас нь дагадаг байсан. Амьхандаа учраа мэдэхгүй бацаан хайрладаг охиноо л харанхуйд хамгаалж байсан санаа нь тэр.
Айж байгаа нь ч илт байдаг байсандөө. Гэрлүүгээ ойртоод ирэхээр ухаан жолоогүй гүйгээд орчихдог байсан юм."
Тэр энэ өгүүлбэрийнхээ араас гашуудангуй ч жаргалтайгаар инээмсэглэж байв. Яг л нандигнаж далд хийдэг чихэр шиг өөрөөсөө ч харамлаж буй дурсамжруугаа өнгийж буй тэрээр гашуудах бус жаргалтайгаар түүнийг дурсахыг хүснэ.
"Би үхэх гэж байгаа юм шиг л түүний араас нэг сар хэртэй гүйсний эцэст ядаж л ярилцдаг болсон юм шүү!
Энэ нь тэр үедээ бол надад маш том амжилт байсан. Ард нь алхадаг арван алхам тав болж хувирсан нь намайг эрхгүй жаргалтай болгож байсан юм.
Тэр хөвгүүдээр гарынхаа арван хуруу шиг л тоглодог. Муухай харц шидчихээд хэнэгчгүй өөр нэгнийг сугадаад мөрлөөд гардагсан.
Эхэндээ ч би сайн уйлсаан. Бараг дөрөв таван сар түүний хөвгүүдээр тоглохыг харсаар сүүлдээ тэднийх нь оронд байгаагүйдээ баярлаж гүйцсэн юм.Тэднийг ямар их шархтай үлддэгийг бодохоор би түүнтэй ингээд ч болов хамт байгаадаа сэтгэл хангалуун байдаг боловоо гэж.
Сохён намайг найзаа л гэж боддог гэж хэлж билээ. Гэхдээ энэ өгүүлбэр миний зүрхрүү зүү шаах шиг л болсон. Учир нь би түүнд сэтгэлээ илчилсэний дараа ийм л хариу авсан юм.
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
FanfictionГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.