Хүлээж байна уу? Ахиад жаахан л хүлээчих.
"Яг юуг?"
Чиний амьдралын хар бараан хэсгийг...
----------------------------------------------------
"Миний хайр хэзээдээ хувцасаа сольчихсон юм?"
Хамт унтсан нөхөр нь өглөө нь хувцаслаад оронд нь шургачихаж.
"Хүүе яагаад уйлчихсан юм."
Хэр удаан уйлсныг нь мэдэхгүй ч нүд нь бүлцийж орхижээ.
"Яасан бэ? Хар дараа юу?"
Тэр дэмий л толгойгоо дохино. Үг дуугарахгүй юм биздээ.
Тэр түүний дээр гарч хэвтээд нүдийг нь үнсэж бүх л талаар энхрийлж байв.
Харин доор нь хэвтэх хүн хачин ихээр жихүүцэл мэдэрч гэнэтхэн л түүнийг чирсээр угаалгын өрөөнд чирээд оруулчхав.
Уруулаа цус шүүртэл нь зууж тэр эхнэрээ ванн руу түлхэж суулгаад цэв хүйтэн усаар зүлгүүрдэж гарав.
Өглөө сэрээд л хага ташим хүйтэн усанд нөхрөөрөө зулгартлаа үрүүлэх түүнд үнэхээр таатай санагдсангүй.
"Хайраа яасан бэ? Ммм."
"Ахх тэхёнаа болилдоо. Би даараад байна."
"Гуйя наадах чинь намайг өвтгөөд байна шдэ."
"Би тэгж заваан санагдсан юмуу? Аливээ чи угаах шаардлаггүй. Би. Би өөрөө угаачихъя."
"Чи намайг уйлуулах нь."
Яг л түүнийг сонсоогүй аятай биеийнх хэсэг бүрийг хэтэрхий гэх чинь угаахдаа л санаа тавьж байв.
"Новш гэж болиоч. Болиочдээ. Яг яачихсан юм."
Уур бухимдал нь буцалж эхлэхэд тэр даарсандаа чичирсээр арай ядан түлхэх оролдлого хийнэ.
Хүчрэхгүй ээ. Хоёр цаг гаруй тэр хүйтэн усанд хэвтэв.
Түүний биеийг угаах Тэхёны гар хүртэл даарсандаа бээрч эхлэж байхад тэр болих шинж байсангүй.
Голдоо ортол даарах тэрээр арай ядан гараа хөдөлгөж Тэхёны нүүрийг элбэв.
Сая л нүд рүү нь эгцэлж харсан тэр дариухан уснаас тэврэн босгов.
Одоо бол түүнийг сэтгэцийн асуудалтай гэсэн ч итгэж чадахаар байна.
Яг юу буруу хийчэхээд ингэж шийтгүүлж байгаагаа хайгаад олоогүй тэр цээжинд нь наалдан уйлж гарав.
Гэвч Тэхён гэмших нь байтугай түүнийг ямар эрхтэй гэж уйлж буйг нь гайхан суух ажээ.
'Би зүгээр л чамайг бохир зүйлсээс цэвэрлэсэн төдий шүүдээ. Тэр чамд хүрчихсэн.'
Тэр яг л хачирхалтай зүйл харч байгаа аятай түүний хэрхэн уйлж гомдоллохыг ширтэнэ.
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
Fiksi PenggemarГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.