Until

385 63 7
                                    


"Хайраа би ирлээ!"

Тэрээр явсан ажлаа бүтээсэн нь илт амаа урагдтал инээн амттан шимттэн зэргийг хоёр гартаа дүүргэсээр орж ирэв.

Гэвч түүнд хариу байсангүй. Угаас эхнэрээсээ хариу хүлээгээгүй ч түүний ах хүртэл хариу өгсөнгүй.

Тэр маш их сандрал болон айдсыг мэдрэхийн дээр нүд нь гүйлгэнэж гар нь салганана.

Чичирхийлэх биеэ захирсаар тэр том өрөөний буйдан дээр тэвэрч явсан зүйлсээ асгасаар дээд давхарлуу аль болох тайван алхах гэж хичээнэ.

Тэр сэмээрхэн алхсаар эхнэрийнхээ өрөөний хаалгыг аяар нээв.

Хүн байгаад нь баярлаж буй ч тэднийг нэг орон дээр хамтдаа унтаж буйг хараад өнөөх л хардалт гээч нь дүрэлзэн асах нь тэр.

Түүнийг сул дорой гэдгийг хэзээ ч бүү мартаарай! Хэзээ ч.

Сэтгэл зүй нь хэт эмзэг гэдгийг мэддэг хэрнээ тэд яагаад ийм хайхрамжгүй байдаг юм?

"Алаад хаячихалтай билээ?!"

Тэр хэзээ ч ийм заналтай харагдаж байгаагүй. Харамлах нь тодорхой байж юунд зөвшөөрсөн юм?












Хоолны үнэр ходоод хонхолзуулсаар сэрээж орхив.

Тэднийг бууж ирэхэд Тэхён томоо ширээ засчихсан хоолнуудаа өрж байв. Дараагын үйлдэл нь тэдний зүг зүрхэн хэлбэртэй инээмсэглэлээрээ инээх байсан юм.

"Алив хайр наашаа суучих! Ахаа та бас."

Тэр эелдэгхэн инээмсэглэсээр сандал татан суулгаж өгч байв.

Алхам бүрийг нь ажих тэд сая л нэг түүнийг ширээнд тухлахад хоолруу анзаарч эхлэв.

"Энэ бүхнийг яагаа..."

"Сүүлчийн зоог."

Түүний хоёрхон үг Солын зүрхийг чичиргэнэ. Сонссон үгэндээ тэр тас хар нүдээрээ айдаст үнэнийг асуух мэт ширтэнэ.

Хариу үйлдлийг нь ажин суусан Тэхён айлгүйхэн инээсээр тэдэнд дарс хундгалаж байв.

"Энэ байшинд идэх сүүлийн зоог гэсэн юм. Бид нүүх болноо! Илүү том эрүүл алслагдсан газарлуу!"

Бүр ч илүү айлгасан энэ өгүүлбэрүүд Солыг зугтах замгүй болгож буйг хэдэнтээ сануулана.

Нуруугаар нь хүйтэн хөлс цувж тэр хонхолзох гэдсэндээ хоол хийхээр чихэж эхэлсэн юм. Тамир тэнхээтэй байж зугтахгүй гэж үү?

Тийм газарлуу яасан ч явж болохгүй! Яасан ч!

Түүнийг хооллох зуурт Тэхён түүнрүү тасралтгүй ширтэн жуумалзаж байсан юм. Яг одоо юу бодож буйг нь ч нэвт харж байгаа аятай.

Хэсэг хугацааны дараа гал тогооны өрөөнд сандалны хөл чийхарсаар тэр эмэгтэй хормойгоо тас атгасаар босож зогсов.

"Би цадчихсан!"
Чичигнэж буйгаа үзүүлэхгүйг хичээх тэр өөрт ирэх зөвшөөрлыг хүлээсээр нүдээ хагас анина. Учир нь тэр өмнөх удаад түүний үгэнд ороогүйгээс түүний зөвшөөрлийг хүлээгүйгээс болон хэд хэдэн удаа зодуур амссан нь хангалттай хүлцэх шалтгаан болсон.

"Явдаа шувуухай минь сайн амар!"

Дарс шимэн хөлөө ачин суух тэр яг л дуулгавартай царцдаа тушаалыг нь өгөх мэт өнгө аястай ярьж байв.

Өнөөх л үргэлжилсэн цагаан даашинзандаа түүртсээр тэр урдуур нь бөндөгнөн гүйж гараад шатаар аль чадхаараа хурдан гарна.

Багахан толгойгоо гэлжийлгэж түүний ар нурууг сонирхохдоо тэр уруулаа зуун нүд нь биеэр нь тэнүүчлэнэ.

"Хаа хүрэхээ мэддэг л гэж найдъя. Зугтаж чадах юм болов уу даа?"

Түүний амьдрал гарынх нь алганд багтаастайг тэр дэндүү сайн мэддэг.









Dragin partaa bi 25vote ooor tulna! Duustal ni bichcihsenshd ynzinu?

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now