Registry

364 49 26
                                    

"Шархыг чинь цэвэрлэх хэрэгтэй бололтой!"

Түүнээс садрах цус болон ил харагдах шархнуудад санаа зовсоор тэр ийн өгүүлжээ.

"Ойр хавьд эмнэлэг..."

"Хэрэггүй ээ! Би зүгээр."

"Тэгвэл ядаж эмийн сан олох хэрэгтэй!"

Зам дагуух жижиг тосгоны 24 цагийн эмийн сангаас хэрэгтэй гэсэн зүйлсээ авсаар буцан ирэхэд Сол аль хэдийн унтаж байв.

Хойд талынхаа суудлаас өөрийнх нь бололтой цэвэрхэн гүн хөх өнгийн хүрэмээр түүнийг хучиж өгөв.

"Ойр хавьд хоноглохоор газар?"

Тэр жолоо барингаа ийш тийш өнгийх нь Солыг ямар учраас зугтаж буйг нь мэдэх хүртэлээ ярилцах бас түүнийг амраахын тулд буудаллах газар хайж буй нь энэ.

Тэр жижигхэн дэн буудал олсон бөгөөд түүнийг унтсан хэвээр нь хоёр гар дээрээ өргөсөөр нэгэн өрөөнд оруулаад хучиж орхив. Халуун ус болон цэвэр алчуур олж ирээд түүний нүүр болон биеийн хэсгүүдийг цэвэрлэж өгч байсан юм.

Үүнийгээ дуусгаад тэрээр орны хөлд сандал татан суугаад сая эмийн сангаас авсан зүйлсээ ухаж эхлэв.

Хамгийн эхэнд хэдэн тариур гарч ирсэн бөгөөд тэдээс нэгийг нь задлаад ямар нэгэн зүйл уусган тариуранд татаж орхив.

Аяар түүний хөнжлийг сөхөөд хөлийг нь хуруугаараа дарж үзэх нь тэр.

Тэгээд зүүгээ ойртуулахад унтаж байсан эмэгтэй гарнаас нь бариад авах нь тэр.

"Яах.."

"Мэдээ алдуулагч тарих гэсэн юм. Чамайг хугарсан хөлтэй чинь удааж болохгүй биздээ?"

Үүнийг сонссон тэр сая л нэг тайвшран гараа суллахад 5 мл тариагаа шахаж эхлэв.

Хугарсан хөлөө чиг тавьж боолгуулах гэж үйлээ үзсэн Сол одоо дээшээ харчихсан амьгаатан хэвтэж буй.

"Алив доошоо харж бай тос түрхээд өгье."

Түүнийг доошоо хармагц нэлмэгэр цагаан даашинзыг нь хайчилж орхисон юм.

"Яаж байгаа юм?"

"Зүгээрдээ чамд өмсгөх хувцас надад бий."

Тэр урсныхаа дараа харамсав. Түүнд юу тохиолдоо вэ?

Тэг чигтээ сэглүүлж орхижээ. Араатан!

"Битгий хүрээрээ өвддөг юм."

Тэр салганах гараараа хэт зөөлнөөр түүний нуруунд тос нялж байв. Гэхдээ түүний нулимс хацар дагаж урсана.

Нүдээ аничихсан түүний нурууг хэн нэгний зузаан уруул үнсжээ. Энэ нь Солыг цочоож орхив.

Жимин түүний хажууд хэвтээд нуруугаар нь тэврэв.

"Би чамд хайртай..."

Тэр толгойгоо түүнрүү эргүүлээд шийдэмгий харсаар ийн өгүүлэв.

"Наад хайраа өгзгөндөө чих Пак Жимин! Хайр гэдэг хогоос чинь болж би өдийд ийм болчихоод хэвтэж байна."

"Ядаж надтай хамт бай. Би хамгаалья. Ийм болгохгүйгээр. Хайрлахгүйгээр халамжилан амьдрая тэгэх үү?"

Тэр үүнд хариулт үл хэлэн толгойгоо эргүүлэн нүдээ тас анив.

Зөөлхнөөр босон гэрлээ унтраагаад тэр буцан байрандаа ирж хэвтэв. Алгаа эргүүлээд амаа таглан мэгшиж байсан түүний сэтгэл сэмэрсэн нь тодорхой. Гэвч энэ нь Солд тийм ч хамаатай байгаагүй.
юм.






Жимин өөрт нь үнэртэх танил тамхины үнэрээр сэрсэн нь хажууханд Сол тамхи зуучихсан зууж байсанаас болсон юм.

Нүдээ нуухлах тэрээр харсан зүйлдээ цочирдсоных биз.

"Уучлаарай өвдөөд байсан юм."

Тэр ингэж хэлэхдээ хөмсөг зангидаж буй нь тамхи төсөөлснөөс хэт гашуун байсанд биз.

Жимин:

Ингэтэл нь эвдэж орхио юу даа миний баяр баясалыг. Хүнийх гэдгийг нь мэддэг атлаа орхих зориг хүрээгүй хайртыг минь зовоох л байсан юм бол буцаагаад өгчихгүйдээ.

Зүрхний минь лугшилт бүрийг хөөргөж халиулж орхидог энэ эмэгтэйг хэнд ч үл итгэхээр болтол зовоосон чи ямар адгийн араатан гэдгээ мэдэж байгаа л гэж найдья Ким Тэхён!

Бурхан чамайг ивээх болтугай. Үзэх төдийдөө алахаар дайрах тул бурхан чамайг ивээлдээ аваг хүү минь.

Дэндүү тод гэрэлтдэг инээмсэглэлийг нь хэрцгийлж орхиод сорвиор нь үгүй хийж орхижээ. Гомдолтой байна. Гэвч эрхтэй гэж үү?

Түүнийг буцааж авахыг хүсвэл миний амь настай хамт авах хэрэг гарах нь дээ. Түүнд тохиолдсон явдлуудыг мэдэхийг ч хүсэхгүй нь айдас төрж байна.Хайртынхаа өмнө нулимсаа үзүүлчихвий гэх айдас.

Тэр Солын ар дагзнаас нэг гараа оруулан татаад түүний уруулыг шуналтайяа сорсон юм.

'Булаах зориг болон шалтгаан олгосонд баярлалаа Ким Тэхён!'

Хэзээ ч үл зогсох мэт тэр улам л гүнзгийрүүлж байсан юм. Тэр эргэж буцалтгүй түүнийг булаацалдах болно.







Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now