Тэр өдрөөс эхлэн эхнэр нь ухаан орохгүй хоёр хоносон юм. Ил шарх бохир орж хавдаж үсэрхийлж буй нь Тэхён болоод Санхёны санааг нилээд зовооно. Тэд ярилцсаны эцэст хувийн эмч дуудах тохиролцоонд хүрчээ.
Хөгшин бөгөөд туршлагатай хүн ирсэн нь ийм айлуудтай ганц нэг удаа таараагүй гэдэг нь илт юу хийх яах ёстойгоо мэдэж байсан юм. Түүний ачаар Солын шарх аньж эхлэн хавдар нь буусны дээр тэр аажимдаа ухаан орсон юм.
"Тэр чигээр нь унтуулчихгүйдээ!"
Тэр нуруугаа харуулан хэвтээд бувтнаж байсан юм.
Үүнийг сонссон Тэхён нэг хөмсгөө өргөн гайхсан янзтай маасайж байснаа түүний чихэнд хэдхэн үгс хэлээд л хацар дээр нь үнсэж орхисон юм.
"Намайг зөвшөөрөөгүй цагт чи юуг ч хийхгүй. Амьсгалах чинь хүртэл миний мэдлийнх байхад."
Тэр хар хослол өмссөн байхын дээр үүнийг нь Сол нэг ч удаа харж байгаагүй юм. Яг л түүний нөхөр биш аятай санагдав.
Түүний хүсээд байгаа өмнөх нөхрийнх нь шинж тэмдэгээс багаханыг дурьдацгаая. Тэр бор алаг нүдтэй өтгөн хөмсөг өндөр хамар өөлөх зүйлгүй арьстай. Эелдэг инээмсэглэлд нь дасаж өдийд тэд хуримласан нь гарцаагүй. Зөөлхөн энхрий аашаар түүнийг ганц ч удаа ширүүн харж үзээгүй түүний бамбарууш. Хаа нэг залуусаас хардах гэж оролдохдоо хошуугаа дэвсэлдэг бяцхан жаал байсан юм. Ийм хүн лав биш!
"Хонгор минь надад амжилт хүсээч! Би ажлаасаа гарах хэрэгтэй байна лда."
"Ажлаасаа гарч?"
Түүний гайхсан харц сөөнгөтсөн хоолой өөрлүү нь чиглэхэд одоо л түүнийг эргэж харсанд баярласан тэрээр чихэрлэг инээмсэглэл нүүрэндээ тодруулна.
"Хайрт эхнэрээ үлдсэн насаараа харж амьдрах хэрэгтэй биздээ! Зугтчихвал яах болж байна? Би хэцүүдэнэ шүү дээ. Санаа зоволтгүй дээ энэ насаар чинь дутаахааргүй тэжээх зэргийн мөнгө надад бий. Баяртай хайрт минь орой уулзья!"
Тэр харцаа тусгасаар хаалгаа хаан гарч одов. Зугтах аргагүй болгохын тулд одоо бүр ажил амьдралаа хаяж байгаа хэрэг үү?
Өөө тиймлдэ түүний амьдрал энд хэвтээд хэрхэн зугтах талаараа бодож байхад ажил бол хэрэггүй юм байна!
"Тэр өндийж суугаад зугтах талаар бодсон ч түүний бие түүнд үгүйсгэж байв.
"Хараал идсэн түүний ихэр байх нь мэдээжлдээ!"
Босож зогсох нь битгий хэл суух ч хэцүү байгаа тэр цухалдсандаа ийм болгосон хүмүүсийг хангалттай хараагаад амжив.
"Чөтгөр гэж? Дурсахаар дуудлаа гэж ойлгодог юмуу хаашай юм?"
Харааж дуусаагүй хоол бариад ороод ирсэнд тэр цочсондоо хэд сайн уурлаал амжив.
"Чи их ууртай байгаа бололтой."
"Үгүй ээ харин ч жаргалтай байна ххххаахх!"
Тэр заналтайяа түүнийг ёожилсон нь хэр тэнэг асуулт асууж буйг нь хэлэх гэснийх биз.
"Чиний амьдрал яагаад ийм болсныг мэдэх үү?"
Тэр орон дээр суугаад түүний үсийг илэн чихнийх нь ардуур хийгээд чухалчилж буй мэтээр ширтэхэд гэм хийчэхсэн хүүхэд шиг хөдөлж чадаагүй юм.
"Чи! Адилхан болохоор л. Чи тэрэнтэй дэндүү адилхан! Царай чинь биш шүү! Чиний зан ааш чинь Сохёнтой адилхан болохоор л би энд ирсэн юм."
"Тэрэнтэйгээ байхгүй энд юугаа хийгээд байгаа юм."
"Тэр байхаа больчихсон болохоор л..."
Итгэж өгөхгүй нь хар дарсан амьдралынх нь эхлэл зүгээр л нэг оршин тогтнохоо больсон хараал идмэрээс болсон гэдэгт.
![](https://img.wattpad.com/cover/341797923-288-k445.jpg)
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
FanficГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.