Ганц ч удаа. Бүр ганц ч удаа тэр Тэхёнд хайртай эсвэл сайн гэсэн үгсийг унагаж байгаагүй юм.
Хий хоосон нялуун,шунал хүслийн ачаар амаар нь давж гарсан мэт үгс.
Энэ нь түүнтэй гэрлэсэн ч итгэж чадахааргүй болгоно. Хайртай юу? Хэмээн асуух тоолонд сурамгай гэх чинь бөөрөнхийлж орхидог түүнд зүрхээ атгуулчихсан аятай л гомдоно.
Эхнэр нь хэдий ч өөр нэгнийх мэт мэдрэмж. Энэ л айдас хурсаар тэр хангалттай араатан зангаа буцааж авч байсан юм. Харамлах нь даамжирсаар хардалт. Айдас нь даамжирсаар өвдөлт болохын цагт тэр хил хязгаарыг давж түүнд байж болошгүй зүйлсийг хийж эхлэж мэдэх юм.
"Ким Санхён гай бололгүй яв тэгэх үү? Гуйя"
Харьцангуй зөөлөрсөн түүний хоолой саяхан сэдэрсэн дурсамжуудаас хамааралтай байж болох юм.
'Одоохондоо ч энд байх шаардлага алгалдаа.'
"За яахав. Гэхдээ ядаж ороод гутал хувцасаа авчихья тэгэх үү?"
"Байж бай."
Тэр гялсхан хөдлөөд үүдний өрөөнөөс гутал гадуур хувцас хоёрыг нь барьч гарч ирээд нүүр лүү нь шидэж орхив.
"Нэгэнт л тэр минийх болсон. Та түүнд хүрэх байтугай санаархах ч эрх байхгүй шүү!"
"Эхнэр чинь надтай унтчихсан. Залуу минь чамайг юмаа хуваалцахад дургүйг чинь мэднэ. Уур чинь хүрч байгаа биздээ."
"Ахиж үзэгдэх хэрэггүй. Миний эхнэрт буруугаа тохох гэсэний хэрэггүй. Ямар чи бид хоёрын ихэр гэдгийг мэдэж байсан биш!"
Тэр хээв нэг амыг нь хаах хариулт хэлчихээд хаалгааа нүүрнийх нь урд тас хаан хаалгаа аажуу налан доош суув.
"Ахиж ирэхгүй л гэж найдъя."
Харин Санхён тамхиа асаан ганц нэг сороод нэг талаа өргөн инээвхийлэв.
"Дүү минь дээ хэрвээ үүгээр л дуусгах байсан бол ах нь ирэхгүй байсан юм. Мартчихаа юу? Түүнийг чамтай гэрлүүлдэг өдрийн өмнөх амлалтыг?"
Мартаж орхисон нь гарцаагүй. Хэтэрхий их жаргалдаа умбаад бараг л хоорондох гэрээ гэмээр яриагаа таг санасан нь тэр биз.
Тэхён эхнэрийнхээ хажуугаар орон хэвтээд ганц нэг урсах нулимсаа ханцуйгаараа арчаад түүний үсийг илэн алдчихвий гэсэн айдастаа автан улам л уйлна.
Гэвч давхар түүнд 'Эхнэр чинь өөр хүнд эдлүүлчихсэн.. Эхнэр чинь өөр хүнтэй явалдсан.' гэх хоолойнууд тасралтгүй хашхичаж байв. Учрыг нь мэдэх хэрнээ тэр яагаад ингэтлээ шаралхаад байнаа?
Уйлж улайгаад басхүү гомдлын харцаар түүнийг төөнөнө. Хэн мэдлээ энэ сүлэлдсэн харцанд хорслын нулимс бүрэлдэж буйг.
Биччихээд ганцаараа уншаад байхаар муухаймөө хха
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
Hayran KurguГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.