addressed

474 70 72
                                    

Хүнд төмрөөр хийгдсэн зоорийн хаалга чийхарсаар онгойв.

Ухаан санаа нь манарч гүйцсэн тэр дааж ядах нүдээ нээсээр эр нөхрөө олж хараад өндийв.

Харин Санхён түүнийг ямар хэцүү болчихсон байгааг харан ихрийнхээ өмнөөс багахан гэмшинэ.

"Сол аа алив хоол ид. Нааш ир."

Сульдсан түүнийг хөдлөх ч тэнхэлгүй байгааг бодолцон тэр өвөр дээрээ татан хооллож эхлэв.

Хэдэн өдөр өлсгөлөн байсан Солын хувьд одоо бол өгсөн хоолыг нь чимээгүй гудрах нь зохилтой.

Хоолыг нь идэж дуусахад Санхён амыг нь ханцуйгаараа арчиж өгөөд түүний үсийг илэн тайвшуурж унтуулахыг нэн тэргүүний зорилго болгоно.

"Намайг эндээс гаргачихаачдээ тэгэх үү?"

Зөөлөн бөгөөд сул дорой хоолой.

"Чи эндээс холдож чадахгүй ээ."

Тэр яадаг ч байсан дүүгийнхээ шийдвэрийн талд зогсоно. Зүгээр ч нэг хорихгүйг нь мэдэх тэр дүүдээ итгээд түүнийг азнахаар шийдсэн нь энэ биз.

"Харгис новш!"

Хоолой нь сааралтан зангирч нүд нь усаар бүрхэгджээ.

Энэ л үг эмзэглүүлж орхив. Инээх аядаж байсан түүний царай хувьсхийн өөрчлөгдөж. Өвөр дээрээсээ авч шидээд үсээ байн байн хойшлуулж тайвшрахыг оролдоно.

"Чи юу мэддэг гэж? Та нар юуг нь мэддэг гэж ингэж хэлдэг юм. Хараал идсэн та нар шиг хүмүүс л хүнийг харгис хэрцгий болгодог юм."


--------------------------------------------------------------------------------------------

"Аав ааваа энийг хараа. Аав энийг л хараад өгөөч тэгэх үү?"

Байдаг том нүдээ гарган эцэгтээ эрхлэх энэ хүү өдөр бүр оролддог оролдлогуудаа хийсээр л байв.

Ядаж ганц удаа. Ганцхан удаа дүү шигээ магтуулж үзэх гээд тэр бүх зүйлсийг оролдоно.

Өнөөдөр л. Өнөөдөр л. Гэсээр тэр хэдийн жилийн хугацаанд эцэг эхийнхээ нүдэнд өртөх гэж бүхий л зүйлсийг хийж үзнэ.

Өчигдөр ч өнөөдөр ч маргааш ч. Тэр ийм л байдаг.

Харин уг өдөр тэр аав ээжийгээ зуржээ. Гэр бүлээ зурсан гэхэд хилсдэхээргүй энэ л зурганд түүний тольны тусгал шиг ихэр дүү зурагдаагүй байв.

Сая л нэг зурагруу толгойгоо эргүүлж хялам хийсэн эцэг нь түүнд тэр даруй уурлана хэмээн санасангүй.

"Чамайг бүтэхгүй амьтан гэж мэдэх ч дүүгээ ингэж гадуурхана чинээ санасангүй."

Түүний... Бишээ тэдний зэмлэл, хүчирхийлэл цаг ямагт өвтгөдөг байв. Бие бус бяцхан хүүгийн сэтгэхүйг.

Ялгах аргагүй адил атал яагаад ингэтэл өөр ханддаг юм?

Гарын арван хуруунд ч хүрхээргүй настай энэ хүү тэнэг эцгийнхээ гарт ахиад л өртжээ.

Өөрийнх нь ихэр дүүгийнхээс хэтэрхий ялгаатай энэ хар дарсан зүүд шиг өрөө. Ахиад л цоожлуулж орхив. Хоолгүй.

Шанаа нь хөхөрч хугарчихвий гэмээр туранхай гараараа чичирхийлсээр шидүүлж орхисон шалнаас тулж цөхсөөр өндийв.

Тэр хэрэг хийгээгүй. Муу хүүхэд байгаагүй. Зүгээр л ихэртээ атаархсандаа ганцхан удаа л түүнд муу хандаж үзсэн.

Хажууд нь шидэгдсэн зургийг аваад тэр маш сайтар зурсан зурагаа ажиглав.

Аав ээж нь дүүг нь урдаа зогсоон инээж байна. Харин тэр цаад талын буланд нэгэн хүүхэд чимээгүйхэн ширтэж буй нь өөрөө юм.

Яагаад анзаараагүй юм бол. Тэр жижигхэн зайд нямбайлан зурсан өөрийг нь. Яагаад үл тоосон юм бол өөрийнх үгс болон далай шиг цутгах нулимсийг.

Аз жаргалтай инээх зурган дээр ганц нэгээр нулимс дусалж хэлбэрийг нь алдуулан товойлгож байв.

Өөрсдөөс нь болж шархлаж буй бяцхан сэтгэлийг ойлгох гэж хичээгээгүй атлаа харгис хэцгийгээр нь дууддаг хүмүүс л хамгийн аймшигтай гэдгийг тэр энэ өрөөнд л ойлгож билээ.

Тэр уйлж буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд шуугаараа амаа таглаж нулимсаа арчих ч мөд тайвширч чадаагүй юм.

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now