Айдас бол хэзээ ч удирдаж чадахгүй сэтгэл зүйн дайсан.Бурхан минь. Хэн ч.
Хэн ч шүү. Ийм үед айдсаа ардаа хаядаггүй юм.
Юуг ч үл мэдэх үед. Та төсөөлөлдөө итгэж айдас чинь танаар тоглолт хийх болно. Харин галзуурахад танд ердөө л ганц өгүүлбэр хангалттай.
"Гуйж байна ахаа. Та юу ч хийсэн болох ч битгий намайг өвтгөлдөө. Тэгэх үү?"
Аль хэдийн цөхөрч түүнд тасралтгүй буулт хийж эхлэв. Гэвч тэр түүнд хуруугаа ч хүргээгүй юмсан.
Удалгүй нэгэн залуун амь тавих гаслаан мөн тусламж эрэх үгс чихэнд хадаж гарав.
Шуудай нүдэж байгаа аятай л пид пад хийх нь эгээтэй л голыг нь зурах шахна.
Дараагынх нь өөрөө байх болно гэсэн бодол нь бүр амар заяаг нь үзүүлсэнгүй.
Ямар үйлийн үр нь ийш нь аваад ирэвдээ. Зүгээр хөгшин тарган гаж донтонтой таарчихгүй тэгвэл хавь илүү хялбар үүнээс зугтаах биз.
"Өршөөгөөчдээ өршөөгөөч гуйя."
'Ахин дахин аврал эрэх нь хэчнээн өрөвдмөөр бас өхөөрдмөөр харагдана вэ?'
Санхён энэ удаад түүнийг голд нь ортол айлгахыг л хүссэн харин одоо тэр илүүг хүсээд байна. Түүнд хүрмээр бас илүү их орилуулж бахируулмаар санагдана.
Түүний доор тачаадан чарлах нь хэр гайхалтай санагдах бол.
"Өвчин хөдөлгөж байх шив?"
'За яахав цаашид илүү их хугацааг хамт өнгөрөөхийн тулд энэ удаад л тэсчихье."
Тэр Тэхён руу учир битүүлэг хэдэн зурвас бичсэнээс хойш тун удалгүй тэр өөрийн хэдэн хүмүүстэй ирж үймээн гаргав.
Аврагч болж царайлж буй нь энэ.
Хэргийн гол эзэн басхүү түүний аврагч өөрт нь аяар хүрэхэд тэр нулимс дуслуулан түүн рүү зүтгэнэ.
Санхён аль эрт үзэгдэхээ больжээ. Тоглоомын дүрэм нь энэ. Тэд хэзээ ч хүүхэлдэйнхээ өмнө хамт байх ёсгүй.
Гарынх нь хүлээсийг тайлж үзэвээс хэдэнтээ ноцолдсон бололтой үрэгдэж зулгарсан нь тод үзэгдэнэ.
Сайхан сэтгэлтэй болж харагдах хэрэгтэй шүү дээ.
Өө тийм лдэ. Тэр чинь мэргэжлийнх.
Аяархан нүдний хаалтыг нь аваад гаран дээр нь үнсэж өгөв.
"Удсанд уучлаарай. Эрт ирэх ёстой байсан юм."
"Тэхён ахаа!?..."
Тэр эхэр татан уйлж түүний энгэрт шигдэж байв.
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
FanfictionГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.