Pretend

595 73 15
                                    

Тэр өвдсөн. Мэдээж. Гэхдээ бага зэргийн л ханиад. Урьдчилан сэргийлж эм уусан болохоор тэр тийм ч хүнд өвдөөгүй.

Тэхёнд гомдож бүр аргадахчгүй байгаад нь шаралхсан тэр үг дуугарахгүй хэд хоногийг ардаа үдэв.

Тэхён ч эхнэрийнхээ хэнээс илүү шартайг мэдэх тул түүний үйлдлүүд инээдийг нь л хүргэж байв.

Уучлаарай. Энэ л үг хангалттай. Үг л байхад. Ганцхан л үг байхад болно гэдгийг мэдэх хэрнээ түүний хэр хол явж чадах эсэхийг шалгаж байв.

Буйдан дээр хий дэмий зурагт ширтэн суух тэд хэзээдээ ийм хүйтэн хөндий болсноо гайхан сууна.

Эмэгтэй утас дуугарч арай л амьсгал сонсогдохгүй байсан өрөөг дуу оруулна.

"Байна уу?"

"Ахх тиймүү? Би мэдээгүй юм байна."

"Одоо юу?"

"Хэд хоног юм?"

"Тиймээ очноо. Ххэ хөгжилтэй сонсогдож байна."

"Эрт хэлэхгүйдээ бэлдэх байсан юм."

"Зза би оройдоо оччихноо."

'Айлгүйтэж байх шив.'

Тэхёны хар одоо л хөдөлж байна.

'Хэн юм? Хэнтэй ярьсан юм?'

Тэр үүнийг асуухыг хүснэ.

Харц шидсэний хариуд хэдэн хэнэггүй үгс чихэнд нь сонсдов.

"Ангийн уулзалт гэнээ. Нэг шөнө нэг өдөр гэсэн."

"Битгий яв.!"

"Би чамаас зөвшөөрөл авах гэж үүнийг хэлээгүй. Зүгээр л санаа чинь зовохвий гэсэндээ хэлсэн юм."

"Тэгвэл хачин ихээр санаа зовж байгаа болохоор тийшээ зүглэх ч хэрэггүй."

"Наад ухаан санаа чинь яачихсан юм? Яагаад ингэж аашлаад байгаа юм? Миний өхөөрдөм зөөлхөн нөхөр хаана байна."

"Сол а намайг уучлаарай. Чамайг хэтэрхий их харамлаад байгаа бололтой."

"Инээдтэй юм? Намайг хэнээсээ ингэтлээ харамладаг байнаа?"

Тэр одоо л нэг юм инээж түүнд урьдных шигээ наалдан тэврэв.

Уруул дээр нь үнсээд тэр өрөөгөө зүглэв.

"Явахгүй байж болохгүй гэж үү?"

Тэр уурлаж буйгаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ эрхлэх аядан хошуугаа дэвсэнэ.

"Ганцхан л удаа шдэ. Би хэзээ нэхх ингэж уулзалтанд явдаг байлаадаа."

"Миний хайр алзахгүйдээ заюу?"

Үнсэлтээр булсаар нүүр дүүрэн мишээж гарах эмэгтэй нөхөртэйгөө эвлэрсэндээ баярлана.

Түүнийг гарсны дараа Тэхёны харц нь ширүүсэн яг л нууц амраг руу нь явуулсан мэт мэдрэмж авна.

"Хөлөө хуглуулахыг хүсжилдээ?"

Хоёр нүүртэй түүний нөхөр.

(Анхнаасаа ийм хартайгаа хэлж мэлэхгүй зүгээр)

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now