Mid

503 66 21
                                    

Хүйтэн ус нэрх хийн цацагдаж амьсгал нь тасалдсандаа ухаан балартаж орхисон эмэгтэй хахаж цацсаар нүдээ нээв.

Зооринд хэвтэж дасал болсон түүн дээр өглөө бүр ус асгадаг нь хэвийн үзэгдэл болоод байв. Дутааж хүчрэхгүйг нь мэддэг атлаа юунд ингэж хүлж орхидог нь гайхмаар.

"Тэхёнаа болилдоо. Би одоо чамаас айж байна. Ядаж энэ хүлээсээ тайл тэгэх үү? Би зугтахгүй ээ амлая."

"Хэн чамд итгэх юм? Сулраад яах гэж байгаа юм?
Арай нөгөө хэдэн салбадайгаа дуудахгүй биздээ. Ангалзаж ханаагүй гэж үү?"

Тэр ангийнх нь уулзалтанд нь нууцаар дагаж яваад түүнийг хэрхэн найзуудтайгаа инээлдэхийг хараад л уур нь буцалж бүр ч болоогүй өөр эр эхнэрт нь хүрэхэд тэр уураа барьж тэвчээгүй хэрэг.

Дагаж яваад алдчихсан тэр галзуурхын наана түүний машиныг дагаж явав.

Осол хийлгэхээр ахруугаа залгасан нь яг л урьдын адил.

"Хараал идсэн түүнийг л миний урд авчирвал түүнийг чамтай хуваалцсанч яахав."

Хэзээ ч Ким Санхёнтай тийм хэлэлцээр хийхгүй хэмээн боддог тэр хардалт гэх зүйлд захирагдан юу хийснээ үл ойлгоно.

Хэдэн арван хүн тэр осолоос үүдэн нас барах өвдөх зовох нь түүнд ямар ч хамаагүй. Гол нь эхнэрээ гартаа оруулж аваад өмнөө авчрах нь түүнд чухал.

Уураа барих асуудалтай тэр эхнэртээ яаж хандсан нь эмээх гэмших сэтгэлийг нь бага ч болов төрүүлэх ч тэр хэдийн оройтож хоцорсоныг мэднэ.

Эхнэрээ гарын алган дээр тавьсан мэт мэддэг тэр суллаж орхих л юм бол ахин нэг нүдээрээ ч харахгүй зугтахыг мэднэ.

Ахиад л хаяаад гарч одсон түүний нөхөр.

"Ядаж хооллоочдээ новшоо! Би энд өлбөрч үхэх нь."

Үлдсэн багахан тамир тэнхээгээ шавхан тэр арай ядан араас нь хашгирав.

Тэхён яг л урьдын адил хумсаа мэрэн буйдан дээр сууна. Тэр багаасаа л ийм байсан. Алдаа гаргачихаад айсандаа хумсгүй болтлоо мэрдэг түүний рефлекс хэтэрхий гэмээр сэтгэл зүйд хортой.

Өвдөгөө чичрүүлж тэр яах тухайгаа тунгаана.

"Чиний наад тэнэг зан надад ийм их хэрэг болно гэж хэн санахав дээ."

Хэдийн ирчихжээ. Тохиролцооны эзэн.

Хэдэн хоол савлуулж авчирсан бололтой ширээн дээр өрчихөөд урдаас нь харж суухдаа тэр дүүгийнхээ харамч занг дооглон сууна.

"Надаас харамлаж чаддаггүйг чинь гайхах юм."

"Аливээ хоол ид чамайг хэдэн өдөр галзуурахын наана байсан гэдгийг чинь мэдэж байна."

Хоёр залуу хоолоо аяархан идэж эхлэсэн ч нэг нь ямар нэгэн зүйл санасан аятай нэг хөмсгөө өргөн асуулт тавина.

"Чи ер нь эхнэртээ хоол өгсөн үү?"

Зооринд хорьсон гэдгийг нь сонсоод гайхаж байсан тэр анхаарал тавьсан эсэхийг нь асуугаагүй байж.

Хариуд нь дүү нь толгойгоо сэгсрэнэ. Ам ангайлгахаар үйлдэл.

"Чи чинь солиорчихоо юу? Үнэхээр эхнэрээ алахыг хүсээ юу?"

"Үгүй ээ би... Би уучлалт гуйж чадаагүй болохоор..."

"Чиний уучлалт гуйх гуйхгүй энд ямар хамаатай юм эргүү минь."

Тэнэг болж орхисон дүүгээ гайхсаар идэж байсан хоолоо барьсаар зоорийг зүглэв.



Aaaaa heden odr up bhgu😕

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now