A New Beginning

703 58 27
                                    


"Сол аа!"

Түүнийг гал тогооны өрөөнөөс хэн нэгэн дуудав. Тэд Жимины гэрт өнгөрсөн шөнө ирсэн бөгөөд тэднийх гадаа талбайдаа цэцгийн хүлэмжтэй байр нь том биш ч цэвэрхэн гурав дөрвөн өрөөтэй байсан нь түүнд тухтай санагдуулж байсан юм.

Гадаа талбайн цэцэгс анхилам үнэртэйн дээр цонхоо онгойлгох төдийд агаар сэлгэн сэнгэнэх нь Солыг баярлуулж байсан юм.

Тэр орноосоо өндийн доголсоор арай хийн хаалган дээр очих үед өөдөөс нь Жимин инээмсэглэсээр яаран гүйж ирэв.

Гараа хөл нурууных нь доор оруулж эвлэгхэн өргөөд
"Уучлаарай хөлийг чинь мартчихаж."гэсээр түүнийг сандалд нь суулгаж өгөв.

Түүний хийсэн хоол амттай байсан бөгөөд давхар хоригдож байсан газраасаа зугтаж чадсандаа тайвширсан уу? Гэмээр тэр хоолыг тайван бөгөөд амтыг нь мэдрэхийн тулд жаргалтайгаар идэж байсан юм.

Хоол идэж байхдаа тасралтгүй инээх түүнийг ажсаар хоолоо ч идэхээ умартсан Жимин мишээж байсан юм.

"Амттай байна уу?"

Тэр хариу өгөөгүй ч хоолноосоо халбагаа салгалгүй идсээр тасралтгүй толгой дохих нь хариулт болж байв.

"Би хүлэмжиндээ гүзээлзгэнэ тарьдаг юм. Хэрэв чи дургүй биш бол чи чамд авчирч өгөх үү?"

Сол инээсээр толгой дохин амандахаа залгин  ус уугаад түүний гараас атгав.

"Баярлалаа Жиминаа. Үүнийг хэлэх гээд чадахгүй бол яанаа гэж бодож байсан юм. Намайг марталгүй эргэж ирж бас тусалсанд."

"Бас намайг хөдөө эмээ өвөөгийн гэрт хүргэж өгч болох уу?"

"Чи манайд байх тухгүй байна уу? Чамайг хүсвэл хоёулаа шинэ байшин худалдаж авсан ч болно..."

"Үгүй дээ. Жиминаа танай гэр үнэхээр тухтай юм болдог бол эндээ үлдмээр байгаа ч тэр хүн намайг хайж байгаа цагт олох нь цаг хугацааны л асуудал."

Тэр гарнаас нь атгасаар ийн ятгах бол Жимин дурамжханаар толгой дохив.

"Уучлаарай."

"Чшш. Тэгэж хэлэх хэрэггүй би чам дээр өөрөө очоод байхад л болно шүү дээ."

"Түүнийг цагдаад.."

Үгийг нь таслан Сол толгойгоо сэгсэрч байсан юм.

"Тэр цагдаа нараас өлхөн суллагдчихна шүү дээ. Аягүй бол чамайг хэрэгтэн болгож мэднэ."

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now