Look

401 57 13
                                    

"Юугаа сэдээд байгаа юм?"

Том ширээний хоёр захад суусан ах дүүсийн дунд ямар нэгэн дайсагналын аура мэдрэгдэж байв.

"Асуугаад байх юу байгаа юм? Хот сууринтай ойр байх тусам тэр зугтах талаарх бодлуудаа авч хаяхгүй! Би ч та ч үүнийг мэдэж баймаар."

Тэр ширэв татсаар босон Солын өрөөг зүглэв.

Харин ширээнд үлдсэн залуу яг мэдэж байгаа төгсгөл нь ойртож буйд харууссаар хундага дарсаа амруугаа цутгана. Түүний угаас гарах санаа алдалт ширээний ирмэгт төвлөрөх харц гүн бодолд автсаныг харуулах биз.

Тэхён Солын хажуугаар орж хэвтээд араас нь тэврэн хүзүүнд нь нүүрээ наан ханатлаа уушиглаж байв. Түүний эвлэгхэн атлаа чанга тэврэлт сандрааж бас айлгана.

"Хэрвээ чи надад одоог хүртэл хайртай бол боль!"

"Юуг?"

Түүний намуухан баргил хоолойнд айдас дүүрэн намуухан хариулт тэр дороо л ирсэн юм.

Нүдээ аниастай тэр нэг талын уруулаа өргөн инээгээд.

"Хайрлахаа боль. Ирээдүйд чамд хийх зүйлс минь чиний хайранд хатуудах болохоор эртхэн боль."

"Өө мартаж орхиж. Чи надад тийм ч их хайртай байгаагүй тийм биз?"
Түүний хоолойнд бага зэргийн өөрчлөлт орсон нь бараг л мэдэгдэхгүй өнгөрөх шахлаа.

Тэр анх удаа. Түүнийг зовоож эхэлснээс хойш анх удаа түүнрүү эргэн цээжинд нь наалдаад гараа зөрүүлэн чанга тэврэв.

"Хайртай! Тийм байсан юм. Намайг хайрладаг чамд хайртай байсан юм. Буцаад тийм болж болохгүй гэж үү?"

"Тэнэгхэн минь дээ! Чи үнэхээр надад хайртай байсан бол яаж ч өөрчлөгдсөн хайрлах байсан юм. Гагцхүү чи тэр дурсамж тэр үеийн мэдрэмжинд л хайртай хэрэг."

"Би өмнөх шигээ чамд сайн хандаж болох ч чи түүнд өмнөх шиг итгэхгүй. Би мэднэ. Чамайг яаж ч хичээсэн намайг араатан гэж харахыг чинь."

"Тэгээд... Чи нэг л өдөр чимээгүйхэн намайг орхиод явахыг..."

Түүний энгэр норсоор энэ эмэгтэйн мэгших өрөөнд дуулдана.

"Хараач чи үнэн болохоор л уйлж байна!"

"Намайг мартахын тулд,орхихын тулд бүх зүйлсийг хийхийг чинь би мэдэж байна."

"Чамайг мэдэх юм чинь... Амин хувиа хичээх хэрэгтэй биздээ!"

Тэр уйлж байсан ч түүний нулимсыг хэн харна гэж? Хэн мэдрэх юм?

Тас тэвэрч буй ч Сол түүнээс маш хол алсад буй мэт мэдрэгдэнэ.







Нарны туяа нүүрийг нь илбэсээр сэрээх ядсанд тэр нүүрлүүгээ гараа явуулах гэж оролдоно. Гэвч энэ нь тийм ч амар байсангүй.

Хяр няр хийх төмөр гинж дөрвөн мөчийг нь ортой холбож орхижээ. Гар хөлийг нь арьсан тэлээ шиг зүйл ороож түүнээс нь гинж цуварчээ.

Үүнээс салах гэж өч төчнөөн ноцолдсон Сол эцэс сүүлдээ цурхиран уйлж байв.

Уйлахыг нь сонссон Тэхён аяга шүүс барисаар түүний өрөөг зорив.

Тэр урьдын л адил түүний хажууд суугаад нүүрийг нь илбэн үсийг нь хойшлуулж толгойг нь илж байв. Гаран дахь шүүсээ түүнрүү дөхүүлээд уух ёстойг нь өгүүлсээр ам руу нь ойртуулна.

Нүдэндээ торсон нулимстай тэр харцаа ч салгаж чадалгүй Ким Тэхёныг ширтэнэ.

"Яагаад уйлсан юм? Ммм?"

"Энийг суллаад өгөөч."

"Аан үүнээс болоод уу?"

Тэр хоёр гарыг нь нийлүүлэн атгаад түүн дээрээ аяар үнсэв.

"Удахгүй болохоор энэ газраас нүүх хүртлээ түр л..."

Том хаалганы хонх хангинаж эхлэсэнд тэдний яриа тасалдав.

Тэр босоод үүдэнд зогсох Санхён дээр очин хэн гэдгийг нь асуух мэт ширтэв. Өнөөх нь мөрөө хавчихад санаа алдсаар хаалгаа тайлж орхив.

Төмөр сараалжин хашаа дэлгэгдсээр гялгар хар машин харшын хаалгыг зүглэв.









Hurchihjee daraaginhin bas 25aaraal tulida te ?

Gylgar mashintai hun yste samarch ognodooooo

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now