Нүгэл
Буян
Уур хилэн
Тайвшрал
Аз ивээл
Хохирол гэмтэл
Баяр баясал
Уйтгар гуниг
итгэл
хорсол
Солонгорсон мэдрэмжүүд судсаар дээшилсээр тархинд хүрч харин тархи үүнийгээ зохицуулах чадвараа хаа ч юм гээж энэ бүхэнд уусан нэгдэхэд түүний удирдлаганд зүрх нь л ганц үлдэнэ. Тиймээ тийм.
Зүрх хэзээ ч түүний удирдлаганд байгаагүй. Ингээд тэр бие сэтгэл оюун ухаанаа ч тэр өрөөл бусдад дайж явуулж.
Ухаан орохдоо тэр толгойгоо дүүнгэтэж буйг мэдрэнэ. Хараа нь нэг цэгт үл тогтож бадайрч хүндрэх биеээ сарвалзуулах гэж үзнэ.
Гарынх нь үзүүрт нэгэн халуун зүйл зурс хийнэ. Энэ нь түүний сүүлийн удаад харсан зоорийн өрөө лавтай биш.
Сүүлчийн санах зүйл нь толгойдоо хүчтэй өшиглүүлж байснаа л тод санана. Түүнээс болж хэрхэн ухаан санаа нь эрээлжлэсэн бас түүний бие мэдлээс нь хэтэрсэнийг.
Хар тамхи?
Мансууруулагч?Аль нь ч бай тэр айдас басхүү ойр орчиноо мэдэрч чадсангүй.
"Хонгор минь сэрсэнд чинь үнэхээр баяртай байна."
Гарыг нь үнсэж бүлээн алчуураар арчих энэ хүний хоолой нэг л танил юм.
?
Хэн?
Байз. Түүний нөхөр биш гэж үү?
Гэхдээ...
Нөхөр нь эрүүл ухаанаа алдаад өөрийг нь тийм газар хориогүй гэж үү?
Судсанд нь гүйх энэ дусал тарианаас болж тэр ой санамжаа яг л манан дундаас хайж буй мэт л байв.
"Чи яагаад ийм зүйл хийгээд байгаа юм. Намайг явуул. Битгий надад хүр."
Харилцааны чадваргүй аятай л тэр хариулт нэхэхгүй үргэлжлүүлсээр л байв.
"Зүгээр л ослоос үүдсэн гэмтэл ойлгов уу? Би чамд хэзээ ч тийм зүйлс хийгээгүй."
"Хайрт минь намайг хар энэ зүгээр л хэдхэн хоногын зүүд төдий."
"Эмчилгээнээс үүдсэн гаж нөлөө нь энэ юмаа."
"Аливээ тайвшир. Эмч тайван байвал аяандаа тархи чинь ойлгож авна гэсэн."
"Энэ зүгээр л хэтэрхий бодитой зүүд байсан. Хэдий юу гэдгийг нь мэдэхгүй ч. Зүгээрдээ."
Тэр байдаг чадлаараа түүнд тайвшрахыг сануулж ар нуруунаас нь тэврээд зулайг нь үнэрлэж тайвшруулж байв.
"Айн?"
Нулимстай нүд гайхсан басхүү итгэж ядсан харцаар түүнийг ширтэнэ.
"Чи тэр ангийн уулзалтаас хойш осолд ороод сэрээгүй долоо хоносон шүү дээ. Би ямар их айсан гэж санана.
Эмч тархи чинь хавдсан болохоор зүүн тархины чинь ажиллагаа хэтэрхий их сэтгэж хийсвэр зүйлсийг мэдрүүлэх болно гэсэн. Энэ зүүд яг л бодит юм шиг.""Ойлгож байна уу?"
"Юу гэсэн үг юм? Зүгээр л зүүд гэх гээд байгаа юмуу?"
"Намайг хараач би чамд худлаа хэлдэг гэж үү?."
"Чи намайг зодсон бас хоол өгөхгүй хорьсон биздээ тийм байж одоо энэ жүжигтээ итгэ гэх гээд байгаа юмуу?"
"Би яалаа гэж чамд ингэж хандах юм? Миний нүд рүү хар хайртай байж би чамд яаж гар хүрч чадна гэж? Тийм биз надад итгэдэг биздээ?"
Манарч гүйцсэн тархи хэтэрхий их зүйлсд бэлтгэлгүйдээ унтарч орхижээ.
Тархинд нь явагдах царцалт.
Зүгээр л зүүдэндээ өөрийгөө хэдэн өдөр тамласан гэхэд итгэмээргүй юм.
Тоглож байгаа л гэж хэлээрэй?!
Ymar ngn taamag bnu hongoruudaa?
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
Fiksi PenggemarГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.