Bird

546 67 21
                                    

Халамжлуулж дассан шувуухай торноосоо зугтвал үхдэг юм.



Төв замын уулзвараас ослын дуудлага утас хангинуулна. Хэдэн арван машин осолдсон нь учир битүүлэг хэргийг сонирхолтой болгон улсын томоохон суваг болон олон нийтийн хэрэгслээр шуугицгаана.

"ШУУРХАЙ МЭДЭЭ

Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай XXX суваг нь  өнөөдрийн халуун сэдэв болсон төв замын томоохон ослын талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

Энэ гэмт хэрэг нь өнгөрсөн шөнө болох 6 сарын 26н буюу өнгөрсөн шөнө үйлдэгдсэн юм. Хачирхалтай нь гэмт этгээд тэр даруй хэргээ хүлээн хэрэг үйлдсэн шалтгаан болон зорилгоо мэдүүлэхээс татгалзсан байна аа. Түүнчлэн цагдаагын албан газраас үүнийг алан хядлага байж болзошгүй. Мөн та бүхнийг сэрэмжтэй байх талаар хүртэл дурьдсан байна аа. Мэдээллийг хүргэсэн ХХХ..."

"Утгагүй юм тиймүү хайрт минь."

Тэр эхнэртээ хандан хэрхэн өөрийнх нь тарьсан хэрэгт балмагдаж буй хүмүүсийн хэчнээн инээдтэйг хуваалцана.

"Галзуурсан л гэж битгий хэлээрэйдээ. "

Заналт хоолой хатаж зангирсан хөвчөөрөө хархирч үзээрийн гэмээр сонсогдоно.

Гэвч яагаад?

Гар хөлийг нь цусыг нь боотол хүлж сул унжсан үснийх нь завсараас шанаа даган урсах цус нь цухуйна.

Тэр урт буйдангын хөлд хэвтэж түүндээ ч дассан нь  тийчэгнэх ч тэнхээгүй болсных биз. Газарт удаан хугацаанд хэвтсэн тэр жиндэн даарах ч ойлгохоо байсан амьдрал нь анзаарах сөхөө гаргасангүй.

 Газарт удаан хугацаанд хэвтсэн тэр жиндэн даарах ч ойлгохоо байсан амьдрал нь анзаарах сөхөө гаргасангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Хэн чамд намайг эрүүл гэж шивнэсэн юм?"

"Новж гэж надаар тоглож байгаа бол яг одоо үүнийгээ зогсоо.!"

Хэзээ ч харж байгаагүй төрх шар үсийг нь босгож тэр айсандаа амандаа орсноор харааж байв.

"Зогсохгүй бол би чамтай  хамт амьдрах эсэхээ ахин бодно шүү!"

"Чи надаас холдоод хаачих гэж?"

Нүднийх нь хүүхэн хараа томорч тэр шаламгай хөдлөн эрүүнээс нь зуурч аван асуултаа ахин давтана.

Чичирхийлэх эрүү нь түүний хэр их айсныг илтгэх биз.

Хөдлөхгүй болтол нь зуураад түүнийг ахиад л хүлэх гэж дайраад байв.

"Хараал идсэн чи бол миний өмч."

"Хуриман дээрээ өгсөн амлалтаа мартаагүй биздээ."

"Би чамаас ганц л зүйл асуусан. Үхэн үхтлээ минийх байж чадах уу?"

"Харин хариуд нь чи тийм гэсэн. Чи зөвшөөрсөн. "

"Чи минийх болсон. Чиний хувь тавилан миний гарт ороод хэдийн 3 жилийн нүүрийг үзлээ шүү дээ! "

Харин Сол одоо л түүнийг гэрлэхээсээ өмнө байнга шахуу минийх болох уу? Хэмээн асуудаг байсныг нь санаж эхлэв.

Эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрдөг байсан асуултууд зугтаах аргагүй хариуцлага нь болов.

'Хоолой боогдож байна. Новш гэж. Түүнд минь юу тохиолдчихов доо'

Гайхширал гээч нь бүрэн утгаараа нөхрийнх нь шинэ араншинтай хамт үзэгдэхэд түүний нүд нь цайж тод гэрлийн туяа амийг нь авч одох шиг болоод гэгээ тасрав.

Хаалга хаагдсан харанхуй зоорь.

Twins Husband[Дууссан]Where stories live. Discover now