Уур нь буцалж үл таних залуугын нүүрэн дээр хаалгаа савж орхисон тэр уцаараа гаргахаар түүнийг мөн л харааж байв.
"Манай гэсэн үү? Миний эхнэр золиг минь! Ашшш!
Хачин юм чинь эргүү юмуу хаашай юм миний эхнэр өвдөнө үү байна уу? Чамд ямар...Түүнийг ийн үглэн бувтнаж байх зуур Санхён түүнийг ажиглан инээж байв.
"Яав? Хүн уурлаж байхыг үзээгүй юмуу?"
Тэднийг нэг нэгнээ ширтэлцэж байх зуурт дээд давхарт цонх хагарах дуулдана. Тэд яаран сандарсаар Солын өрөөний хаалгыг онгойлгох гэж үзсэн ч хэдийн цоожлогджээ.
"Ахаа! Түлхүүр түлхүүр..."
Тэхёныг гарч явахад л хэн ирсэнийг нь харах гэж тэр өнгийж үзсэн болов ч амжилт эс олов.
Тэр Жимины хоолойг сонссон дариудаа гинжээ таслах гэж үзсэн ч тусыг эс олно.
Түүний нэрийг дуудан хашгирмаар байвч энэ нь хэт эрсдэлтэй алхам юм.
Энд тэнд гүйх нүд самгардсаар хайчны үзүүр дээр тусав. Тэр нуучихсан байсан юм. Зориг нь хүрвэл амь бүрэлгэхээр. Өөрийнх ч бай өрөөлийнх ч бай.
Уртаас урт саарал тавиурны доор байрлах хайч хэтэрхий хол байсан юм.
Гинжний нөгөө үзүүрийг зүүж орхисон модон орны толгойг хугалах ёстойгоо сая нэг юм ойлгов. Тэр өшиглөж үзсээр нэгийг чүү ай хугалав.
Хөл нь тэсэхийн аргагуй өвдөх ч тэр шүд зуусаар тасралтгүй дараа дараагынхийг нь өшиглөсөөр байсан юм.
Тэр гинжээ чирсээр хаалгаа түгжээд ороо түлхсээр хаалгаа тээглүүлээд орхив.
Том хайчаар тэр арьсан тэлээ шиг зүйлийг таслах гэж арьсаа хамтад нь зүсэж байсан тэр үүнд анхаарал хандуулсангүй.
Цонх онгойлгох гэж үзэв ч бариулыг нь салгаад авчихаж. Цонхоор Жимины байнга шахуу унадаг тас хар машин үзэгдэх нь одоо л биш бол гэх мэт.
Бас Жимин машинруугаа буцаж буй нь улам л сандаргана.
Тэр эхлээд сандал шидэж үзэв ч энэ нь тийм ч сайн болсонгүй. Тэр хувцасны шүүгээгээ ухсаар хамгийн урт гэсэн өсгийтөө аваад хамаг хүчээрээ голд нь гадаслаж орхив.
Цуурч орхисон шил шиг амар зүйл байх гэж үү? Тэр ахин араас нь сандалаар цохиод л хагалжээ.
Харин одоо түүнд хоёр давхараас үсрэх зориг хэрэгтэй.
"Үхэхгүй ээ! Хоёр л давхар! Харин энд үлдвэл чи үхнэ шүү!"
Хаа нэгтээгээс түүний чихэнд бус зүрхэнд шивнэх үгс түүнийг түлхэж орхисон юм. Үсэрхэд нь хаалгыг нь балбаж эхэлсэн учраас тэр өвдөлтөндөө ёолох ч завдалгүй доголсоор Жимины машинруу гүйх аядав.
Грашнаасаа эхний тааралдсан машинд суугаад тэр галзуу хүн шиг тэдний араас дагав.
Гэвч замын талд тэднийг алдчихсандаа галзуурах тэр осол хийх шахна.
"Нүднийхээ өмнө алдчихлаа!"
Тэр машиныхаа үрүүлийг цохин балбаж нулимс цийлэгнүүлэн хорсож улайх нүдээрээ гомдолтой ширтэнэ.
"Олж аваад алаад орхие! Буруу газраа ирчихээд хүний эхнэр аваад зугтана гэнээ?"
Тэр ахин нэг заналтайхан урдахаа цохиод нүдээ нухалсаар сандлынхаа түшлэгийг налан нүдээ анив.
Negen humuund nairagdsan mny setgel...
Odoo yg tohiroltsoondoo shuu hahah
YOU ARE READING
Twins Husband[Дууссан]
FanfictionГайхмаар нь нөхөртэйгөө гэрлээд хэдийн 3 жилийг ардаа үдсэн ч ихэр гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд ч болоогүй тэр намайг ихэртэйгээ хуваалцсанд байгаа юм. Тэд зүгээр л надад аймшигтай санагдсан.