1.

137 22 1
                                    

Early Summer 2022

Хэчан хийсэн үйлдэлд минь огт гайхсан шинжгүй зогссонд би харин хачин царайлж суув.

"Яасан?"

Түүнийг ийн асуухад би хоёр гараа явуулан, түүний хүзүүгээр улам ороон тэвэрлээ. Яагаад сүүлийн үед би ганцаараа л иймэрхүү жижиг зүйлд догдлоод байгаа юм? Хэчан нэг удаа ч гэсэн сандарч, будилах үе байхгүй хэрэг үү? Тэр намайг багадаа тоглож өссөн найзаар л хардаг болохоор уу? Би түүнд үргэлж шороогоор цамхаг барьж өссөн нэгэн хэвээр байх болохоор уу?

Гэхдээ энэ бол өөр. Хоёулхнаа байхад ийм нөхцөлд байна гэдэг өөр. Хэчанд ч бас өөр байх учиртай. Би үргэлж түүнд ялагдсан мэт мэдрэмж авч чадахгүй.

Намайг удаанаар өндийхөд Хэчан нүд рүү минь юу ч хийсэн өөрт нь нээх нөлөөлөхгүй гэх харцтай байсан ч би тасралтгүй ширтэх аж. Түүний нүүрэнд тулж ирээд уруул руу нь ширтээд дөхтөл хором хон зуурт түүний нүд бага зэрэг томорч, амьсгал нь тогтворгүй болов. Тэр мөчид би инээхгүйг хичээн, уруулаа жимийгээд доошилж түүний хүзүүн дээр үнсэлт үлдээлээ.

Би түүний нүдийг ширтсэн хэвээр буцан суугаад өөрийн нөмөрсөн байх түүний савхин хүрмийн энгэрээс базлахад түүний сүрчгийн үнэр улам тодрох ажээ. Удалгүй саяхан үнссэн газар болох түүний хүзүүний бага хан хэсэг рүү ширтэж байгаад тэр хэсэгт гараа хүргэж хуруугаа илэхэд уруул өнгөлөгч зууралдана. Үнэхээр хачин гээч... Хүнд үнсүүлж байхад биш зүгээр хүн үнсэхэд хүртэл хамаг бие тансаг үнэртэй цэцгүүд гижигдүүлсэн мэт хачин оргих юм.

Мотоцикл дээр суунгаа өмнөө зогсох Хэчан руу ширтэхэд тэртээд харагдах хотын гэрлүүд олноороо гялалзах аж. Миний богино үс шөнийн салхийг даган зөөлөн хийсэхэд Хэчан хар өмднийхөө халаасанд хоёр гараа хийсэн хэвээр хэсэг зогсов.

Харцаа түүний нүдэн дээр илүү тогтоож чадахгүйн даваан дээр Хэчан урагш зөөлөн алхаад тонгойн, шуудхан уруул дээр минь үнсэх нь тэр. Өдөр болгон хийдэг зүйл нь юм шиг... Өмнө нь өчнөөн удаа төсөөлж үзсэн зүйл нь юм шиг... Тэр над шиг ганцхан үнсээд холдсонгүй. Нэг гараараа миний нурууг илээд өөртөө улам наах бол нөгөө гараа хацарт байрлуулж чих илнэ. Түүний үйлдлүүд удаан агаад зөөлөн байсан тул хэдийн дассан зүйл шиг санагдах ажээ.

Би өөрийн мэдэлгүй нүдээ аньж гараа үсэнд нь хүрлээ. Өнөөх тансаг үнэртэй цэцэгс нүдээ анихуйд од болон гялалзах шиг. Үгүй бол харанхуйд галт автан, чимээгүйд шатан бутрах шиг.

Early Summer 2023

Хурдтай явж байсан машин гэнэт зогсоход би унтах сэрэхийн заагт төөрч байснаа нүдээ нээв. Унтсан ч үгүй, сэрүүн ч байсангүй. Машины урд байх цаг нүдээ нээхэд шуудхан харагдах ба сүүлд харснаас 10 гаруй минут л өнгөрсөн байв.

"Хэми... Сэрчихсэн үү? Бие засах газар ороодохъё. Битгий унтаарай. Удахгүй очлоо"

Эгчийг бараг эргэж ирэх хүртэл нозоорч суусаар ирснийх нь дараа л сэргэн, утсаа нээлээ. Дэлгүүрээс надад хүйтэн ус авч ирсэн байсанд нэг балгахад эгч гадаа хэр халуун байгаа талаар дурдах аж. Байдгаараа нимгэн хувцасласан биен дээр нь нар шарж байгаад дургүй нь хүрч байгаа бололтой. Борлоно энэ тэр гээд эгч халуун наранд дургүй юм л даа. Би ч зуны улиралд дургүй ч эгчээс өөр шалтгаантай байв. Амьсгалахад хэцүү байдаг юм.

Машин дахин хөдөлж эхлэхэд би нэгэн зурваст юу гэж хариу өгөхөө бодож байв. Тэгэх зуураа бичсэн үсэг бүрийг нь нягтлах шиг ирсэн зурвасаас огт харцаа салгасангүй.

"Ээж, чамайг энд ирэхээ хойшлуулаад байсан болохоор тэндээ найз залуутай болсон гэж бодсон байх" гээд эгч инээгээд үргэлжлүүлэн "Үнэндээ өмнөх зун Хэчантай ямар нэгэн зүйл эхлүүлчхээд ирэхээ хойшлуулаад байсан гэж мэдэхгүй л дээ"

Би эгчид хариу хэлэх бодолгүй, хариу зурвас бичиж байсан ч бичсэн зүйлээ арилгав.

"Хэчан ч бас ирээд удаагүй байгаа. Гэхдээ Сөүлээс чамтай уулзах гэж зөндөө очсон биз дээ?"

"Мм"

Эгч жолоо барьж байсан ч нэг гараараа намайг цохих шахаад "Уулзсан юм уу үгүй юм уу?"

Би суудлаа залхуутай гэх чинь дэрлэж зурвасыг ширтсэн хэвээр "Хааяа л"

Хааяа гэнэ шүү. Хааяа уулздаггүй гэмээр юм.

Эгч хэдэн хором чимээгүй явсан ч дахиад л "Унтчихсан юм уу?" хэмээн дуугарахад би үл ялиг хөмсгөө зангидсан ч сүртэй хариу үйлдэл үзүүлэлгүй "Үгүй ээ"

Үгүй ээ... Гэхдээ бараг л.

Зурваст хариу өгчхөөд, эгчийн үгнээс зөрж дахин нүдээ анив. Унтахгүйгээ мэдэх ч гэлээ сүүлийн зунд эхлүүлсэн хачин явдлын суурийг ахин төсөөллөө.

Тэр үдэш би түүний хүрмийг маргааш буцааж өгөх шалтагтай авч үлдсэн ч тэр зунжин би буцааж өгөөгүй. Би эзнийх нь гар луу өчнөөн гүйж очсон ч гэлээ эзнийх нь үнэр арилсан савхин хүрэм нь эзэндээ очоогүй хэвээр...

"Өөр нэгэн зун эхэлж байна. Та хоёр бас л томоотой байж чадахгүй биз. Гэрээс гараад л, цонхоор нууаар орж ирээд л"

Эгч нүдээ аньсан хойно ийн бувтнах ч би хэдийн өнөөх цэцгүүд дээр гүйгээд очсон байлаа. Мөн Хэчан намайг ирсэн үгүйг цонхоороо хараад л мэдэх юм байж дэмий зурвас бичсэнийг шоолж бодов.

'Ирсэн үү?'

'Бараг л'

---

나쁜 짓Where stories live. Discover now