11.

37 12 0
                                    

Mid Summer 2023

Өрөөнийхөө угаалгын өрөөнөөс гартал Хэчан өрөөнд орж ирэх нь тэр. Сөжүнтэй өчигдөр орой уулзахдаа бялууртлаа үнэрлэж авсан сүрчиг Хэчанаас яг тохирсон хэмжээгээр үнэртэнэ. Өчигдөр оройг давсандаа хэр их баяртай байна гээч?

Хэд хоног зайлсхийж байсан түүний хариулт нэхсэн харцтай энэ удаа нүүр тулахдаа би татгалзаж чадсангүй. Түүний харц намайг арагш ухрахад хүргэж, Хэчан өрөөнд орж ирээд, хаалга ардаа түгжив.

Өчигдөр шөнө энэ тэнэглэлээ зогсоохоор шийдээд байсан тул миний харц түүний өмнө сөгдөж, санаа амарсныг илтгэж урт амьсгал гаргалаа. Би ахин ухрахад ард намхан орны дэргэдэх тавиур тээглэж, Хэчан намайг тэнд суулгаад, ойртон зогсов. Бодолд нь далайн шуурга өрнөх ч харцад нь намайг чиглэх далайн зөөлөн давалгаа ил гарчээ.

"Яагаад түүний араас гарсан юм? Бас тоохгүй байсан байж гэнэт намайг санаж байна гэж зурвас явуулах юм"

Хэчан хэдийн гадарласан биз. Миний тэнэглэл дууссан гэдгийг. Би хэр удаан тэгж аашилж чадах билээ дээ. Гэсэн ч би ямар нэгэн хариу хүснэ. Өөрийн сэтгэлийн асуултыг мэдэхгүй ч түүний сэтгэлийн хариуг.

"Чи яагаад ийм нухацтай байгаа юм?"

"Эрэгтэй хүнийг ийм тохиолдолд юу сэдэхийг мэддэг болохоор. Би тэдний нэг болохоор"

Бодол дохь далайн шуургийнхаа үймээнийг намдааж тэр надтай давалгаа мэт зөөлөн дуугарна. Нүцгэн хөл доор ягаан хивсний материал мэдрэгдэж, болохгүй үед өнөөх дурсамж ахин сэргэлээ.

"Тэр нь юу юм?"

Би түүний хацар, дух, хамрыг ээлжлэн ширтэв. Тэр хариу хэлсэнгүй.

"Юу ч байсан тэр жинхэнэ би биш шүү дээ. Түүний л бодол"

"Үгүй ээ. Чи хэний ч бодолд тиймээр оршиж болохгүй"

"Тэр хамаатай гэж үү?"

"Чи хамаатай"

Би доош харав. Гадаа биднийг удаан алга боллоо гэж сэжиглэсэн хүн байхгүй л байгаасай. Өнөөдөр бас л аав ээжийн гэнэт хийдэг хоолны өдөрлөг болж таарав.

"Надад чи хамаагүй байсан бол миний бодолд чи өөрөөр оршоод, бодит зүйл болоод, хэдийн ард хоцорсон байгаа"

Намайг хариу хэлээгүйд Хэчан ахин дуугарсан юм. Би доош харсаар бага зэрэг инээмсэглэв. Хэчаны хуучин найз охины талаар харин бодохыг хүсэхгүй байна. Ярихад ономжтой сэдэв гэдгийг ч бас мэдэхгүй нь.

나쁜 짓Where stories live. Discover now