20.

43 12 9
                                    

Late Summer 2023

Аавтай утсаар ярьж дуусахад нар хэдийн жаргаж, үдшийн бүрий ойртож байлаа. Эмнэлэгт хэр удахаа болон хэр удсанаа ч хэлж мэдэхээ болив. Ямартай ч тэр хэвээрээ Хэчанаас хариу сонсоогүй гэдгээ мэдэх байна. Зарим шөнүүдэд амьсгалаасаа болж тухтай амарч чадахгүйд Хэчан л толгойд орж ирэх ч хааяа өвдөлтдөө түүнийг хэсэг мартах юм.

Нойрмоглож эхлэхийнхээ өмнө шүршүүрт орохдоо угаалгын өрөөнд хувцсаа тайлах гээд зогсож байтал гаднаас хаалга зөөлөн тогших нь тэр. Сувилагч гэнэт гэнэт орж ирдэг тул их зүйл бодолгүй хаалганд бага зэрэг завсар гаргавал Хэчан зогсож байв.

Араас нь түмэн зурвас илгээж, хэчнээн хоног харахыг хүсэж байсан хүн маань яг урд гараад ирсэн байсан ч миний хамгийн эхэнд хийсэн үйлдэл хаалгыг буцаан хаах байлаа. Хэчан хаалгыг барин зогсоохдоо "Уучлаарай. Би хэтэрхий удчихлаа" гэхэд би хоёр гараараа хаалгыг хаахаар хүчилтэл түүний нэг гарыг дийлсэнгүй. 

Сүүлдээ бас л түүний өмнө эмнэлгийн хувцастай, ядарсан царайтай, хаалга хаах ч хүчгүй, ямар өрөвдөлтэй харагдаж байгаагаа санан, доош харлаа.

"Хэми"

Нэрийг минь зөөлөн дуудахад би түүний сүрчгийн үнэрийг хайгаад олсонгүй. Үүнд нь миний өмнө Хэчан жинхэнэ төрхөөрөө зогсоо гэж ахин өөртөө худал хэлэв. Хоолой зангирч, хараа бүрэлзэхэд гэнэт ийн аашилж байгаа өөрийгөө дотроо зэмлэлээ. Өмнөх хоногуудад түүн рүү удаа дараалан зурвас бичихэд, хариу өгөхгүй байх ганцаардмал тэр чимээнд би зүгээр байсан шүү дээ. Харин яагаад хүрээд ирэхэд нь ийн аашилж байгаа хэрэг вэ?

"Уучлаарай" хэмээн Хэчан надад ойртох гэхэд би дахиж хаалгаа татах гэж оролдоход Хэчан ухарлаа. Би анхны байрлалдаа эргэн очив. Нүдэнд хуралдаад байх нулимсыг хааш нь ч юм явуулчхаад түүн рүү харахад харцнаас нь болж юу юугүй нулимс унагахаа шахлаа.

"Би чамайг ирэхгүй гэж бодсон. Хэзээ ч ирэхгүй гэж"

Би түүнд үнэнээ хэлэв. Надад дурсамж үлдээж, хааяа дүрээ харуулж болох ч сэтгэлээ бүрмөсөн надаас авчихлаа гэж би бодсон.

Түүнийг юм хэлэхгүй зогссонд би нулимсаар дүүрсэн нүдээ нуух гэсээр толгой сэгсэрч, түүнийг яв хэмээн хаалганаас холдуулах гэж үзэв. Үнэндээ түүнийг явуулахыг хүсээгүй ч гэлээ.

"Уучлаарай. Чамайг үргэлж гэж хэлсэн чинь намайг ийм удаан эргэлзэхэд хүргэсэн хэрэг"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 27 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

나쁜 짓Where stories live. Discover now