15.

37 10 3
                                    

Mid Summer 2023

"Аёон, чамайг гэрийнхэн чинь дуудаагүй биз дээ?"

"Үгүй ээ. Одоо үзэх киногоо шийдчихээд сууж байхад"

Өнөөх хоёрын яриан дунд би шарсан талхан дээр цөцгийн тос түрхэнгээ кино үзэх болсноо ухаарав. Үнэндээ дараагийн мөчид шуудхан унтахад бэлэн байлаа. Сүү нэг балгахад анхаарал тэдний ярианаас сарнина.

Би мөрөө давуулан Хэчан руу харахдаа байрлал солихдоо ширээнийхээ гэрлийг асааж амжсан гэдгийг одоо л ухаарлаа. Түүний хөлс урсаж, үс нь нүдийг нь хаасан байх ч тэр дундаас над руу цоо ширтсээр хэсэг хөдөлдөөнгүй болж амьсгалыг минь шалгав. Тэр зуур түүний ард ханан дээр орон дээр давхарлалдан суусан бидний сүүдэр үзэгдлээ.

"Үгүй ээ, харваас сонин кино байхад. Алив, би хайя"

"Чи хараад яаж мэдэж байгаа юм? Ингэж гадаад үзэмжээр дүгнэж болохгүй за юу?"

"Гоё зурагтай, сайн маркетингтай байх хэрэгтэй шүү дээ"

"Юун маркетинг энэ тэр"

Бид эргэн нэгэн хэмнэлд ороход Хэчан гараа явуулан, хуруугаараа оролдож эхлэв. Би нэг гараараа түүний бэлхүүснээс минь тэвэрсэн гараас зуурсаар, нөгөө гараараа түүний өөр газар байх газар байх газрыг бага зэрэг дээшлүүлж өглөө. Миний толгой арагш түүний мөрөн дээр унаж, хоолой чангарахад түүний харц надаас салахгүй байгааг мэдэрсэн ч нуугдах гэсэнгүй.

Би тэр хоёрын маргалдааны учрыг ойлгож байгаа юм шиг ээлжлэн ширтэхэд тэд намайг оролцуулж эхлэв. Чимээгүй л сүүгээ уухад бодолд өчигдрийн, үгүй ээ хэдхэн цагийн өмнөх явдал тоглогдоод салсангүй. Би ширээн доогуур хөндүүр оргих хөлөө хавчиж, улаа бутрах хацраа тэднээс нуухыг хичээнэ.

Нуруугаараа Хэчаны нурууг налсаар арагш орон дээр унахад түүний гар намайг ороон тэвэрнэ. Бүдэг шар гэрэлд би түүний өрөөний таазыг хэсэг чимээгүй ширтэж хэвтлээ.

"Тэгвэл Хэмигээр сонгуулъя. Алив, эд нарыг гүйлгээд хар даа"

Аёон надаас хариу хүлээсэн ч үгүй утсаа өгөв. Би шарсан талхаа буцаан тавин, шүлсээ гүд хийтэл залгиад кинонууд гүйлгэн харлаа. Утасны гэрэлд улам нүд өвдөн, шуудхан унтах хүсэлд автав. Би маргалдаан гарахаас өмнө хурдхан нэг кино сонгож өглөө.

Юм идэж дуусчхаад тэр хоёртой кино үзэх гэж сууж байхдаа тэсэхгүй юм шиг болохоор тэдэнд халуунд нозоороод байгаа тул дуг хийлээ гэж хэлэн, өрөөндөө оров.

나쁜 짓Where stories live. Discover now