7.

58 13 3
                                    

Early Summer 2023

Бэлдсэн хоолоо баглаж дуусаад эгч рүү 'Би тантай хамт байгаа шүү' хэмээн зурвас бичээд, найрах гэж зүрхэн эможи явуулав. Хурдхан гутлаа углаж өмсөөд гэрээс гарахад хашааны цаана Хэчан хүргэлтэд явдаг машинтайгаа ирсэн харагдана. Удаан хүлээсэн ч гэлээ намайг харин ч хурдан гарч ирснийг хэсэг гайхаж, тоглоом хийв.

Нар жаргах дөхсөн ч гадаа бүгчим хэвээрээ байлаа. Хэчан өнөөдрийн хүргэлтээ эрт дуусгасныг далимдуулж уулзангаа оройн хоол бэлдэж өгсөн юм. Түүнийг идэх тохиромжтой газар луу жолоодох зуур би гутлаа тайлан, машины урд хэсгээр хөлөө давуулан тавихад тэнгэрийн улбар туяа хөлөн дээр тусаж харагдана. Хэчан надтай яриа өрнүүлэх зуураа хааяа тийш харц шилжүүлнэ.

Түлш авах гэж зогсоход нь би суудлаа бага зэрэг арагшлуулж, улам тухалж авав. Хэчаныг хүлээх зуур нүдний буланд нэг зүйл анхаарал татлаа. Гадагш харвал хажууханд түлш аван зогсох залуу миний зүг жигтэйхэн сонирхон ширтэж байх нь тэр. Эвгүй санагдаж хөлөө буулгахыг хүссэн ч шуудхан буулгаж болсонгүй. Удалгүй Хэчан орж ирэхэд түүн рүү харах төдийд хацар дээр үнсээд, хөл зөөлөн илэв. Тэгснээ намайг давуулан, өнөөх залуу руу харах шиг боллоо.

Хэчан нар буух хүртэл жолоо барьж, тэр зуур нь би энэ үйлдлийг нь бодсоор явав.

Эцэст нь машин зогсоход би хэсэг хөдөлгөөн байж байснаа шуудхан босож, түүний хүзүүн дээр үнсэж гарлаа. Нэг гараараа хацраас нь тулаад өөр лүүгээ харуулахад Хэчан "Би хоолоо идье л даа" гээд инээхэд би "Ид л дээ" гэчхээд улам өөртөө ойртуулаад, уруул дээр нь үнсэв. Гэнэт эхэлсэн болоод ч тэр үү ихэд яарсан янзтай байсан ч сүүлдээ Хэчан үүнийг тайван болголоо.

Нүдээ аньсаар түүний үнсэлтийг тайвнаар дагаад, цээжин дээр нь гараа тавихад тэр нэг гараараа чих илнэ. Түүнээс түр хөндийрөхдөө нүдээ нээж, нойрмог аятай нүдийг нь нэг ажаад, буцаж уруулаа түүнийхтэй наав. Энэ удаа тэр зөөлөн ч илүү гүн намайг үнсэх аж. Тэгэхдээ бугуйнаас нь барьж байснаа намайг татан, суудлаа арагшлуулаад, өөрийнхөө өвөр дээр суулгалаа.

Түүнийг дээрээс нь ширтэх хэсэг хоромд би амьсгаадна. Хэчан миний үсийг арагшлуулж, илээд хүзүүн дээр үнсэхэд би толгойгоо хажуу тийш болгов. Зөөлөн авиа миний уруулыг орхиход би түүнийг ахин үнсэж эхэллээ. Үсээр нь гараа явуулж тэврэхэд тэр цамцны дотуур гараа оруулж, арьсан дээр хуруунуудаа гүйлгэн, дотуур хувцасны түгжээ оролдоно.

나쁜 짓Where stories live. Discover now