14.

48 12 0
                                    

Mid Summer 2023

"Би Хэчан, та хоёрыг уучлахгүй дээ"

Өрөө чимээгүй болсны дараа Аёон ийн ганцаар дуугарав. Юнжи харин түүнийг шоолж зөөлөн инээхэд улам хүчгүйдэн, чимээгүй болцгоолоо. Бид өглөөнөөс хойш элдэв зүйл ярингаа тоглоом тоглож, нэг нэгнийхээ хумсыг будаж өгөн, хоол хийгээд, дуулж бүжиглэж ч нэг үзэж, ахиад юм идээд, кино үзсэнийхээ дараа хэдэн цаг тааз ширтэнгээ юм ярьсны эцэст энергигүй болов. Харин би харанхуйд нүдээ анилгүй хоосон зүйл ширтсээр. Би анхнаас энэ хоёртой эндээ унтах төлөвлөгөөгүй байсан юм.

Тэднийг хажууд зөөлөн хурхирч эхлэхэд харин шууд босож чадсангүй. Энэ хоёрын нэгийг нь сэрээгээд ч болтугай Хэчаны тухай яримаар санагдав. Гэхдээ би бууж өгсөн бололтой, ухаанаа алдсан бололтой.

Чимээгүй босож усанд орчхоод толинд өөрийгөө харж хэсэг зогсов. Нүдэнд өөрийн эрхгүй бага зэрэг айдас үзэгдэх аж.

Цаг шөнийн дөрвөн цаг руу дөхөж явахад би Хэчан руу зурвас бичлээ.

-Намайг тосоод авч болох уу?

-За.

Шуудхан хариу ирэх агаад би дэмий ийш тийш алхаж байж Аёон, Юнжи хоёрыг сэрээчих вий гээд өрөөнөөс сэмээрхэн гарлаа. Хэчаныг гадаа хүлээх санаатай гартал аль хэдийнээ ирсэн байв. Бүдэг гудамжны гэрэлд түүний царайг хэсэг ширтээд гэрээ гаднаас нь түгжин, түүний гарт уусаж, гэрийнх нь зүг явлаа. Гараас нь атгачхаад үйрүүлэх нь холгүй түүний мөрөнд наалдан унав.

-

Би орны ирмэг дээр над руу нуруугаа харуулан суух Хэчаны мөрөн дээр толгойгоо тавин, юу хийгээд байгааг нь харвал Мансогоос ирсэн зурвасыг уншиж байв.

"Мансог унтаагүй юм уу?"

"Одоо унтах байх аа. Сая тоглоом тоглосон юм"

"Ирэхгүй биз дээ?"

Хэчан утсаа газар байх өөрийн болон миний өмд дээр давхарлан шидээд "Үгүй ээ" гээд над руу харахад би "Намайг байгаа гэдгийг мэдэж байгаа юм уу?"

"Гадарласан байх аа"

Би эгцрэн суугаад "Яагаад гадарлуулж байгаа юм?" гэж хэлэхдээ хошуугаа унжуулахаа шахав. Хэчан инээсээр "Юу гэнэ ээ?" хэмээн надад ойртох гэхэд нь би хөхөрсөөр арагш түүний орон дээр хэвтлээ. Тэгснээ өмнө ирчхээд тонгойх гэхэд нь би хөлөөрөө цээж рүү нь зөөлөн түлхэв.

나쁜 짓Where stories live. Discover now