2.

55 20 2
                                    

Early Summer 2023

Намайг ирэхийг хүлээж байсан өрөөндөө орж ирээд жижиг дугуй хэлбэртэй хивсэн дээр шуудхан хэвтэв. Бодвол ээж хамаг юмыг маань цэвэрлэж бэлдээ биз. Байшин дотор сэрүүхэн гэхээс илүү хүйтэн талдаа байв. Зуны хувцас өмссөн тул хивсний материал хаа сайгүй мэдрэгдэх нь танил мэдрэмж төрүүлнэ. Ихэд зөөлөн болохоор нь дурлаж авч байсан юм.

Эгч миний сүүлийн цүнхийг оруулж өгөнгөө хаалга түшин зогсоод хаанаас ч юм олж авсан жүржээ амтархан иднэ. Би тааз ширтэн, хуруугаараа дээр нь хэвтэж буй хивсээ зөөлөн имрэхэд өөр нэгэн дурсамж тодров. 

"Өрөөгөө буцаад солино гэхгүй биз дээ?" ийн эгчийг асуухад миний хуруунууд хөдлөхөө болин, харц түүн рүү чиглэлээ.

"Ядаргаа, ядаргаа"

"Аан... Өмнөх зун шиг Хэчаныг цонхоор оруулж ирэхийг төлөвлөж байгаа юм уу?"

Энэ удаад би огцом өндийсөн ч босолгүй, эгч рүү ширүүхэн харж "Чимээгүй байгаач!" хэмээн шивнэв.

"Дуу муутай хүн Хэчан гэхээр л нэг дуугардаг юм!"

Эгч инээсээр цааш явахад би ээжийг сонсоогүй байгаа гэж хэсэг санаа зовсон ч эгчийг ээжид сонсогдохоор хэлэх хүн биш гэдгийг мэдэх тул буцан хэвтлээ. Хуруугаа хивсний зөөлөн материалд шигтгэхэд Хэчан бодогдож өнөөх цэцэгс эргэн ирэх шахахад би хар дарсан зүүднээсээ сэрсэн аятай шуудхан босож суув. Болохгүй нь ээ. Хэчанаас хариу зурвас ирснийг мэдэх ч уншихаас зугтаж байгаа минь энэ.

Ээжтэй гал тогоонд нэгдвэл намайг ирсэнд зориулан том хон оройн хоол бэлдэх гэж байгаа бололтой баахан ногоо угааж байгаа харагдана. Хажуугаар нь жимсний шүүс хийгээд байгаа юм уу даа.

"Ядарч байна уу?"

"Үгүй ээ"

Ээж шүүснээсээ амсаж үзэн, "Тийм дээ. Одоогийн метро их тухтай болсон доо... Гэхдээ хэчнээн цонхтой, агаар сайтай ч чамд тухгүй хэвээрээ байсан биз?"

"Зүгээр ээ"

Би ээжийн хийж буй улбар шар өнгөтэй шүүсийг ажвал ямартай ч лууван, жүрж хоёр орсон бололтой.

"Бага байхдаа машинд суухаараа уйлаад байдаг байсан болохоор аав чинь мотоцикл унаж сурч байж билээ. Мотоцикл авах гэсээр байтал нь чи уйлалгүй тэвчдэг болсон доо"

Хальт инээмсэглээд аав, ах хоёрыг хаана байгааг асуувал хөршид ногоогоо тэгшлэхэд нь тусалж байгаа гэв. Хөрш гэдэг нь Хэчаных байгаа юм. Цонхоор харахад л тод харагдах яг хажуугийн зуслангийн байшин Хэчаных аж.

나쁜 짓Where stories live. Discover now