9.

39 14 3
                                    

Early Summer 2023

"Би чамд битгий яв гэж хэлсэн шүү дээ"

Хэчаны амьсгаадсан хоолой ийн цуурайтахад би нүдээ нээв. Түүнийг надаас холдох гэхэд нь өөртөө наавал тэр аяархан дуу алдана. Түүний арьс минийхтэй шүргэлцэж, элдэв дүрс зурахад бидний бие бүх хэсгээрээ орооцолдсон юм шиг санагдах аж. Нүдэнд бүдэг ягаан өнгөтэй орны даавуу хальт үзэгдэж, Хэчаны үс хүзүүний арьсан дээр унаж, гижиг хүргэнэ.

Саяхан түүнийг өөртөө наасан хэрнэ гэнэт цээж рүү нь түлхэхэд Хэчан надаас хөндийрөв. Манантсан мэт бүдэг орчныг нэвтлэн, над руу цоо ширтээд тэр ахин шивнэлээ.

"Яасан? Дахиад явах гээ юу?"

Түүний хоолой хэсэг зуурын анир чимээгүйг авчрахад би гадаа бороо шивэрч байсныг чимээгээр нь анзаарлаа. Хэчан надаас харцаа салгалгүй надад ахин нэвтрэхэд бид хоёул дуу алдав. Ор бага зэрэг чичирхийлэхэд Хэчан хурдаа нэмлээ. Би ахин нэг чанга дуу алдахад борооны чимээнээс бусад бүх зүйл мананд дарагдан, алга болов.

Өөрийн гаргасан хачин хоолойгоос болж түр зуурын нойрноосоо сэргэхэд өвдгөн дээр утас чичрэн, дуугарч байлаа.

Эгч харин хажуунаас жолоо барьж байснаа "Зүгээр үү?"

Бороо орсон хэвээр байсан ч өмнөхөөсөө зөөлөрсөн байх аж. Утасны дэлгэц Хэчаны нэрийг харахдаа л юу зүүдэлж байснаа саналаа. Утасны дэлгэц унтартал түүний нэрийг харж суув. Унтарсных нь дараа хүртэл өөрийнхөө тусгалыг харан, зүүдээ бодлоо. Хацар халуу дүүгсэн ч Хэчан руу эргэж залгах санаа байснгүй.

"Эргүүлж зурвас бичихгүй юм уу?"

Эгч өөрийнх нь хажууд Хэчантай ярихгүйг мэдэх ч яагаад утсаа нээж зурвас бичихгүй байгаад гайхсан бололтой. Би бас л хариу хэлсэнгүй.

"Яасан? Муудчихсан юм уу?"

"Муудаад байхдаа яадаг юм. Цэцэрлэгийн хүүхдүүд байгаа биш"

"Тэгээд юу гэх юм? Хэрэлдсэн гэх юм уу?"

Хэчанаас ахин зурвас ирэхэд хальт уншсан болоод өнгөрөв.

Эгчийг жолоо барих зуур хажууд нь чимээгүй сууж явахдаа цонх нээмээр байв ч бороо бүрэн зогссонгүй. Сэрүүхэн байсан ч гэлээ намайг бүгчимдэх вий гээд эгч агааржуулагч асаасан санаатай юм уг нь. Өмнө зун хийж байсан ажилдаа эргэж ажилласан эхний өдөр ийн сүртэй бороо орж, ажил тарах үед эгч ирж авсан юм.

나쁜 짓Where stories live. Discover now