3.

63 15 3
                                    

Early Summer 2022

Хүмүүсийн шуугих чимээ улам тодорч, халууцах ч би тэсэж чадна гэж бодсондоо суусаар байв. Хөрш айл, хэдэн гудамжны цаана амьдардаг аавын дотно найзын гэр бүл гээд зуны халуун орой манай зочны оройнд ихэд олон хүн цугласан байх аж. Чингээд хөрш айл, хэдэн гудамжны цаана амьдардаг гэр бүлийн хүүхдүүд бүгд миний багадаа тоглож өссөн найзууд. Зун эхэлж, амралт эхэлснийг тэмдэглэх гэж ээж, аав зуслангийн байшин дахь найз нөхөдтэйгөө ийн нэгдэж оройн хоол бэлддэг юм.

Ус балгасан ч хоолой хаагдсан аятай залгих гэж ихэд зангирч, хэцүүхэн оров. Гэрийнхний санааг зовоохгүй гэж бодох ч удахгүй час улаан царайтай болохоо мэдээд ширээнээс чимээгүй бослоо. Гарах хаалга руу алхангаа цээжин дээрээ хэд хэд зөөлөн тогшиж амьсгал бүрэн авахыг хичээсэн ч улам түгжигдэх шиг санагдана.

Гадаа гарч хаалганы үүдэнд суувал дотроос гарах шуугиан багассан ч тод сонсогдсон хэвээр. Хэдэн хүн зэрэг яриад байгааг мэдэхгүй юм. Тэр дундаас манай найз Аёоны хоолой хамгийн тод нь гээч.

Өдөр орсон борооноос болж агаар сэрүүхэн агаад илүү цэвэршсэн байлаа. Бүгчим биш байгаад баярласан ч амьсгал дутуу мэт санагдах хэвээр. Биеэ суллаад гүнзгий авахыг хичээсээр тайвшрах оролдлого хийн суув.

Ард хаалга дуугарахад эгчийг намайг анзаараад гарч ирж байна гэж бодсон ч Хэчан байлаа. Ийм үед үргэлж Хэчан байдаг болсныг мартчих юм.

"Хэми"

Тэр намайг ийн дуудаад хажууд суулгүй дээрээс харж зогсоход би толгойгоо өргөв.

Хэчан гараа өмднийхөө ар талын халаасанд хийн зогсоод "Зүгээр үү? Дотор их бүгчим болчхож" гэхэд хоолойд нь санаа зовсон өнгө сонсогдоно.

Би хоёр гараараа арагш тулсаар хариу хэлсэнгүй. Эгч байсан бол би 'Зүгээр' гэж худлаа ярих байсан юм. Хэчан ч үүнийг ойлгоод тонгойн, "Хүйтэн юм уух уу?" гэхтэй зэрэгцэн цээжинд нэг зүйл хуралдан, багтрав. Ганц секунд л мэдрэгдсэн зүйл ч гэлээ биеэ хумьж, цээжин дээрээ гараа тавихад Хэчан хагас сууж, нэг мөрөн дээр гараа тавиад "Өвдөж байвал хэлж бай л даа"

Би толгой сэгсрэв. Гайгүй болж байсан ч дахиад л хэсэг толгой эргэлээ.

"Явцгаая. Босож чадах нь уу?"

-

"Салхилаад сэрүүхэн болох байх" гэсээр Хэчан надад өөрийн өмсөж байсан савхин хүрмээ нөмөргөв. Тэгснээ надад дуулга өгөөд өөрөө дуулгаа өмсөн, мотоцикл дээрээ суулаа. Бид ийм зүйл хийж байгаа явдал анх удаагийнх биш байв. Түүний сүрчгийн үнэр намайг бүрхээд байхуйд би түүний ард сууж өмнөх шигээ түүний араас тэвэрлээ. Хүн тэвэрч, цээжин дээрээ хүнд зүйл мэдрэхэд амьсгал улам боогддог ч гэлээ би түүний ард суух болгондоо түүнд наалддаг юм.

나쁜 짓Where stories live. Discover now