13.

39 12 3
                                    

Mid Summer 2023

Эгчийг толины өмнө эргэлдэж, ямар хувцас авч явахаа шийдэх зуур би тэдгээр авч явахаар шийдсэн хувцаснуудыг жижиг тээшинд багтаахыг хичээж байв. Долоо хоног хүрэхгүй эргэж ирэхдээ энэ хувцсуудынхаа талаас илүүг өмсөж чадахгүй ирнэ гэдгийг би таамаглаж байлаа. Сүүлдээ бүр залхуу нь хүрэв бололтой өөрөө хувцсаа эвхэж эхлэв.

"Тэгээд яасан гэнэ ээ? Хэчан чамаас үерхэх үү гэж асууж байсан хэрэг үү?"

Одоо л нэг юм ярьж байсан зүйлээ эргэж санан, ийн дуугарахад би "Согтуу байсан болохоор л тэгсэн байх"

"Тэгтлээ согтсон гэж үү?"

Үгүй ээ, үнэндээ би л тэгтлээ согтсон байсан хэрэг. Намайг чимээгүй болсонд эгч "Гэхдээ эргэж ирээд чамаас дахиж асуусан бол эрүүл согтуу ямар хамаа байна?" гэхэд би санаа алдах шахам "Дахиж асуусан хэрэг биш ээ. Яагаад эрт явсныг маань л асуусан төдий"

"Залуу хүмүүс ээ гэж. Ойлголцох гэж бөөн юм болох юм даа"

Эгч саяхан тээшээ хаагаад байсан ч хоёр зүйл хийхээ мартсан тул эргэн нээв.

Би түүний орон дээр тэрийн хэвтэхдээ утсаа шалгав.

"Сэтгэл маань тийм зүйл хүсэхгүй байгаа бол яах юм?"

Хэнээс ч юм ийн асуухдаа дараагийн өгүүлбэрийг би дотроо үлдээсэн юм. Бие минь харин өөр зүйл хэлдэг. Эгч даац нь хэтэрсэн гэмээр тээшээ эргэж хаах гэж оролдохдоо "Хайр мод шиг олон мөчирлөдөг эд шүү дээ. Нэг төрлийг нь хүслээ гээд нөгөөхөд нь баригдаж болохгүй биз" хэмээв.

Би түүний хэлсэн зүйлийг бодон хэвтэх зуур Хэчан гадаа ирсэн гэдгээ мэдэгдэн зурвас бичлээ. Шуудхан орноос хөндийрөөд, өрөөнөөс гарахын өмнө эгчид хандан "Хөгшин хүн шиг юм ярихаа больж үз" гэхэд эгч араас "Бага сахилгагүйтаарай" гэсээр үлдэв.

Аав, ээж, ах гурав ч бас ачаагаа бэлдээд завгүй байгаа бололтой. Ачаа ч гэж, аав, ах хоёр л хамаг хэрэг болох зүйлийг цуглуулж байгаа биз. Ээж, эгч хоёр энүүгээр хувцас энэ тэр гээд л. Аль өвлөөс л яриад байсан тэдний аялал бүтэмжтэй болж байгаа нь энэ. Хэчаны гэр бүлийнхэн ч бас явж байгаа аж.

Нар тэнгэрийн хаяаг орхихоор яарахын алдад би томоциклтой байх Хэчаны олж харлаа. Тэр над руу даллахад би юунд ч юм яаран гүйж очоод "Удаан хугацаанд хараагүй эд байна шүү"

"Аавыг ятгах гэж бөөн юм боллоо" гэсээр Хэчан надад дуулга өмсгөв. Би түүний ард суугаад, нурууг нь налахдаа шууд цээжнээс нь барьж авлаа.

나쁜 짓Where stories live. Discover now