19.

35 11 1
                                    

Early Summer 2022

Намайг их ууж чадахгүйг тэд мэдэх тул уух юмаа надаас холдуулах гэж хичээнэ. Дотор халуу оргих ч бүрэн амьсгалах чадалтай байгаа бололтой. Уух зүйлийнхээ лааз дээгүүр тэнүүчлэх Хэчаны долоовор хуруу анхаарлыг минь хэсэг өөртөө татаж чадав. Хурууных нь хөдөлгөөнд нүд байтугай тархи хууртагдан, түүн рүү ийм санаатаагайр ширтэж болохгүй гэдгээ ухаарах сөхөө байсангүй. Хэдэн хоногийн өмнө бид үнсэлцсэнээс болов уу эсвэл түүнээс хойш нэг ч үг дуугараагүйд уу?

Ганц секундэд уулзаад салах бидний харц нэгнийгээ удалгүй хайж олохоо сайн мэдэж байв.

Бүхэл зүйл бидний зүг хөөцөлдөж байгаа мэт нэгэн мөчид бид Мансогийн өрөөнд хоёул үлдсэн байх нь тэр. Мансог гэртээ ганцаараа үлдсэн өдрийг бид далимдуулж уух зүйл тойруулах болсон юм л даа.

Лаазыг тойрон эргэлдэх түүний хурууг ширтэж суутал Хэчан "Уумаар байгаа юм уу?" гэхэд нь би толгой дохив.

"Амьсгалаа зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Би хэзээ ч амьсгалах тал дээр асуудалтай тулж байгаагүй нэгэн шиг, өөртөө итгэлтэй гэх чинь "Мэдээж" гэв. Үүнээс би согтож эхэлж байгаагаа ойлгосон юм.

Хэчан хажууд ойртож суугаад, лаазтай уух зүйлээ сунгахад би "Итгэлтгүй ч байж магадгүй юм"

Тэр уух зүйлээ цааш татах гэхэд нь би барьж аваад нэг балгавал Хэчан мушилзав. Түүний хацар бага зэрэг ягаарч, үс нь сэгсийжээ. Нүд нь намайг урхидан авахад толгойгоо гилжийлгэн, түүн рүү сониучхан харахад үснийх нь ар хэсэгт хүрмээр санагдав. Толгойд багтсан зүйлээ шуудхан биелүүлж чадахгүй тул дэмий л нэг гараараа өөрийн ар хүзүүнд хүрлээ.

"Яг яаж өвддөг юм? Үгээр тайлбарла гэвэл"

"Амьсгалах авах явцад ямар нэгэн зүйл бөглөрөн орсон мэт. Эсвэл замыг нь нэг зүйл түр базах шиг"

Хэчан надтай адил үл ялиг толгойгоо гилжийлгэн, намайг анхааралтай сонсоход энэ хариулт маань хангалттай гэж бодсон ч өөрийн эрхгүй өөр зүйл хэлэх ёстой мэт санагдав.

"Үргэлж хийж чаддаг зүйлээ хийх чадалгүй болдог. Дотроо зүтрэн будилах ч гаднаа юу ч дуугарч чадахгүй, хүмүүс ч ойлгохгүй азгүй амьтан мэт. Надад мэдэгдэлгүй гэнэт гарч ирээд алга болох, зугтааж чадахгүй араатан шиг. Эс бөгөөс амьсгалаа хөөн гүйх араатан нь би болж хувирах бол амьсгал маань надаас хавь өндөрт хөөрөх эрх чөлөөт шувуу. Нэг үсрэхэд баригдах хэмжээнд байгаа юм шиг болох нь ээ би хөлгүй араатан болж хувирдаг... Дахиж тэсэхгүй, бууж өгөхөөр шийдэхэд энэ бүхэн зүүд төдий байсан мэт амьсгал над дээр эргэн ирдэг дээ. Яг л..." гэснээ би түрүүнээс хойш түүний нүдний урдуур унжсан хэсэг үсийг хойшлуулж өгөөд "Муу зүйл хийх гэж байгаад баригдсан юм шиг"

나쁜 짓Where stories live. Discover now