5.

46 18 1
                                    

Early Summer 2023

Зуны даашинз өмсөж үсээ самнасан болоод Хэчаныг зурвас бичсэн эсэхийг шалгавал арай завгүй байгаа бололтой. Санамсаргүй агааржуулагчаа хэдэн цаг унтрааснаас болж өрөө ихэд бүгчим оргих ажээ. Орон дээр хэвтэхэд хэтэрхий халуун санагдаад байсан тул өнхөрч явсаар орны хажууд дэвсдэг жижиг дугуй хэлбэртээ хивсэн дээр хэвтэв. Хивсний зөөлөн материалыг нэг гараараа оролдон хэвтэхдээ танил мэдрэмжээс болж нэгэн дурсамжаа санан би хөлөө хавчлаа.

Хоромхон зуур дурсамж минь над дээр хүрээд ирсэн мэт тэр мөчийн мэдрэмж шар үс босгон мэдрэгдэв. Дотор хэтэрхий хүчтэй хадгалагдаад дуу алдахаа шахсан аж. Тэр бодол намайг орны хажуу дах шүүгээн дээр байх багийн зураг руу харц шилжүүлэхэд хүргэв. Таван настай таван жаалын томоос том инээмсэглэж хоёр хуруу гозойлгосон байх тэр зураг. Энэ зургийг Мансогийн гэрийн хашаанд бид нараас өндөр ургасан ногоонууд дунд татуулсан аж.

Хэчан энэ зургийг хараад надаас шуудхан хөндийрсөн гээч...

Өмнөх зуны нэгэн өглөө Хэчэнтай орон дээр зууралдаж хэвтэнгээ юм ярьсаар нэг мэдэхэд хоёул орны хажууд дэвссэн тойрог хивсэн дээр шилжсэн байв. Гэрийнхэн сэрж байгаа бололтой хаа нэг дуугарах ч хараахан өглөөний шуугилдаа эхлээгүй байлаа.

"Гэртээ хариач"

Намайг тоглоомоор ийн хэлэхэд Хэчан гэнэт нухацтай царай гаргаж миний нүднээс юм хайж буй аятай ширтэв. Хайсан зүйлээ олсондоо ч тэр үү хальт инээмсэглээд "Гэртээ байна даа уг нь"

Тэр намайг тэврэх тэврэлтээ чангалаад миний уруул руу ширтэхэд би хүлээлгүй түүний хацрыг илээд өөртөө ойртуулав. Бидний уруул нийлэхэд би түүний үсээр хуруугаа гүйлгэх бол тэр миний хажууд хэвтэж байснаа дээр гарлаа. Түүнийг өөртөө байдгаараа татмаар байсан ч цээж бөглүү мэдрэгдэхэд би Хэчаныг зөөлөн түлхэв. Хэчан надаас хөндийрсөн ч холдолгүй унтлагын даашинзаас ил гарсан хүзүү, мөр дээр үнсэж гарлаа. Нүдээ анин, түүний гараас атгахад Хэчан бөглүү мэдрэмжийг яг хаана хуралдсаныг нэвт харсан мэт цээжин дээр зөөлөн үнсэв. Энэ нь таатай байсан ч улам бөглүү мэдрэмж өгсөнд би ахин түүнийг зөөлөн түлхсэн ч холдохоос нь өмнө амжиж барьж авсан юм.

Буцаж надад ойртохдоо Хэчан зүүн хөлийн шагайнаас эхлүүлэн хуруугаа зөөлөн зурж дээшээ явсаар гар нь хоёр хөлийн завсар ирэв. Түүний хүрэлт бие ирвэгнүүлж дуусаагүй байхад өөр нэгэн мэдрэмж хүч түрэн орж ирэхэд дуу алдсан ч Хэчан амжиж уруул дээр үнслээ. Хэсэг оролдож байгаад тэр надаас ахин хөндийрөөд доошлох зуураа ихэд эргэлзсэн харцаар намайг ширтэв. Энэ зүйл надад шинэ байсан юм. Үгүй ээ, Хэчантай өөр харилцаа эхлүүлснээс хойш бүх зүйл шинэ болсон мэт санагдаж байна. Удалгүй хөлийн завсар ороод гуяын дотор талд нэг үнсэхэд би нэг гараараа амаа дарахдаа бэлдэн, нөгөө гараа өөрийн мэдэлгүй дээш явуултал орны хажуу дах шүүгээгээ цохиж ямар нэгэн зүйл хивсэн дээр унах нь тэр.

나쁜 짓Where stories live. Discover now