12.

46 14 3
                                    

Mid Summer 2022

Мотоцикл зогсох төдийд би үсрэх шахам буун, Хэчанд нуруугаа харуулан, харанхуй эзгүй газар луу алхахад тэр араас "Хэми" гэж дуудсаар намайг зогсоов. Өөрийнх нь савхин хүрмийг нөмөрсөн байх миний мөрөн дээр Хэчаны гар зөөлөн буулаа. Би хөмсөг зангидсан хэвээр түүний харцнаас зугтаж, өөр зүйл рүү харангаа мөрөө зөөлөн хаялахад тэр гараа доошлуулан, миний гарыг барих гэв. Дахиад гараа татаж авах гэхэд Хэчан хоёр гараараа миний хоёр гарыг явуулахгүй гэсэн мэт атгалаа.

"Надтай хамт мотоциклоор явлаа гээд тэд элдэв зүйл бодохгүй шүү дээ"

"Бид хэзээ ч хоёулхнаа ийш тийш явдаггүй байсан шүү дээ. Саяхнаас тэд асуугаад байдаг болсон гээд байхад"

"Чамд амьсгаа авахад илүү тусалдаг гэж хэлэхэд тэд итгэсэн шүү дээ. Үгүй ээ, итгэсэн ч биш. Угаасаа үнэн зүйл"

Би харцаа дээшлүүлж, түүний нүд рүү ширтвэл Хэчан бага зэрэг бухимдсан байх ч намайг тайвшруулсан харцаар ширтээд "Бид буруу зүйл хийгээгүй. Чи яагаад ингэтлээ их айгаад байгаа юм?"

Өөрийгөө барин байж аяархан хэлсэн зүйлд нь ятгагдахаа шахсан ч өөрийнхөө бодолд ятгагдахгүйн тулд, түүний нүд ба уруул руу удаан ширтэж ухаанаа алдахгүйн тулд өөрсдийнхөө харилцааг нуугаад байгаа шалтгааныг ахин өөртөө сануулав.

Хэчан ахин дуугарлаа.

"Чи өөрийгөө миний нууц, намайг чиний нууц байгаасай гэж хүсэж байгаа юм уу?"

Түүний асуултад би ямар ч эргэлээ үгүй нэг толгой дохиод "Тийм ээ. Бид нууц байвал надад амар байна" гэж хэлээд дуусахад би түүний нүдэнд ямар нэгэн зүйл унтрахыг анзаарав. Нэрлэж мэдрэхгүй юм. Гэхдээ л асаах товчлууртай эд юм шиг шууд унтрах нь тэр.

Тэр миний гарыг тавиад, арагш нэг ухарч "Юу?" гэхэд нь би юунд ингэж их гайхаад байгааг нь ойлгосонгүй. Миний гар түүний хүрэлтийг үгүйлсээр урагшилсан ч зөрүүд бодол минь татаж авлаа.

"Бид нухацтай харилцаанд байгаа хэрэг биш шүү дээ, Хэчан"

"Яагаад?"

Би инээх аядаад "Үнсэлтээр эхэлдэг нухацтай харилцаа гэж юу байсан юм?" хэмээхэд Хэчан намайг сөрөн "Үнсэлт тийм буруу, болохгүй зүйл юм уу?" гэж ширүүхэн хэлсэн ч дуугаа өндөргөсөнгүй.

Хэчаныг ингэж аашилна гэж би таамаглаагүй. Үгүй ээ, бодолд минь хэзээ ч багтахгүй байх байсан. Найз гэх нэртэй хэрнэ нэгнээ огт мэддэггүй болохоор тэр болов уу?

나쁜 짓Where stories live. Discover now