8.

42 13 2
                                    

Early Summer 2023

Өнөөдөр ээж, аавуудын гэнэт цугладаг өдөр нь болж таарсан бололтой Мансогийн гэрийнхэн гэнэт л бид хэдийг өдрийн цайнд урив. Гадаа бүгчим байсан тул бас Мансогтой ярих хэрэг байсан болохоор би байшин руу орлоо.

Хүн харж байгаад Мансогийг дуудахад тэр ихэд дуртай нааш ирэв. Би түүнээс ганцаарчилж юм асуудаггүй болохоор тэр байх л даа.

"Нөгөө... Чамайг найз охинтойгоо ямархуу байгаа вэ гэх гээд л"

"Зүгээр байгаа. Яасан?"

"Аан... Хэчан найз охинтой болоогүй юу?"

Буруу хэлчихлээ. Зүгээр л хүнтэй харилцаа тогтоож байгаа юу гэж асуух хэрэгтэй байсан юм. Гэхдээ Мансог угаасаа хачин царайлаад эхэллээ л дээ. Намайг Хэчанаас өөрөө асуухгүй гэж бодохын хажуугаар ганцхан түүнийг онцолж асуух эвгүй санагдах байх. Би ч ярьж хэлэхдээ муу юм гээч. За за, хамаа алга.

"Дотно хүн ч байхгүй байх л даа. Өмнөх найз охиноо яая гэж байгаа байх"

"Өмнөх?"

Мансог эргэн тойронд хүн байхгүй эсэхийг надад ойртож "Хуучин найз охиноосоо болоод л жаахан өөрчлөгдсөн шүү дээ"

"Үерхэх уйтгартай байна гээд салсан тэр охин уу?" гэж асуухад тэр толгой сэгсрээд ахин "Уйдсан болохоор салаагүй. Хаягдсан болохоор, тэнэг болтлоо шархалсан болохоор үерхэх уйтгартай гэдэг юм"

Би Мансог надад үүнийг хэлж байгаад ч, түүний хэлсэн зүйлд ч гайхаж, юу гэхээ мэдэхгүй зогстол тэр "За, дуугүй л байж үзээрэй" гээд намайг орхилоо.

Ганцаараа гөлөрч зогстол цаанаас Юнжи ирж, намайг дагуулан гадагш цайны ширээ рүү дагуулж явав. Эргэн тойрноор Хэчан болон Юнжигийн дүү нар гүйлдэнэ. Бүгд ширээнд суухад би Мансог байхгүй байсныг анзаарсан ба ширээнд хэд хэд хоосон сандал байх нь тэр. Жүрж хальсалж идэх зуур Юнжи өөрөө хальслаад идэхгүй минийхээс авч иднэ.

"Тэр хэн бэ?"

Аёоны чанга хоолой бүх хүний анхаарлыг цаанаас нэг хүнтэй наашлах Мансог рүү шилжүүлэв. Тэднийг наашлах тусам түүнтэй хамт явах нэгний төрх улам тодорно. Би золтой л хараал хэлчихсэнгүй. Хальт Хэчан руу харахад тэр над руу харж таарав.

Хэдэн өдрийн өмнө түлш авдаг газарт над руу хачин харц шидлээд байсан нөхрийг Мансог ойр байдаг хадланд ирсэн хүн гэж танилцууллаа. Аёон, Юнжи хоёр над руу хачин хараад амжив. Хадлан өөрөө худалдаж аваад, ногоо тарина гэхэд хэтэрхий залуу харагдана. Тэр хоёр хэр их мөнгөтэй талаар нь ярихаас байж сууж байгаа биз.

나쁜 짓Where stories live. Discover now