6.

60 15 4
                                    

Mid Summer 2022

Кино эхлээд 20 минут болсон ч нэг л тухаа олж өгөхгүй орондоо хэд хэд байраа сольж үзэв. Дэр нэмж, дэр хасаж, гэрлээ унтрааж, ширээний гэрлээ асааж, утсаараа биш таблетаараа сольж гээд баахан л зүйл туршлаа. Өөрийгөө дотроо загнаж үзээд хөдөлгөөнгүй хэвтээд кинондоо анхаарахыг хичээв. Киноноосоо хэт хол төөрсөнтэйгөө санал нэгдээд, хуруугаа оролдон сууж байхдаа Хэчанаас болоод л ингээд байгаагаа ойлгосон юм.

Би киногоо зогсоов.

Бид түүний мотоциклтой салхинд гарч, эзгүй талбайд хэсэг ярилцаж байгаад ирсэн ч би ханаагүй бололтой. Ярилцах зуураа нэгнийхээ гараас хөтлөн, дотно хосууд шиг нэгнээ үнссэн ч ханаагүй хэрэг.

Толгой сэгсрээд киногоо ахин тоглуулав.

Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй хурдан өрнөх үйл явдал нүдэнд тогтох ч тархи руу орж өгөхгүй байлаа. Хэчаны нүд рүү нь унжих замбараагүй үс, үл ялиг судас нь товойсон гар, зуны наранд жигд борлосон арьс нь толгойд эргэлдэх аж.

Киноны хэсгүүд нүдний өмнө солигдоход миний гар өөрийн эрхгүй хүзүү мөр хэсэгт ирж, би арьсаа зөөлөн илнэ. Дараа нь бэлхүүс хэсэгтээ ирж арьсаа чимхэж үзэв. Сүүлдээ гар гуя дээр ч явж байх шиг. Дахиад л киногоо зогсоогоод Хэчан руу зурвас бичив. Хариу иртэл хаалгүй харж хэвтэж байгаад усанд орохоор бослоо. Эгчийн өрөө дотроо угаалгын өрөөтэй байсан нь бас нэг солих шалтгааны нэг байсан гэе.

'Хүрээд ирж болох уу?'

'Одоо?'

'Нэг цагийн дараа'

'30 минут'

-

Үсээ хатааж дуусаад өрөөнийхөө хаалгыг түгжсэн эсэхээ дахин шалгах зуур Хэчан намайг хүлээн, утсаа оролдон хэвтэнэ. Намайг түүнтэй нэгдэхийн өмнө хөн тэр утсаа цааш хийж миний унтлагын богино даашинзыг харж авав.

Хэчан бага зэрэг өндийн суухад, би нуруугаараа түүний цээжийг налж суугаад, таблет дээрээ өнөөх киногоо эхнээс нь тавилаа. Нэг цагийн өмнө үзээд ойлгохгүй байсан зүйлс одоо л нэг утга учиртай болж ирэв. Хэчан эхний хорин минут зүгээр миний гараас барин хэвтэж байсан ч удалгүй элдэв зүйл хийж эхэллээ.

Миний үсэнд байн байн ойртож үнэрлэж байхыг бодвол үнэрт нь дуртай байгаа бололтой. Нэг гар нь унтлагын хувцасны нарийхан мөрийг оролдож эхлэв. Би кинондоо анхаарахыг хичээсээр.

나쁜 짓Where stories live. Discover now