17.

30 11 2
                                    

Mid Summer 2023

Сэрүүлэгний танил чимээнээр би гүн нойрноосоо сэрээд, утсаа унтраагаад, эргэн нүдээ аньвал Хэчан ч сэрсэн бололтой намайг тэврэн авлаа. Дахиад унтсан гэдгээ ч анзаараагүй байтал 10 минутын дараах хоёр дохь сэрүүлэг дуугарав. Нүдээ анин хэвтэх зуураа эргээд унтах гээд байсан тул хүчилсээр босож суулаа. Хэчан ч эргээд зүйрмэглэсэн байхыг хэсэг ажаад сэрээх бодолгүй байсан тул хүйтэн шүршүүрт орохоор босов.

Агааржуулагч асаалттай байх ёстой ч өрөө хэр бүгчим байсныг хүйтэн ус доор зогсох хүртэл анзаарсангүй. Өнөөдөр энэ зуны хамгийн халуун, хамгийн хурц нартай өдөр гэж цаг агаарын мэдээ анхааруулсан юм байна. Ийм өдөр гэрт Хэчантай нозоорч хэвтэхээс бус ядаж л ажил дээр нозоорч суух гэж байгаа нь арай дээр санагдав.

Нүүрээ цэвэрлэж, нарны тос нэлээн сайн түрхэчхээд нойтон үсээ гараараа тараалаа. Сэнс, индүү гэх зүйлсэд дургүй болохоор өөрөөр нь хатаадаг юм. Тэглээ ч хатах хүртлээ сэрүү оргиод илүү чөлөөтэй байдаг гэх үү дээ. Тэгэх зуур Хэчан орж ирээд нүүр гараа угаав.

Өрөөнөөс гарахад ор хоосон, хаалга бага зэрэг нээлттэй байх нь тэр. Энэ хавиар нэг биднийг үерхдэг гэж боддог хүмүүс байгаа ч арай ч хамт хонодог гэдгээ мэдэгдүүлэх дээрээ тулаагүй юм сан. Би ямартай ч хаалгаа хааж, явахдаа өмсөх хувцас хэрэглэлээ бэлдэв. Хэрэгтэй хэрэггүй бага сага зүйл хийсээр байтал жижиг үүргэвч маань дүүрэх аж.

Чийгтэй богино үс өмссөн пудволк норгох ч зуны өдөр халуун өдөр хэсэг сэрүүцэх зай олсон юм шиг сайхан санагдана.

Өрөөний гадна гэрийнхний Хэчантай ярьж байгаа чимээ түрүүнээс хойш сонсогдож байсан ч би нуугдаж байгаа аятай сэмээрхэн гарсан ч өглөөний цайны ширээнд тэдэнтэй нэгдэв.

"Хэчан хүргэж өгөх юм уу?" хэмээн аав асуухад Хэчан миний өмнөөс "Тийм ээ" гэж хариу өгнө.

Нэг аяга ус уучхаад шарсан талх дангаар нь идэхэд ээж цаанаас түрхэх юм ойртуулж өгөв. Аав, Хэчан хоёр хоорондоо юу ч юм ярилцахад эгч хажуунаас нүүрний тос авах гээд хайж байгаа бололтой элдэв бүтээгдэхүүн асуух аж. Ах харин хажуунаас гэрээр дүүрэн эгчийн хэрэглэхээ больсон тоснууд байгааг сануулахад ээж эгчийг өмөөрнө.

"Та хэд Сөжүнтэй нийлдэг юм уу?"

Ээжийн надад тавьсан асуултад Хэчан яриа дундаа хальт наашаа хараад болив.

"Нээх их уулздаггүй дээ. Яасан?"

"Та хоёрыг үерхдэгийг мэддэг юм шиг байсан"

나쁜 짓Where stories live. Discover now