Хисын бид хоёр үерхээд бараг долоо хонолоо. Тэр мэдээж манайхаас явчихсан ч гэлээ бид өдөр болгон утсаар ярьж чат бичэцгээдэг. Хисынтэй учраа олчихсон болохоор бусад нь ч болчих юм шиг санагдаж байлаа.
Өнөөдөр амралтын өдөр ба би хийсэн зүйлгүй зурагтны суваг солин хэвтэнэ. Өмнөх шиг л хаалга нүдэн орилолдох тэнэг гурван найзын минь дуу хадахад би очин онгойлголоо
Нами "What's up my pookie"
Мари "Өнөөдөр ёстой бут авнаа"
Би "Дахиад асуухгүй ирцэн байгааг нь хараад байгаарай, та нар нээрээ"
Мари "Сүрёноос чамд ёстой зөндөө их хов жив байгаа гэж сонссон, өнөөдөржингөө хов базаж сууцгаая" ардаас нь Сүрён хоёр том ууттай зүйлс өргөсөөр "Өнөөдөр гал тогоог нь би хариуцна" гээд тороо доош буулгахад нь шил цохилцох дуу гарахыг бодоход мань гурав сөжү гэх мэтээ ч авчирсан бололтой.
Бид хэд тухлаад удаагүй байтал Сонхүн дээд давхраас бууж ирнэ.
Мари "Ва үри Сонхүни~ харалгүй ямар удаа вэ? Аль эгчдээ ирж үнсүүл"
Сонхүн "Аа муу архичид, дахиад ирээ юу?"
Нами "Олон юм донгосож байж нүдүүлэв чи муу"
Мари "Тийм шүү хөөрхөн эгч нараа архичид эдр гэж байж Нами-даа зодуулав"
Сонхүн "Гон бие гозон толгой явцгааж байж өөрсдийгөө хөөрхөн гэнэ шүү"
Мари "Яа! Чи жинхнээсээ үхэхийг хүсээ юу? Сөүлийн их сургуулийн мисс Ким Мари-г яаж ингэж хэлж зүрхэлнэ вэ чи?"
Сүрён "Эгч чинь ч гэсэн тэнхимийн хөвгүүдээ хойноосоо гүйлгэдэг юм шүү!"
Нами "Надаас хөөрхөнийг нь урлагийн их сургуулиас лав хайгаад олохгүй дээ"
Сонхүн инээснээ "За даа хөөрхөн эгч нар минь, өнөөдөр бага ууж намайг зовоогоорой! Дараа нь гэр орон луу чинь явуулах гэж бөөн юм болдог шүү"
Сүрён нүдээрээ худлаа инээн "Санаа зоволтгүй дээ, эгч нар нь хоноод явна"
Сонхүн "Өглөө шартсан хэдэн юманд зутан хийж өгөх гэж гай"
Мари хажуугаас нь бас л худлаа инээн "Эгчийн хөөрхөн дүү зутан биш гоймон чанахад гай болохгүй биздээ?"
Сонхүн "Муу шуламнууд дандаа үгэн дээр ажилна"
Би Сонхүны гадуур хувцасаа өмссөн байгааг нь анзааран "Хайчих гэж байгаа юм?" гэхэд Сонхүн гараа хавсран "Хоёрхон цаг ПС орчихоод ирье"
