16. Үдэшлэг

85 12 4
                                    

Дөрвөн найз нэгнийнхээ гэрт цугларан гангарч аваад хотын хамгийн том гэгдэх "Hib" шилтгээн рүү явна. Дэлхийн өнцөг булан бүрт байрладаг солонгосын тэргүү хөрөнгөтөнгүүд цугларсан байх билээ. Тэдэн дундаас толгой тэргүүн "Пак" гэр бүлийг ч харж болно.

Ноён Пак "Сона миний охин дүүгээ дагуулаад хүрээд ир" хэмээгээд тэд хүмүүстэй мэндлэн зогсоцгооно. Удалгүй олны дундаас "Шим" гэр бүлийнхэн гарч ирэн тэдэнтэй мэндэлнэ.

Ноён Шим "Уулзалгүй удсан байна шүү"

Ноён Пак "Тийм байна, танайх Австрали явснаас хойш нүүр нүүрээ харалцаагүй юм байна. Ингээд харсан чинь хүүхдүүд чинь их том болжээ, манай Жошуа бүр л царайлаг болоод ухаантай Жэйк маань ахаасаа ч дутхааргүй болж"

Жошуа "Хэтрүүлэх хэрэггүй дээ эрхмээ, харин ч танай хүүхдүүд илүү царайлаг болцгоочихсон байна"

Сонхүн "Мэднээ ахаа баярлалаа" гээд үсээ янзлах үед нь Сона Сонхүныг гараараа нудраад "Тэнэг амьтан минь даруухан бай" гэж шивнэнэ.

Жэйк "Ахаа хоёулаа Сона, Сонхүн хоёртой юм ярьж суувал ямар уу?" гэхэд Жошуа ч толгой дохин тэд ойрхон байх амттаны ширээний хажууд очино.

Сонхүн "Жошуа ахтай багаас нь тоглож өссөн болохоор сайн мэдэх ч гэлээ Жэйк ахыг харж байгаагүй юм байна"

Сона "Наад амьтан чинь бага байхдаа тоглох биш хичээл хийдэг байсан гэсэн"

Сонхүн "Тэгвэл ч их ухаантай байхдаа, та надад хааяа зааж сургаж байгаарай"

Сона "Тиймээ тэнэг дүүгийн минь толгойд хэдэн мэдлэг хийж хайрла. Ёстой дүнхүү толгой" гэхэд нь Жошуа инээн "Багын л дүүгээ тэнэг мангараар нь дуудаад хэрэлдэж байдаг байсан, та хоёр ерөөсөө өөрлөгдөөгүй байна, бие нь л том болчихож"

Сона "Ах та харин их өөрчлөгдчихэж ээ, эхнэр хүртэл авчихсан гээ биздээ? Хамгийн сахилаггүй байсан нь та байж одоо үнэхээр даруухан болчихож"

Жошуа "Сүй тависан минь нууц байсан юмсан, Сона яаж мэдээв?"

Сона "Танай дүү-" гэхэд нь Жэйк Сонагын амыг таглаж "Аав, эдний аав хоёр найзууд болсон хойно хэлсэн байлгүй дээ"

Сона Жэйкийн гарыг цохиж унагаагаад "Танай дүү чинь надад хэлсэн шдээ, ахын чинь нууц юм бол яах гэж хэлсэн юм чи"

Жошуа "Зүгээрдээ, угийн би та хоёрыг хуримандаа урина гэж бодож байсан юм. Эртнээс бэлгээ бэлдчихвэл сайн л юм болж"

ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓWhere stories live. Discover now