Хисынийг ойртон ирэхэд би дахиад л шүлсээ гүд хийтэл нь залгиж орхив...Азаар утсанд минь ирэх мэдэгдлүүдээр бид холдлоо.
Жэй-с бараг 20 гаруй мессеж ирж, бас нилээн хэдэн удаа залгачихсан байлаа...
"Юу болсон юм бэ? Сона"
"Алив лдээ, намайг яагаад үл тоогоод байгаа юм?"
"Би ямар нэг зүйл буруу хийгээ юу? Өнөөдөржингөө чамайг надтай ярилцах байх гэж хүлээлээ"
"Утсаа ав, гуйж байна"
"Пак Сона!" гэх мэт мессежүүд ирсэн байв. Өөрийн эрхгүй мессежүүдийг уншаад инээд алдлаа.Хисын "Хөгжилтэй зүйл юм уу? Би ч бас уншъя лдаа"
Би толгойгоо сэгсрэн "Хөгжилтэй юм байхгүй ээ" гээд үргэлжлүүлэн мессежүүдийг нь уншлаа. Намайг хол бай гэж хэлсэх хүн нь өөрөө миний араас чат бичиж байна шүү дээ...тэр гурав өрөвдмөөр юм...Ёнжүныг алдсан байж болох ч гэлээ энэ удаад би Жэй-г авч үлдэнэ. Эрх зантай баян айлын хүү ч гэлээ тэр магадгүй надад бурхнаас өгсөн заавал авч үлдэх хэрэгтэй найз нарын минь нэг байх. Тэр үнэхээр хүмүүжилтэй, бас хөгжилтэй...түүнтэй байхдаа би лав уйддаггүй юм.
Хисын намайг утсаа үзэхийг харан суусаар л байлаа...
Хисын "Хөгжилтэй л юм шиг байх юм? Инээгээд л"
Би "Зүгээр чат-аа"
Хисын хөмсгөө зангидан "Хэнээс чат ирсэн юм?"
Би "Жэй..." гэхэд Хисын утсыг минь аван ширээн дээр тавиад "Хичээл асууж байгаа бол хариулах хэрэггүй, та амрах хэрэгтэй" гээд удирлага аван кино тавив.
Энэ үед яагаад ч юм тэр намайг хардаж байгаа юм шиг мэдрэмж төрөн би зүгээр л инээж суулаа. Удалгүй тавьсан киног нь анзаарвал аймшгийн кино болтой байлаа...
Миний уншсанаар аймшгийн кино хамтдаа үзэх нь адерналин их ялгаруулж бие биедээ татагдах боломжийг олгодог гэсэн...бурхан минь би догдлоод үхлээ.
Би тэгэж их айгаад байдаггүй ч гэлээ энэ кино яагаад ч юм жихүүдэс төрүүлээд байлаа...тийм ч болоод тэр үү нэг хэсэг дээр нь Хисыний гарнаас зуураад авчихав...
Гай болж Пак Сонхүн гуай өрөөнөөсөө гарч ирээд бид хоёрыг бараг л наалдчихсан сууж байхад дундуур орж ирээд суучихлаа. Би Сонхүн рүү муухай харц шидэн суух бол Сонхүн "Хэлэхгүй дээ, ёстой гоё кино юм биш үү?" гээд хойш налан бүр ч тухалж авлаа. Тэгснээ над руу харснаа "Айвал надаас зуураарай за юу?" ч гэх шиг өдөж байх шив бацаан чинь "Би хэзээ тэгж их айдаг байсан юм"
