Хоол идчихээд бид хоёр бас л олон зүйлийн талаар ярилцан цэцэрлэгт хүрээлэн тойрон алхасаар миний бүх тэнхимийн хичээлийн цаг ч дуусан буцаад сургууль руугаа явлаа.
Шим Жэюүн яг үнэндээ харагдаж байгаагаасаа илүү зөөлөн, гэрэл цацруулсан залуу байна лээ.
============================
Жэюүн сургуулийн гадаа мотоциклоо орхисон байсан тул надтай хамт буцан сургууль руу алхсан юм. Ороод бид хоёр зам салан, би түүнд баяртай гээд үдэж өгөхөд араас "Пак Сона!" гэх нь сонсогдоно. Эргэж харвал Жэй над руу хурдтай алхан ирэх ба ирэнгүүтээ л хоёр мөрнөөс барьж аван над руу нухацтай харна.Жэй "Тэнэг амьтан хаана байж байгаад ирж байгаа юм?" гэж хэлэхэд нь түүний хоолойноос үнэхээр надад санаа зовсон гэдэг нь мэдэгдэнэ.
Дуугүй зогсоод байсанд Жэй хөмсгөө зангидан намайг сэгсрээд "Хаана байсан юм бэ? Бүтэн өдөржингөө сургууль дээр харагдахгүй, бас Сүрёноос асуухад чамайг нэг савхитай залуу дагуулаад явсан гэхээр нь ямар их санаа зовсон гэж бодно? Чи ер нь тэнэг юм уу? Яагаад танихгүй хүн өдөржингөө дагаж явж байгаа юм?"
Би Жэй-тэй сүүлд хэзээ яриснаа ч санахгүй байна. Түүнийг нөгөө гурван охинтой харснаасаа хойш би Жэй-тэй харьцаагүй юм.
Би "Танихгүй хүн биш, дээр багахан осол болох шахсан юм, тэрнээсээ болж надаас уучлалт гуйхаар ирсэн байна лээ"
Жэй "Тэгээд бүтэн өдөржингөө уучлалт гуйж явдаг юм уу? Чи яг юугаа бодсон хүн бэ?"
Би "Яагаад гэнэт намайг загинаад байгаа юм? Миний өөрийн дур байхад чи яагаад оролцоод байгаа юм? Өөрөө яг хэн юм? Би чамд хэдхэн хоног тусалж найзууд болсоноо юу гэж бодоод байгаа юм" гэхдээ би түүнийг Мина, Шина, Сэра гуравтай дотно байгааг нь харж уурлаж байсан уураа гаргаж орхисон юм. Гэхдээ би түүнд хэтэрхий хатуу хандсан гэдгээ мэдэж байлаа...
Жэй мөрөн дээр тавьсан байсан гараа буулгаж над руу харан "Би чиний хувьд хэн ч биш юм биздээ? Хувийн орон зайд чинь халдсанд уучлаарай" гээд үгийн зөрүүгүй буцан явлаа.
~Тиймээ би хэтрүүлчихэж...
==========================
Хэсэгхэн хугацааны хэрүүлийн дараа нулимстай нүдээ нэг шувтраад би буцан гэрийн зүг явлаа. Алдаж болохгүй хэмээн өөртөө шивнэдэг байсан хүнээ би сая өөрөө түлхчихлээ, надад тэгтлээ их санаа зовдог хүн байхад би гэж нээрээ...
Орж ирэхэд үүдэнд том цүнхтэй хувцас байлаа, тийм шүү дээ маргаад Хисын явж байгаа болохоор хувцсаа бэлдээд тавьчихаж. Ингээд бодоход бүгд л надаас явж байгаа мэт санагдан дахиад л нүдэнд нулимс хуран өрөө лүүгээ гүйлээ.

YOU ARE READING
ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓ
Ficțiune adolescenți~Дүүгийнхээ найзад сайн болчихсон?? ᯓ★ Lee Heeseung