13. Мотоциклтой залуу

123 16 4
                                    

Тэр өдрөөс хойш манай гэрийн уур амьсгал тэр чигтээ өөрчлөгдсөн. Хисынийг яв гээд хөөж чадахгүй байгаа болохоор тэр манайд амьдарсаар байгаа, гэхдээ маргааш аав ээж нь гадаадаас ирэн тэр явна.

Байдаг л нэг өглөө босон сургууль руугаа алхах үедээ түүнтэй хамт алхаж байсан үеэ санадаг гэдгээ би нууж чадахгүй ээ, гэхдээ түүний надтай хамт алхаж байсан зорилго нь зөвхөн сургууль дээр маань очиж найз охинтойгоо уулзах байсан шүү дээ.

Удалгүй их сургуулийн том хаалгар орон цааш алхахад "И Хисын яг одоо наанаа зогс!" гэх нь сонсогдон тэр зүг рүү харвал Сүүха Хисыний араас орилж байгаа нь харагдлаа. Харин Хисын сургуулийн үүд рүү хөмсгөө зангидан хурдтай алхах ба намайг харснаа хэсэг таг гацан зогсов. Удаан биш ч бас хурдан биш хэсэгхэн хугацаанд бидний харц мөргөлдөх үед би түрүүлэн түүнээс бултан өөрийн тэнхимийн хаалга руугаа зүглэлээ. Алхах замдаа сая тэр хоёрын дунд яг юу болсон тухай бодно. Бодолд автан алхаж байсан би Сүрёны хоолойгоор буцан харахад Сүрён өөдөөс гүйхээрээ нэг ирж явна.

Сүрён "Чи сонссон уу?"

Би "Юу?"

Сүрён "Нөгөө Сүүха чинь Хисынийг араар нь тавьж байгаад баригдаад дөнгөж сая Хисын түүнээс салаад явчихсан гэнээ!"

Би "Араар нь тавьсан?"

Сүрён "Тэр муу шалиг амьтан ер нь араараа тавиулж байхдаа таарсан юм"

Би "Тэгээд л сая Сүүха орилоод байж лдээ"

Сүрён "Таарсан хоёр шалиг юмнууд" гээд явж байснаа гэнэт зосчихов

Би "Яасан бэ? Явахгүй юм уу?" гээд урагш харвал өөдөөс хар савхин хүрэм өмссөн өндөр залуу алхан ирнэ.

Нөгөө залуу бид хоёрын урд ирэн "Хоёулаа өмнө нь  таарсан байхаа?" гэхэд нь би саналаа.  Дэлгүүрээс гарж явахад намайг мотоциклоороо мөргөх шахсан залуу байв.

Би "Т-тиймээ, чи нөгөө мотоциклтой..." гэхэд тэр залуу инээмсэглэн "Үнэхээр санаж байна шүү, тэр явдалд уучлалт гуйхаар ирсэн юм"

Би "Гэхдээ яаж намайг энд сурдаг гэдгийг мэдсэн юм?"

Нөгөө залуу "Дугаараар чинь хайсан юм"

Би "Дээр харахад жоохон хүүхэд шиг харагдаад байсан ингээд харсан чинь надаас ах юм шиг байх юм?"

Нөгөө залуу "Чамаас нэгээр ах" гэхэд Сүрён хажуунаас орж ирэн "Тэгвэл их сургуулийнх байхнээ хаана сурдаг юм?"

ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓWhere stories live. Discover now