[THE END]

64 12 6
                                    

Сонхүны болон манай найзууд манайд цуглан шинэ оноо угтахаар бэлдэнэ. Хөвгүүд гэрээ чимэглэх бол бид дөрөв хоол бэлдэн зогсоно.

Сонхүны "Яаа! Болчихлоо" гэх дуу том өрөөнөөс хадахыг бодоход чимэглэл бэлэн болсон бололтой. Орой арай бодоогүй байгаа тул ашиглах зүйлсээ бэлдэж тавьчихаад бүгдээрээ том өрөөндөө орлоо.

Би "За тэгэхээр, олуулаа ирсэнийх хэдүүлээ нэг гоё юм хийнээ" гээд гал зуухны дээд талын оймснуудруу заалаа. "Энд бүгдээрээ бэлгээ хийнэ, хэрвээ хэн нэгэн нэг хүнд зориулж бэлэг бэлдсэн бол хийгээрэй, гол нь хэн нь хэнд өгснөө мэдэхгүй"

Мари "Тийм байлгүй дээ, оны сүүлчийн өдрөө ажил хийж, хоол идээд л үдэх юм байх гэж бодож байлаа"

Би "Найзуудтайгаа тэмдэглэж байгаагын учир юу билээ бүгдээрээ хүссэн болгоноо хий за юу"

Ни-ки "Сона нүүна, нэг халбага2 пиво уучих уу?"

Би "Насанд хүрсэн хүнийхээ үүргийг гүйцэтгээд өнөөдөр би та хэдэд ганц дусал ч архи өгөхгүй дээ. Шампаскаа л уувал уу, дараа нь 20 гарчихаад эгчтэйгээ ирж ганц хоёр хундага тулгамц"

Жонвон "Би лав бүгдэнд нь бэлэг бэлдээд ирчихсэн болохоор тэр оймс руу хийлээ шүү, бүгд цаашаа харж бай" гэж эхлээд бүгд оймс нуудруу бэлгээ хийж дууслаа.

Сонү "Он гаргаад задалж үзэцгээе"

Сүбин толгой дохин "Тэгье ээ" гэнэ

Нами "Эгчийн бацаанууд явж тоголцгоо бид хэд хундага тулгаатхая ойлгоо"

Бёмгю "Нүдэн дээр уух нь лдээ!"

Нами "Чи зүгээр ка!" гэсээр бусад нь гарч одлоо харин Хисын гарахдаа бэлхүүсээр минь тэвэрч аваад чихэн дээр "Бага угаарай хонгор минь" гэчихээд гарлаа.

Дөрвүүлэхнээ үлдсэн дариудаа бид 4 архи дарсны оронд жижиг дөрвөн цаас гаргаж ирээд юм бичлээ. Жил бүр хийдэг уламжлал гэхээр зүйл маань байгаа юм. Он гарахаас өмнө зорилго, хүсэл гэх мэт зүйлсээ бичээд хадгалаад тэрийгээ жилийн дараа уншдаг. Хамгийн гайхмаар нь жил болгон бидний бичсэн зүйлс биелдэг юм даа.
=========================
Хөгжилтэй байлгах үүднээс бэлдсэн тоглоомуудаа тоглоцгоож одоо бид манай гэрт байх том толины өмнө бөөнөөрөө зургаа даруулна.

Сүрён "За он гарахад 1 цаг үлдэж, хоолнуудаа чанацгаая"

Би "Тэгье ээ"

ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓWhere stories live. Discover now