Үдэшдэг 19:00 цагаас эхлэнэ гэсэн ч би 18:30 болж байхад юу өмсөхөө шийдэж чадахгүй л зогсоно. Их сургууль-д орсноосоо хойш үдэшлэг хэсэж доншуучилахаа больчихсон байсан болохоор даашинз гээд байхаар зүйл ч алга. Хувцасны өрөөгөө буулгах нь холгүй хувцас ухаж хайсаар жижигхэн хар даашинз гаргаж ирээд дээгүүр нь хар хүрэм нөмрөөд гарахаар боллоо.
Машинтай явах болохоор куртик эдрээ ч авсангүй шууд гарч ирээд хажуу талынхаа суудал дээр авсан бэлгээ тавьчихаад хөдөллөө.
19:43
Заасан хаягынх нь дагуу явж очвол Сөүлийн 2 дахь том хороолол байх бөгөөд Хисыны гэр нь бусдаасаа арай том хаус нь болж таарав.
Гэрийнх нь үүднээс чанга дуу цангинаж, анивчиж буй гэрэлнүүд ч харагдана. Ойрхон зогсоолд машинаа тавьчихаад алхаж байтал нэг тээглэсэн юм ирээд мөргөчих юм
Би "Замаа харж яв лдаа" гэхэд Өндөр царайлаг залуу харагдлаа
Нөгөө залуу "Уучлаарай, би их яарч байлаа"
Би "Яарч байгаа юм бол явдаа" гэхэд "Чи үдэшлэг рүү явж байгаа юм уу?" гэв.
Би "Тийм ээ"
Нөгөө залуу "Хүлээж байгаарай хамт оръё" гэснээ миний машинаа тавьсан зогсоол руу гүйн машинаасаа нэг зүйл аваад буцаж ирлээ.
Гадаа их хүйтэн байсан болохоор гадаа жоохон зогсчихсон чинь даараад эхлэв, хамаг биеэ хумихан алхаж байхад өнөө залуу мөрөн дээр минь өөрийнхөө хүрмийг тохон бид хоёр цааш алхлаа.
Нөгөө залуу "Их хурдан даарах юмаа"
Би "Өвөл болж байгаа юм чинь дээ" гээд харвал өмсөж байсан хүрмээ надад өгөөд өөрөө дан цамцтай алхаж байх нь тэр
Би "Чи өөрөө даардаггүй юм уу"
Залуу "Би их чийрэг биетэй лдээ"
Би "Ёстой нэг, одоо үеийн хүүхдүүд нээрээ"
Залуу "Яагаад хөгшин хүн шиг яриад байгаа юм, өөрөө ч залуухан харагдах юм" гээд инээнэ
Би "Чи Хисыний найз юм уу?"
Залуу "Тийм ээ, танилцъя Чой Сүбин"
Би "Пак Сона, Хисыний найз гэвэл би чамаас эгч л болж таарлаа даа"
Сүбин "Ийм жижигхэн хөөрхөн юм чинь эгч гэж лав харахгүй юм байна"
Би "Намайг хөөргөөд байвал би ёстой улаан лооль шиг улаан болчихдог шүү"
Сүбин "Хөөрхөн гэж хэлэхээр ичих юу байдаг юм?" гээд явж байхдаа сая л үнэхээр ойрхон алхаж байснаа анзаарлаа. Гэр лүү нь дөхөж ирэхэд Хисын цонхоороо харан даллана.
Эргээд үүдээр нь ортол Сонхүн гэж сүнс чөтгөр шиг юм үүдэнд хөмсгөө зангидчихаад зогсож байдаг юм
Би "Эцэг чинь! Юугаа хийж байгаа хүүр вэ"
Сонхүн "Та өөрөө, ингэтлээ гоё ганган болчихоод юу хийж байгаа юм"
Би "Төрсөн өдөрт ирлээ болохгүй юу"
Сонхүн намайг татаж авснаа "Тэгвэл яагаад Сүбинтэй ирж байгаа юм"
Би "Гадаа таарсан юмаа, битгий сонин аашлаад бай яв тэр найзууд дээрээ оч, би угаасаа нээх удахгүй явчихна" гэхэд Сонхүн Сүбин рүү нэг уулзана даа хоёулаа гэж байгаа юм шиг болчихоод цааш явлаа
Сүбин "Сонхүны эгч байхнээ"
Би "Тиймээ"
Сүбин "Сая даарсан байх би халуун уух юм аваад ирье" гээд явлаа
Тэр хойгуур нь би бужигнасан олон хүмүүсийн дундаас Хисынийг олчих гэж оролдон буйдан дээр эргэж тойрон сууна
Гэнэт хойноос "Хэнийг хайж байгаа юм" гэж чихэн дээр шивнэхэд хоолойг нь танин миний бие царцчих шиг л боллоо
Хисын буйдан тойрч ирээд хажууд суун "Таныг ирэхгүй нь л гэж бодлоо"
Би "Юу гэж дээ, хүн урьсан байхад ирэлгүй яадаг юм"
Хисын "Сонхүн сая Сүбин та хоёрыг харчихаад хажуунаас уурлаад л босоод яваад өгсөн гайгүй юу"
Би "Тэр яав л гэж, найзтай нь хамт ирлээ гээд уурлаж байгаад буцаад явчихсан" гэхэд Хисын чихэн дээр ойртож ирээд "Хэн ч харсан уурлахаар байсан, ийм хөөрхөн болчихоод өөр залуутай хамт орж ирээд л" гэж шивнэчихээд босоод явчихлаа. Би байрандаа таг гацчихсан юу болоод байгааг ойлгохгүй л нүдээ бүлтийлгээд сууна.
Түүний уруул чихтэй минь нэг см-ын л зайтай басйан байх, халуун амьсгаа нь хүзүүг минь шүргээд л. Гэхдээ хэлсэн үг нь...магадгүй тэр их согтчихсон байсан болохоор андуурсан байх...
Ирээд бараг 30 минут болсны дараа сургуулийнхаа хэдэн оюутан охидуудтай тааралдчихав
Минжи "Хөөх Сона, энд таардаг юм байжээ" гэхэд нь би худал инээмсэглэл тодруулан "Харин тиймээ та хэдийг харна гэж бодсонгүй" гэлээ.
Арён "Үри Хисынийг таньдаг юм уу?"
Би "Үри??"
Арён "Сүүха-тай үерхэж байгаа шдэ мэдээгүй юм уу?"
Би "Хэзээнээс"
Арён "Долоо хоног лав болж байгаа байхаа, Хисын өглөө болгон сургууль дээр ирж Сүүха-тай уулзчихаад явдаг шдэ"
Намайг хүргэж өгөөд байна гэж бодоод байсан чинь найз охинтойгоо уулзах гэж л очдог байж...Гэхдээ найз охингүй хэн нэгнийг хүлээж байгаа гээгүй юм уу? Хисынаа
========================
За ёстой богинохоноос богинохон анги🙇♀️💙
