Өнөөдөр бол 12-р сарын 26, бид бүгдийн дуртай шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Харин энэ жилийн нэг онцгой зүйл нь би хайртай хүнтэйгээ оноо угтах нь.
Хисын POV:
Өмнөх өдрүүдээсээ илүү эрт сэрээд толинд харан хүзүүндээ зүүлтээ зүүж дулаан хувцаслаад гарахдаа бэлтгэнэ. Төлөвлөгөөгөөр бол Сона бид хоёр өнөөдөр дэлгүүр орж шинэ жилийн мод, тоглоом, бас өөр хэрэгтэй хэдэн зүйл авъя гэж ярилцсан.Гэрийнх нь гадаа ирээд хүлээж зогслоо. Удалгүй тэр минь гараад ирлээ, өглөөний нар нүүрэн дээр нь тусаад бүр л хөөрхөн харагдуулна.
Сона "Явцгаах уу?" гээд гараас минь сугадахад би ч инээн толгой дохиод цааш явж машиндаа суулаа.
Сона "Надад нэг санаа байна лдаа, гал зуух дээгүүрээ бэлгийн оймс өлгөвөл ямар вэ? Тэгээд яг хүний тоогоор нь өлгөөд нэг нэгэндээ бэлэг хийе, хэн гэдгээ нууцлаад"
Би ч инээн машинаа барин "Миний гэр биш шүү дээ, гүнж минь хүссэнээрээ л чимэглэ"
Сона "Гүнж гэдэг үг надад ёстой зохихгүй ээ! Багаасаа л асуудал хэрэг тарьж явсан хүнийг"
Би "Ийм хөөрхөн хүн байхад гүнж гэхгүй өөр юу гэхэв хонгор минь?"
Сона "Чи өнөөдөр бүр илүү нялуун байх гээд шийдчихээ юу?"
Би инээн "Тиймээ, ичихийг чинь харах хөөрхөн байдаг юм"
Сона "Ёстой нэг!"
Би "Хөөрхөн гэдэг нь"
Сона "Ингэхэд хэн2 ирнэ гэлээ? Би, чи, Сонхүн, Ни-ки, Сонү, Жонвон, Бёмгю, Сүбин. Тэгээд манай гурван найз"
Би "Тиймээ яг арван нэгүүлээ"
Сона "Жэй-г урьж болох уу?"
Би нэг хурц харц шидлэн "Тэрүүгээр яах гээв?"
Сона "Алив лдээ Жэй хөөрхий минь аав ээж нь Америк-д байгаа гээд хамт тэмдэглэх хүн байхгүй"
Би "Зүгээр тэмдэглэчихээд явна гэвэл асуудал алга, түүнтэй ойртож миний уурыг хүргэх хэрэггүй шүү хонгор минь"
Сона "Бид чинь найзууд! Хоорондоо тийм ч их биш ч гэсэн ойрхон байх бол зүгээр"
Би "Ойлголоо доо, гэхдээ тэр чамд нэг л хүрэх юм бол-"
Сона "Больж үз, миний нүд тэр өдөр чам дээр л тогтоно" гэж хэлэх үед нь дотор минь буцлах нэг юм багасах шиг боллоо. Яг үнэндээ бол би тэр Жэй гэдэг залууг ирэх санааг дэмжимээргүй байна
====================
Удалгүй явсаар нэг том дэлгүүрийн урд ирлээ. Энд тэндгүй том тэрэг түрсэн хөгшин, залуу хүмүүс. Дундуур нь гүйлдэн тоглох хүүхдүүд ч хөөрхөн харагдана.
