18. Асуудал баяртай

79 11 1
                                    

Үдэшлэг болоод хэдийн 7 хонож. Шинэ жилийн баяр ч хаяанд иржээ. Жэй, Сона, Сүрён гурав хичээлээ тараад будрах цасан дундуур алхацгаана.

Сона "Зайрмаг авч идэцгээх үү?"

Жэй толгой сэгсрэн "Дараа нь тэглээ барилаа гэсэн юм сонсмооргүй л байна шүү"

Сүрён "Ямар бие муутайгаа мэдмээрсэн чи зайрмаг идээд байтгуай энэ хүйтэн цасанд алхаад л ханиад авна"

Сона "Ойлгодоо доо, аав ээжээс дутхааргүй байх юм"

Жэй "Нээрээ тэр хоёр буцаад Америк явчихсан уу?"

Сона "Тэгсээн, үдэшлэг дуусгаад шууд л явчихсан, хүний урманд гэрээр ч ороогүй"

Сүрён "Ямар бид хэд байгаа биш ажил төрөлтэй хүмүүс шүү дээ. Ингэхэд нөгөө мотоциклтой, савхитай ах үдэшлэг дээр бас байсан тэ?"

Сона толгой дохин "Шим гэр бүлийн отгон хүү нь гэсээн. Багаасаа тэд нартай тоглож өсөхдөө лав хараагүй юм байна лээ"

Сүрён "Чи найздаа дугаарыг нь өгнө биздээ?"

Сона "Тэгэлгүй яахав, нээрээ яасан гэж бодно?"

Жэй "Яасын?"

Сона "Тэдний том хүү Жошуа ах байнаа? Би багаасаа цуг тоглодог байсан байхгүй юу, тэгсэн гэнэт үдэшлэг дээр сүйт бүсгүй, эхнэр гээд байхаар нь асуусан чинь...Сэратай сүй тавьчихсан юм байна лээ"

Сүрён "За арай ч дээ, хаа газрын охидууд дундаас яагаад тэрийг?"

Жэй "Нээрээ тийм чи тэд нарт дургүйшд"

Сүрён "Дуртай байж яадаг юм муу шуламнууд"

Сона "Сүрёнаа" гээд гарыг нь зөөлхөн нудран толгойгоороо нэг зүг рүү заахад цасан дундаас мөн л хар куртик өмссөх Жэйк гарч ирнэ

Жэйк "Уулзалгүй удсан байна шүү"

Сона "Тийм байна, та юу хийж байгаа юм?"

Жэйк "Ийшээ дэлгүүр орох гэж байсан юм, тэгээд та гурвыг хараад хүрээд ирлээ"

Жэй "Нээрээ энэ зүг рүү манай найзынх байдаг юм, та хоёр цуг явчихгүй юу" гээд Сүрёны хоёр мөрнөөс барин түлхэнэ

Сүрён "Г-гүэ юу яриад-"

Жэйк инээмсэглэн "Тэгъе ээ, би аюулгүй хүргээд өгчихье та хоёр ч гэсэн хурдан харьдаа гадаа хүйтэн байна"

Сона "За ахаа баяртай" гээд Сүрён Жэйк хоёр эсрэг гудамж руу нь яван одно.

Жэй "Хоёулаа ч хүн амьтан нийлүүлээд байхаар юм биш үү?"

ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓWhere stories live. Discover now