Түрүүлээд явах гэсэн ч Сонхүн, Хисын хоёрыг хүлээхээр шийдээд ойрхон байх тек-н дээр нь очиж суулаа. Сонссон зүйл дээ итгэж чадахгүй чимээгүй л сууна. Ямар хүн л сайн хүн нь хүнтэй үерхдэг гэдгийг мэдээд тайван сууж чадах билээ. Намайг хүргэж өгч байна, надад анхаарлаа хандуулж байна гэж бодоод тэнэг юм шиг догдолж байтал найз охинтойгоо уулзаж байж. Цээжин доторх минь хоосон болчих шиг боллоо.
Мөрөн дээр минь товших үед л бодит байдалд эргэн ирэх шиг болж хойш харвал Сүбин гартаа хоёр хундагатай зүйлс барисаар инээмсэглэнэ.
Нэг хундагатайгаа надад өгөн "Үдэшлэг дээр ийм гунигтай царай гаргаад сууж байдаг хүн анх удаа л харж байна шүү"
Би "Чи харин зугаатай байгаа бололтой"
Сүбин "Замдаа нөгөө хэдтэй таараад жоохон удчихлаа, уул нь уух зүйл аваад шууд ирэх гэж байсан юм"
Би "Зүгээрдээ" гээд цаахан талд нь байх тойруулж зассан буйдан дээр суух Сонхүн, Ники, Сонү, Жонвон, Бёмгю бас Хисын харагдана.
Би "Найзуудтайгаа нэгдвэл нэгд дээ"
Сүбин "Яах юм, удахгүй тэд нар охидууд дуудна гэсэн. Би тиймэрхүү зүйлд дургүй ээ" гэхэд нь би гайхширч орхив
Би "Охидуудаа?, энэ муу золигнууд жоохон юм байж"
Сүбин "Дүү нараа сургах хэрэгтэй, багаасаа буруу замаар яваад"
Би "Чи ингэхэд яагаад хүндэтгэлгүй яриад байгаа юм? Намайг Сонхүны эгч гэдгийг мэдсэн биздээ?"
Сүбин "Хөөрхөн охиныг та гэж дуудахаар сонин санагдаад байна" гээд нүүрлүү минь ойртоно.
Би "Намайн хөөргөх хэрэггүй гээд байхад"
Сүбин "Би тэр хэдээс нэг ах, хоёулаа нэг насны л зөрүүтэй гэсэн үг"
Би "Тэгсэн ч гэсэн надаас дүү"
Сүбин "Гэхдээ царайлаг бас халуухан дүү байгаа биздээ"
Би "Больж үз, охин ингэж найрдаг гэж хаанаас сураав"
Сүбин "Алив лдээ, яагаад ийм сайхан залуу байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Дүүгийн чинь найз гээд нэрэлхэх хэрэг байхгүй, аль эсвэл өөрөөсөө дүү хүн сонирходгүй юм уу?"
Сонирходгүй гэвэл худлаа болчих биз хэмээн бодон Хисын рүү харах үед Сүбин миний харж байгаа зүг рүү дагуулж харан "Сайн юм уу?"
