Өнөөх хөвгүүн надаас харцаа салгалгүй инээмсэглээд: Миний найз охин гэж хэлэх нь тэр.
Өнөөх охин бид хоёр зэрэг дуугаар: Юу гэж хэлээд өнөөх хөвгүүний царай руу ширтлээ.
Тэрээр ямар ч цочирдсон шинжгүй мөрөө хавчаад аажим доошлон миний чихэнд: Би чамайг өөртөө дурлуулж найз охиноо болгоно гэж шивнээд буцан толгойгоо дээшлүүлээд бахдалтай гэгч нь инээд алдлаа.
Уур минь буцалж, би өөрийн мэдэлгүй өнөөх хөвгүүнийг хамаг чангаараа алгадаад: Чиний мөнгөтэй гайгүй царайлаг чинь тэндээ л юм байгаа биз. Тэглээ гээд бусдаар тоглож болно гэж бодоо юу?. Би чам шиг юмны зугааг гаргаад явахаар амьтан шиг харагдаж байна уу? Тэгвэл битгий горьд мэдэв үү? Намайг биш юмаа гэхэд ядаж наад хамт явж байгаа охиноо хүндлээч гэж хэлээд нүд рүү нь ширтлээ.
Өнөөх охин над руу том харсанаа: Чи яаж манай ахыг алгадаж чадаж байнаа. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм гэж хэлээд гараа далайн намайг алгаддагийн даваан дээр өнөөх хөвгүүн гарыг нь барьж аваад: түүнд битгий гар хүр гэж хэлээд хүйтэн харцаараа өнөөх охиныг ширтлээ.
Би бага зэрэг гайхсан хэдий ч уур минь дарагдсангүй. Би өнөөх охин руу ширтээд: Чи жоохон үнэтэй байгаач. Энэ хүн чамтай явж байж чамайг үл тоомсорлон надаар тоглоом хийж байхад надад өс санаад байгаа юм уу?. Чам шиг юмнуудаас болоод энэн шиг адгийн амьтад өөрсдийгөө их юманд бодон бусдаар тоглоом шоглоом хийж байна. Ойлгохгүй байна уу? гээд өнөөх хөвгүүн рүү хараад: Чамд бусдаар тоглох эрх байхгүй. Жоохон ухаантай үнэ цэнэтэй амьдар гэж хэлээд 50000 воныг нь урдаас нь шидээд хурдан хурдан алхалсаар өнөөх хоёрыг орхин сургуулийнхаа зүг яаравчиллаа.
Хоёр балай амьтантай зууралдсанаас болж бараг хичээлээсээ хоцрох шахаж шүү. Арай гэж хонхтой уралдан ангидаа орж ирэн өөрийнхөө суудалд суулаа.
Удалгүй багш орж ирэн самбарын өмнө гаран хичээлээ зааж эхэллээ.
Би: "энийг язгуураас гаргахаар хоёр гарна. Тэгэхээр хариу нь хоёр юм байна". Гэтэл гэнэт өнөөх хоёр өөдгүй амьтны дүрс толгойд орж ирлээ. "Тэр муу хүйтэн зэвхий царайт ер нь яагаад надаар тэгж тоглож болно гэж бодсон юм бол. Муу тэнэг эцэг эхийнхээ буянд жаргаж яваагаа мэдэхгүй. Юу юу гэлээ миний найз охин ч гэх шиг. Тэр хамт явж байсан охин нь ч гэсэн ялгаагүй. Нэг тэрэгний дугуйнууд. Бас болоогүй намайг өөртөө дурлуулна гэл үү?. Муу эргүү амьтан. Ер нь тэрэн шиг юманд хэн дурлаж байдаг юм. Зэвхий цагаан арьс, хүйтэн харц, тэнэг их зангаас өөр юмгүй байж юун ч өөртөө бардцан юм билээ дээ. Ер нь яагаад намайг найз охиноо гэсэн юм бол. Хэрвээ надаар тоглох гэсэн бол тэр охиныг намайг алгадах гэхэд болиулахгүй байсан. Хэрвээ надаар тоглох гээгүй юм бол надад сайн гэсэн үг үү?. Тийм байх ёсгүй дээ. Яаж өчигдөрхөн уулзсан хүн дээ сайн болж болдог байнаа. Бурхан минь гэж би чинь юу л бодоод байна даа. "Би яг солиорчихож"" гэж чанга хэлээд өөрийн мэдэлгүй ширээнээсээ өндийчихлөө.
Багш болон ангийн хүүхдүүд над руу гайхсан байртай харна.
Би буцаж суугаад: Уучлаарай багшаа хариуг нь олохгүй байсан юм гэж хэлээд буцан суудалдаа суулаа.
Дахин нэг хичээлийн өдөр өнгөрч, тарсан даруйдаа хичээлээ цуглуулан кафе-руугаа явлаа.
Шивсээ салхи үсийг минь илбэж, жаргаж буй нарны улаан туяа нүүрэн дээр минь бүжинэ.
Нүүрэнд минь инээмсэглэл тодорсоор кафеныхаа хаалгыг онгойлгон дотогш орлоо.
Исү эгч: Өө Хёорин ирчихсэн үү? Хичээл ном нь сайн биз дээ гэж хэлээд инээмсэглэлээ
Би урдаас нь инээмсэглээд: Сайн. Таны хичээл сайн биз дээ. Би ирчихсэн юм чинь та одоо явдаа.
Исү эгч инээмсэглээд: Яг явах гээд юмаа бэлдэж байлаа. Орой эгч нь ирж хамт кафе-гаа хаах уу?
Би инээмсэглээд: Хэрэггүй дээ. Та бүр орой тардаг юм чинь шууд гэртээ харь даа. Би өмнө нь зүгээр хаачдаг байсан юм чинь энэ удаад ч гэсэн зүгээрдээ.
Исү эгч толгойгоо дохиод: Хэрвээ болохооргүй бол шууд залгаарай. Эгч нь одоо явлаа гэж хэлээд хормогчоо тайлан цүнхээ аваад сургууль руугаа явлаа.
Үйлчлүүлэгч багатай байсан болохоор би гал тогоондоо орон бялуугаа хийж эхэллээ.
Исү эгч бол сөүлийн их сургуулийн оюутан бөгөөд орой хичээл нь ордог болохоор бид хоёр ээлжлэн кафе-гаа ажиллуулдаг юм л даа.
Би бялуугаа хийж дуусчихаад сурсан зангаараа цонхны хажуу талын ширээнд суун хичээлээ хийж эхэллээ.
Хичээлээ хийгээд сууж байтал хаалганы хонх дуугаран хүн орж ирэх нь мэдэгдэхэд би суудлаасаа босон бөхийгөөд: Тавтай морил гэж хэлээд инээмсэглэлээ.
Гэнэт инээд минь ярвайлтаар солигдон хаалганы зүг муухай харлаа.
Өнөөх зэвхий царайт миний өмнөөс мушилзаад: Үйлчлүүлэгч рүү гээ муухай харж болдог юм уу? гээд миний зүг аажуухан дөхлөө.
Би гараа атгаад: Юу хэрэгтэй юм гэж хэлээд муухай харлаа.
Өнөөх хөвгүүн мөрөө хавчаад: Өчигдрийн бялуу нэг аяга кофе-тай байхад болноо гэж хэлээд миний урд ирж суулаа.
Би дэвтэр номоо хураан өөр ширээнд аваачиж тавиад: Түр хүлээнэ үү. Удахгүй ээ гэж хэлээд гал тогоо руугаа орон кофе чанаад бялуугаа тавганд тавиад гараад иртэл тэрээр миний дэвтэр номоо тавьсан ширээн дээр очоод суучихсан байснаа намайг хараад: И Хёорин гэдэг байх нь ээ гэж хэлээд инээмсэглэх нь тэр.
Би хурдхан шиг очин өмнө нь бялуу кофе хоёроо тавиад дэвтэр номоо булаан авч: Надад саад болоод байлгүй хурдан наад бялуугаа идчихээд явж үз гэж хэлээд өөр ширээнд очин суулаа.
Хэдий анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээх боловч анхаарал минь огтхон ч төвлөрөхгүй байлаа. Учир нь өнөөх зэвхий царайт чинь бүр тухтай нь аргагүй шанаагаа тулаад намайг хараад суучихсан. Харин би түүнийг анзаарахгүй байгаа мэт царайлан урдаа байх дэвтэр ном руугаа ширтэх боловч түүний цоолох мэт ширтэх харцны өмнө хүчин мөхөсдөж байлаа. Хааяа нэг орж ирэх үйлчлүүлэгчдэд үйлчилчихээд буцан сууж хичээлээ хийж байгаа дүр үзүүлнэ. Харин өнөөх хөвгүүн намайг ширтсээр л.....
Удахгүй хаах цаг болоход би босч биенийхээ чилээг гаргаад хичээл номоо далд хийн цэвэрлэгээ хийхэд бэлдлээ.
Гэтэл өнөөх хөвгүүн чинь намайг ширтэж байсан чигтээ унтаад өгчээ. Үнэхээр ойлгомжгүй хүн юм. Өдрийнхөө охинг яачихаад намайг бүтэн өдөржин ширтэж суудаг байнаа.
Унтаж байхыг нь харвал дажгүй юм гээч. Би түүнийг тоолгүй цэвэрлэгээгээ хийж эхэллээ.
Цэвэрлэгээгээ дуусчихаад хартал тэрээр унтсаар л байв. Би аажуухан урд нь дөхөж очоод унтаж буй төрхийг нь ширтлээ. Тэр унтаж байхдаа сэрүүн байснаасаа хамаагүй дээр харагддаг юм байна. Хүйтэн хөндий төрх нүүрнээс нь ор мөргүй арилан, оронд нь тайван нойрсох өсвөр насны хөвгүүнийг харж болохоор байлаа...
Би аажим гараа явуулан түүнийг сэрээх гэж байтал тэрээр гэнэт миний гарыг барьж аваад: Намайг тоохгүй нь л гэж бодлоо шүү гэж хэлээд нүдээ нээлээ.
Би сандарсандаа бушуухан гараа татаж аван: Би одоо хаах хэрэгтэй байна гэж хэлээд урдаас нь муухай харах гэж хичээлээ.
Тэрээр инээмсэглээд: Хүчлэх хэрэггүй дээ. Чи надад татагдаад эхэлчихэж. Тийм биш гэж үү гэж хэлчихээд хажуугаар минь зөрөн кафе-г орхин одлоо...
7 хоногийн дараа.
Хичээлийн завсарлаганаар цайны газар орчихоод анги руу явж байхдаа багш нарын өрөөний үүдэнд нэгэн танил төрхийг олж харав. Хэдий араас нь харсан ч зэвхий царайттай үнэхээр адилхан харагдсан юм. Гэхдээ тэр юу гэж манай сургууль дээр явж байх билээдээ.
Зэвхий царайт гэснээс тэр нэг өдрөөс хойш тэр дахин нүдэнд минь харагдаагүй юм. Магадгүй намайг өөрийнх нь тоглоом болохгүй гэдгийг мэдсэн биз. Ер нь алга болсон нь ч дээр байсан юм.
Завсарлагааны цаг дуусахад гаднаас ангийн хүүхдүүд шуугилдсаар орж ирэн хичээл эхэллээ. Яагаад ч юм нэг л уйтгартай санагдана.
Удалгүй ангийн багш орж ирээд: За тэгэхээр манай ангид шинээр хүүхэд шилжин ирж байна. Та бүхнийг танилцан дотно найзууд болно байхаа гэж найдаж байна. У Сэүн ороод ир гэж хэлтэл гаднаас зэвхий царайт орж ирлээ...
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...