Бурхан минь би юу хийчих нь энэ вэ???Сэүн муухай харсаар аажим над руу ойртоход би түүнрүү ширтэн худлаа инээмсэглээд: Сэүнээ уучлаарайдаа миний буруу гэж хэлтэл
Тэр надруу улам ойртон: Надаар хардуулах таалагдаж байна уу гэж хэлээд мушилзлаа.
Би урдаас нь гайхан хараад: Хардаагүй юм уу? гэж асуутал тэрээр писхийтэл инээгээд: Итгэчихсэн үү? хха. Мангараа би чамайг юу гэж Чанёолтой хардах юм бэ? гэж хэлээд утасныхаа дуудлагыг гаргаж ирэн үзүүллээ. Гэтэл түүний хамгийн сүүлд залгасан дугаар нь миний дугаар байв.
Би түүний гэдэс рүү цохиод: Чи муу надаар тоглосон юм уу? гэж хэлээд хажуугаар нь гарах гэтэл дахин миний гарнаас барьж зогсоогоод: Одоо миний хэлэхийг сайн сонс гэж хэлээд нүдрүү минь ширтлээ.
Түүний царай эргээд төв болсон байх бөгөөд харц нь намайг ховсдох мэт болоход би шүлсээ залгин түүний урдаас ширтлээ.
Сэүн яг миний нүд рүү харж байгаад: 1т Би найздаа итгэдэг. Харин чамд итгэхгүй байна. 2т чи Чанёолд сайн боллоо ч Чанёол чамайг тоохгүй. Учир нь Чанёолд сайн хүн байдаг. 3т Чанёолын гар дулаахан байдаггүй юм. Яагаад гэвэл тэр цус багадалттай гэж хэлээд мушилзлаа.
Би үнэхээр хардуулах гэж энэ бүхнийг хийлээ гэж үү? Үгүй гэж хэлээч Хёорин. Чи Сэүнээр хардуулахыг хүссэн юм уу? үгүй байлгүй дээ. Тэгээд болоогүй худлаа ярьсан минь баригдчихдаг.
Хацар минь улайж эхлэхэд би доошоо харан Сэүнээс харцаа бурууллаа.
Сэүн инээмсэглээд: Зүгээр л надад сайн болчих. Тэгвэл хэн хэндээ амар ш дээ гэж хэлээд үсийг минь чихний ардуур хийлээ.
Би нүүрээ буруулан хажуугаар нь зөрөхдөө: Хэзээ ч тийм юм болохгүй гэж хэлээд ичсэндээ бушуухан гал тогоог зорьлоо.
Сэүн араас инээмсэглэсээр: Гэхдээ чи надаар хардуулахын тулд энэ бүхнийг хийсэн тийм үү гэж хэлээд л инээж эхэллээ.
Сурсанаараа өдөржингөө л Сэүнтэй хамт кафе-д байв. Хааяа нэг хүмүүс орж ирэхэд би үйлчлэнэ.
Гэтэл гаднаас манай сургууийн дүрэмт хувцас өмссөн 6 охин орж ирлээ. Би тавтай морил гэж хэлэн инээмсэглэтэл Сэүн миний хажууд ирж зогсоод: Тавтай морил гэж хэлэх нь тэр.
Орж ирсэн охидууд Сэүнийг хармагцаа л дор бүрнээ сонин сонин болцгоон илт сонирхсон харц илгээнэ.
Би инээмсэглээд: Та бүхэн ийшээ сууна уу? гэж хэлтэл намайг тоож байгаа ч шинж алга бүгд Сэүн рүү хараад би одоо төмс юм уу хаашаа юм.
Бүр уур хүрчихлээ. Сэүн намайг харан инээмсэглэчихээд: Та бүхэн ийшээ суу гэж хэлээд ширээнд суулгахаар яваад өглөө. Би ч тэкний ард зогсоод тэр хэдийг ажиглаж байтал Сэүн ирсэнээ халат авч бүсэлхийгээрээ ороогоод яваад өгөх нь тэр. Гайхаад хартал нөгөөдөх чинь саяны охидууд дээр оччихсон нүдээрээ инээгээд л маяглаж өгч байна.
Нөгөө охидууд нь ч урдаас нь яаж зүгээр байхав. Маяглаад л үсээ шидлээд л. Сэүн муу шалиг амьтан ийм болохоор би дургүй байдаг юм. Гэхдээ тэр үнэхээр царайлаг харагдаад байх юм. Би ч болохоо байж байгаа юм байна даа...
Удалгүй Сэүн малийсаар миний өмнө ирээд: 2 шейк, 3 капучино, 1 хөөрүүлсэн сүү авъя гэнээ гэж хэлээд урдаас инээлээ.
Би муухай хараад: Хэн чамайг ажилд авсан юм. Чамд өгөх цалин байхгүй шүү гэж хэлчихээд ширэв татан гал тогоонд орж захиалгуудаа бэлдэж эхэллээ.
Захиалгаа бэлэн болгочихоод гараад иртэл нөгөө Сэүн чинь бүр нөгөө охидуудынхаа ширээнд очоод суучихсан онигоо яриад байгаа юм уу хаашаа юм нөгөө охидууд нь инээгээд Сэүнийг цохиж аваад л. Их маяглаж байх шив. Ингэхэд би яагаад уурлаад байгаа юм болоо.
Би гүнзгий амьсгаа аван инээмсэглээд захиалгуудыг нь падносон дээр өрөөд нөгөө хэдийг зорьлоо. Би ширээн дээр нь очин захиалгыг нь тавьтал нэг охин Сэүний аманд орчих шахан: Ахаа та найз охинтой юу гэж ирээд л нүдээ тормуулзуулах нь тэр.
Сэүн инээмсэглэн над руу хараад: Уг нь байгаа л даа. Тэр л мэддэггүй юм гэж хэлээд инээтэл өнөөх охидууд над руу гайхан харлаа.
Би бантсандаа инээмсэглэн: тавтай үйлчлүүлээрэй гэж хэлээд эргэтэл Сэүн босч ирэн миний гарнаас бариад: Одоо ингээд болихгүй бол манай найз охин хардах нь гэж хэлээд миний гарнаас атгалаа.
Би Сэүн рүү муухай хараад: Юу яриад байгаа юм чи чинь солиорчихоо юу? Хэн чиний найз охин юм гэтэл.
Сэүн инээмсэглэн нөгөө охидууд руу хараад: Би хэлсэн байхаа тэр миний найз охин гэдэгээ мэддэггүй гэж хэлтэл өнөөх охидууд миний азтайг гайхан ам амандаа шагширна.
Би Сэүнийг зөөлөн цохиод тэнэг амьтан гэж хэлчихээд гал тогоог зүгэллээ.
Тэгс ингэсхийсээр орой болж кафегаа хаагаад Сэүнтэй хамт гарлаа. Сэүн хажууд алхаж байсанаа: сая намайг хардсан тийм үү гэж хэлээд чанга инээлээ.
Би урдах замаа харан: Яалаа гэж чамайг харддаг юм. Солиорсон биш гэж хэлтэл тэр улам чанга инээгээд: Харц чинь яг л солиорсон хүнийх шиг болчихсон саяны охидууд руу харж байсандаа гэж хэлээд намайг зөөлөн нударлаа.
Би ууртайгаар: үгүй гээд байхад гэж хэлтэл Сэүн зөрүүдлэн: Үгүй ээ чи хардсан би яг мэдэж байна гэж хэлэхэд бүрэн гараагүй байсан уур минь дүрсхийн Сэүн рүү муухай хараад: Ядаргаатай юм хүн хардаагүй гээд байхад чинь. Тэгж их хардуулах дуртай юм бол тэр охидуудаа дагаад явахгүй яасан юм. Чамайг хангалттай л хэдэн биентэйгээ хардахаар харагдаж байсандаг гэж хэлчихээд хурдан хурдан алхлан урд нь гарлаа.
Сэүн гүйцэн түрүүлж ирж миний өмнө зогсоод: Одоо хийх гэж байгаа зүйлд минь уучлаарай гэж хэлээд надруу ойртон толгойноос минь бариад духан дээр минь үнсчихлээ.
Зүрх минь хурдан хурдан цохилж хамаг бие минь халуу шатаж байгаа мэт мэдрэмж төрнө.
Сэүн аажим надаас хөндийрөн миний урдаас харж эрхий хуруугаараа миний уруулыг илбээд: Хэзээ нэгэн цагт энэ уруул минийх болно гэдэгт итгэж байгаа болохоор одоохондоо илбээд л өнгөрлөө. Надад бол чамаар хардуулах сайхан байсан гэж хэлээд гарнаас минь атган алхаж эхэллээ.
Би юу ч хэлж хийж чадалгүй түүнд хөтлүүлэн алхана. Гэвч цээжин дотор минь хэдэн мянган солют буудуулж байгаа мэт хөөрөн догдолж байлаа...
Хэд хоногийн дараа
Би өнөөдөр кафе-д Жисүг үлдээчихсэн. Учир нь өнөөдөр Агентлагийн шалгаруулалттай. Орой зургаан цагт ирж шалгаруулалтанд ор гэсэн болохоор би өөрийгөө хэрэндээ бэлдсээр гэрээсээ гарлаа. Ойрын хэдэн хоногт өвлийн сэрүү орон хүйтэрч эхэлсэн болохоор хэрэндээ дулаалан гарч явлаа.
Шалгаруулалт болох газрыг нь хайсаар иртэл шөнийн цэнгээний газар байх нь тэр. Гайхсан хэдий ч дотогш явж ортол нүдэнд дулаахан эмэгтэй угтаж авлаа.
Би бөхийгөөд: шалгаруулалтанд орох гэсэн юм гэтэл өнөөх эмэгтэй инээмсэглээд: Ийм газар хүлээж авч байгаад уучлаарай зүгээр биз дээ гэж хэлээд инээмсэглэхэд нь би хариу инээмсэглэн зүгээр ээ гэж хэлээд өнөөх эмэгтэйг даган алхлаа.
Явсаар захын өрөөнд орж иртэл нэг настайвтар эмэгтэй, эрэгтэй хоёр хүлээж байлаа.
Эмэгтэйг нь намайг харан инээмсэглээд: За шууд ажилдаа оръё. Алхаад үзүүлдээ гэж хэлээд гараараа дохьлоо.
Би ч хэлснээр нь хийж дуустал эрэгтэйг нь намайг хажуудаа суу гэж дохьлоо. Хүсэл мөрөөдөл минь биелэх мэт санагдаж инээмсэглэсээр хажууд нь очин суулаа. Гэтэл эрэгтэй нь надад архи хундгалж өгөөд уу гэж хэлэх нь тэр.
Би инээмсэглэн толгойгоо сэгсрээд: үгүй дээ би уудаггүй гэж хэлтэл миний гарт бариулаад уу гэж хэллээ. Би бага зэрэг эвгүйцэн амсаад тавьтал намайг уу гэж улам их шахаж эхлэх нь тэр.
Би өнөөхийг нь ширээн дээр тавиад босч бөхийн: уучлаарай надад таалагдахгүй байгаа болохоор явлаа гэж хэлтэл миний гарнаас татан суулгаад: Чи өнөөдөр эндээс хаашаа ч явахгүй гэж хэлээд инээмсэглэх нь тэр...
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...