Part 3

4.8K 249 3
                                    

 Удалгүй ангийн багш орж ирээд: За тэгэхээр манай ангид шинээр хүүхэд шилжин ирж байна. Та бүхнийг танилцан дотно найзууд болно байхаа гэж найдаж байна. У Сэүн ороод ир гэж хэлтэл гаднаас зэвхий царайт орж ирлээ.
Нүд минь орой дээрээ гарч байна уу гэлтэй томорч амаа ангайсан байгаагаа ч анзаарсангүй.
Хён у намайг нудраад: Хёорин наад амаа хаагаач ээ гэж хэлэх нь тэр.
Би сая л нэг юм ухаан орон хэвийн байдалдаа орохыг хичээлээ.
Өнөөх зэвхий царайт орж ирэнгүүтээ нүдээрээ нэг юм хайх мэт ангиар нэг харчихаад намайг харангуутаа над руу ширтэж эхэллээ.
Багш зэвхий царайт руу хараад: Өөрийгөө танилцуул гэж хэлтэл
Зэвхий царайт нэг гараа кармандаа хийгээд: Намайг У Сэүн гэдэг. Өөр та нарт мэдээд байх зүйл байхгүй гэж хэлээд хүйтэн инээлээ.
Ангийн охидууд ам амандаа түүний царайлагийг шагшин магтана.
Багш бага зэрэг гайхсан бололтой бид нар луу харснаа эргэн зэвхий царайт руу хараад: За тэгвэл тэр хойно Инагийн хажууд очоод суучих гэж хэллээ.
Зэвхий царайт над руу харж инээмсэглээд: Тэр Хёорины хажууд байгаа хөвгүүн босч өөр газар суу. Би энэ сургуульд Хёориноос болж шилжиж ирсэн. Тэгэхээр Хёоринтой хамт сууна. Бас нэг юм нэмж хэлэхэд Хёорин өнөөдрөөс эхлээд минийх. Хэрвээ түүнд сэтгэл алдарсан хөвгүүн байгаа бол эртхэн сэтгэлээ татаж аваарай гэж хэлээд инээмсэглэлээ.
Ангид анир чимээгүй ноёлон хүүхдүүд над руу болон Сэүн рүү ээлжлэн харна. Багш хэсэг ширтэж зогоссоноо хоолойгоо засан: Тэгвэл Хён у Инатай хамт суучих гэж хэллээ.
Нүүр минь халуу шатан юу гэж хэлэхээ ч би мэдсэнгүй. Гэтэл Хён у цүнхээ аван хойшоо суухаар бэлдэж эхэллээ. Би Хён у-гийн гарнаас зууран толгойгоо сэгсэртэл тэрээр мөрөө хавччихаад хойшоо Инагийн ширээ рүү яваад өглөө. Зэвхий царайт сэтгэл нь ханасан бололтой маасайсаар миний хажууд ирж суун, гараа тулж над руу хараад: Намайг санасан биз дээ гэж хэлээд дахин инээмсэглэлээ.
Багш болон ангийн хүүхдүүдийн нүд зэвхий царайт бид хоёр дээр тусан анир чимээгүй ноёлоно. Болдог бол газрын гаваар орчих юмсан гэсэн бодол толгойд орж ирэн байдгаараа биеэ хураан сууж байтал Сэүн юу ч болоогүй мэт багш руу хараад: Хичээлээ эхлэхгүй юм уу багшаа гэж хэлэхэд сая л хүмүүс сэхээ орон хичээл эхэллээ.
Багш самбарын өмнө хичээл зааж байгаад байс хийгээд л Сэүн бид хоёр луу харна. Тэр болгонд миний нүүр халуу шатан байж сууж чадахгүй болж байхад зэвхий царайт юу ч болоогүй мэт над руу ширтэх нь хэцүү.
Зуун жил мэт урт санагдсан хичээлийн цаг сая нэг юм дуусч хонх дуугарлаа. Би бушуухан хичээлээ цүнхлээд гарах гэтэл зэвхий царайт миний гарнаас татаад: Хүлээж бай хүргээд өгье гэж хэлэх нь тэр.
Би гараа хүчтэй гэгч нь татаж аваад: Чи чинь солиорчихоо юу? Юу хийгээд байгаа юм. Би чамд ойлгомжтой хэлсэн биз дээ. Надаар зугаацахаа боль. Энэ чинь арай хэтэрч байна. Намайг тайван орхи гэж өөрийн мэдэлгүй ангиар нэг орилчихлоо. Дахиад л хүүхдүүдийн харц бид хоёр дээр тусан ам амандаа юу нь үл мэдэгдэх зүйл шивнэлдэж эхэллээ.
Би зэвхий царайт руу муухай харчихаад цүнхээ шүүрэн хар хурдаараа агиас гаран явлаа. Уур хүрсэндээ ч юм уу ичсэндээ ч юм уу нүүр минь улайн амьсгаа хурдсана. Ухаан мэдрэлгүй явсаар нэг мэдэхэд кафе-даа ирчихсэн байлаа.
Исү эгчтэй мэнд мэдчихээд хувцасаа солин бялуугаа хийж эхэллээ. Бялуу хийж эхлэхээр л дотор минь уужран өдрийн болсон явдлыг тунгаахтайгаа боллоо. Өмнө хичээлээ дэлгэн суудаг байсан цонхныхоо хажууд очин гадаад орчныг харан бодлоо цэцлэхийг хичээн сууна.
Тэр зэвхий царайт надаар яах гээд байгаа юм болоо???. Яагаад намайг оролдоод байгаа юм бол. Яаж ч бодсон надад сайн болсон баймааргүй. Эсвэл намайг чадах гээд байгаа юм болов уу? Нээрээ би түүнээр чинь шал угаалгачихсан ш дээ. Тэрнээс болоод намайг ингээд байгаа юм болов уу? Ашшш тэрнээс л зайлахгүй боллоо. Тэр өдөр зүгээр л бялууг нь хийгээд өгчих байсан юм. Үгүй ээ тэр өдөр эрт хаах ёстой байсан юм. Одоо яаж тэрнээс салах вэ? Уучлалт гуйх уу? Тэгвэл намайг зүгээр орхих болов уу? Мэдэхгүй ээ мэдэхгүй толгой хагарах нь. Аххх ийм үед Жисү байсан бол хэчнээн сайхан.
Жисү бол миний хар багаасаа үерхсэн хамгийн сайн найз бөгөөд гэр бүлээрэй гадаад явчихсан байгаа болохоор холбогдох хэцүү. Хэрвээ хажууд байсан бол сэтгэлээ онгойтол яриад сайхан байхгүй юу. Заза нэгэнт л бүтэхгүйгээс хойш ажилдаа орохоос.
Би босч гал тогоондоо орон цэвэрлэгээ хийж эхэллээ. Хэр хугацаа өнгөрснийг мэдээгүй байтал хаалга онгойн хүн орж ирэх сонсогдлоо. Би гал тогооноос гараад хартал зэвхий царайт өөрийнхөө үеийн хэдэн хөвгүүдтэй зогсож байлаа. Анх харсан хүнд бол бараг л алдартай хөвгүүдийн хамтлаг шиг харагдах биз.
Би бага зэрэг гайхсан ч бөхийн: тавтай морилно уу гэж хэллээ.
Гэтэл нэг нь зэвхий царайтыг цохиод: Чи ч үнэн хэлжээ. Тэр үнэхээр даруухан юм гэж хэлээд намайг дээрээс доош гүйлгэн харлаа.
Энэ нь надад үнэхээр эвгүй байсан болохоор би гараа атган уруулаа хазаллаа.
Сэүн надруу харж нэг инээмсэглэчихээд найзуудаа дагуулан миний сууж байсан ширээнд очиж суух нь тэр.
Би дагаж очоод: Юу захиалах уу гэж арай гэж асуулаа. Учир нь тэд намайг яг л цоолох гэж буй мэт ширтэж байв.
Гэнэт нэг нь гараа сунган: Танилцъя. Манай Сэүнийг анх удаа араасаа ийм олон хоног гүйлгэж байгаа охин гэж бодохоор сонин байна шүү. Намайг Кай гэж дуудаж болно гэж хэлээд инээмсэглэлээ.
Сэүн өнөөх хөвгүүний гарыг цохиод: Би хүртэл түүний гарнаас атгаагүй байхад чи юу вэ гэж хэлээд муухай хармаар аядлаа.
Түүний намайг хүн гэж тоолгүй өөрөөрөө зүтгэн, намайг эвгүй байдалд оруулж байгаа нь үнэхээр таалагдсангүй.
Би зэвхий царайт руу муухай хараад: Надтай ярилцаадах гэж хэлээд гал тогоог чиглэн явлаа.
Залуус араас нь "үүүү" гэсээр үлдэж зэвхий царайт намайг даган алхана.
Би гал тогоонд орж ирмэгцээ түүнрүү хараад: Одоо наад тоглоомоо боль надад таалагдахгүй байна гэж хэлээд муухай харлаа.
Зэвхий царайт толгойгоо бага зэрэг гилжийлгэн. 1т би тоглоогүй. 2т надад зугаатай байна гэж хэлээд мушилзлаа.
Би гараа зангидан доошоо хараад: Тэр үед шал угаалгасанд уучлаарай. Тэрнээс болоод л миний янзыг үзээд байгаа биз дээ. Одоо буцаад сургууль руугаа шилж. Бас энд ийм кафе байдгийг ч толгойноосоо авч хая. Тэгээд намайг тайван орхи гэж хэлтэл тэр миний эрүүг дээш өргөн өөр лүүгээ харуулаад: Тиймээ чи надаас уучлалт гуйх хэрэгтэй. Гэхдээ шал угаалгаснаас биш. Чи миний сонирхлыг ямар их татаж байгаагаасаа уучлалт гуйх ёстой. Намайг тайван орхи гэсэн үү?. Хэрвээ тайван баймаар байгаа бол надтай унт гэж дотор палхийтэл хэллээ.
Саяны хэлсэн үг яг л намайг алгадаад авах мэт болж, хацар минь халуу дүүгэн нүд минь нулимсаар дүүрч эхэллээ. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй хий дэмий нулимстай нүдээр түүнийг ширтэн зогсоно.
Тэр мушилзан надруу бага зэрэг ойртоход нь би хойшоо алхтал хананд тулчихав.
Тэр толгойны минь хажууд гараараа тулан над руу улам ойртоод: Гэхдээ чи тийм охин биш. Тийм болохоор л чи намайг галзууруулах гэж байна. Би чамаас болж ямар муу хүн болж байгааг харж байна уу? Би хэзээ ч охидтой ингэж харьцдаггүй. Харин чамтай ингэж харьцаж байна. Энэ бүхэн чиний буруу гэж хэлээд ууртай харцаар намайг цоолох мэт ширтлээ.
Би шалдаа буун доошоо хараад: Надаас юу хүсээд байгаа юм. Юу хийвэл чи намайг тайван орхих юм гэж амандаа шивнэх төдий асуулаа.
Сэүн бах нь ханасан байртай инээмсэглээд: 1т надаас өөр хөвгүүдтэй битгий харьц. 2т надаас өөр хөвгүүнд битгий хүр. 3т надаас өөр хөвгүүнийг битгий хар. Гэхдээ чи эд нарыг хийхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор чамд хийх зүйл байхгүй. Ямар нэгэн юм хийх хэрэг гарвал би хийх болно. Харин чи зүгээр л надад дурла гэж хэлээд доод уруулаа хазлаа.
Би зориг орох мэт түүний хурц нүд рүү ширтээд: Тийм юм болохгүй. Би хэзээ ч чамд дурлахгүй гэж шүдээ зуун хэллээ.
Тэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор мөргүй алга болно. Гэхдээ яадаг билээ би өөртөө 100% итгэлтэй байдаг. Тохиролцох уу гэж хэлээд надаас хөндийрлөө.
Би түүний нүдрүү нь цоо ширтэж байгаад: Чи хэзээ ч намайг өөртөө дурлуулж чадахгүй гэж хэлээд алгадах гэтэл тэр миний гарнаас бариад: бэлтгэлтэй байгаарай гэж хэлчихээд хажуугаар минь зөрөн удалгүй найзуудыгаа дагуулан кафегаас гарч явлаа....  

Чинийхээр хайр гэж юу вэ?Where stories live. Discover now