Бурхан минь гэж би ч энэ залуугийн дураараа занг засч чадахгүй бололтой...Жисүгийн зүгээс
Ойрд Хёоринтой уулзаж чадсангүй. Найзтайгаа нэг сургууль мөртлөө өөр анги байх яасан ч тэнэг юм. Ахх би анхнаасаа тоондоо сонирхолтой байгаад математикийн сонгоны ангид орсон бол өдийд Хёоринтой хамт нэг ангид сурч байх байсан юм. Хэлний гүнзгийрүүлсэн анги болохоор зав ч гарахгүй, найзтайгаа хааяа л нэг уулзах юм даа. Өнөөдөрөөс завтай болсон болохоор орой уулзнаа. Сүүлд Сэүнтэй муудалцсан сураг байсан....
Хийх юмаа хийчихсэн болохоор элдвийг бодон цонхоор ширтэж байтал завсарлах хонх дуугаран би бушуухан ангиас гарч Хёорины ангийг зүгэллээ. Түүний анги харагдахад Хёорин ангиасаа гарч ир таарав.
Би гараа даллаад: Хёорин гэж дуудсан боловч тэр намайг сонссонгүй хурдан хурдан алхалсаар угаалгын өрөө лүү яваад орчихлоо. Би түүний араас угаалгын өрөө явах гэтэл хэлний ангийн Сүи миний гарнаас барьж зогсоогоод: Жисү багш дуудаж байна гэж хэлэхэд нь би арга буюу Сүитэй хамт багш нарын өрөө лүү явлаа.
Ээлжит олимпиадын мэдэгдэл гарсан тул багш дуудулсан байжээ. Хёоринтой уулзаж чадаагүй болохоор тараад ангидаа хүлээж байгаарай гэж мессеж явуулчихаад хичээлдээ орлоо.
Хичээл эхлээд 10 минут болоогүй байхад анги удирдсан багш нэгэн өдөр хүүгийн хамт орж ирэх нь тэр. Гэхдээ энэ хөвгүүнийг чинь хаана харлаа.
Багш: Манай ангид өнөөдрөөс шилжиж ирж байгаа шинэ хүүхэд. өөрийгөө танилцуулаарай гэхэд өнөөх хөвгүүн бөхийгөөд: Сайн байцгаана уу? нэг ангид сурах болсондоо баяртай байна. Намайг Пак Чанёол гэдэг. Тусалж дэмжиж байгаарай гэж хэлээд инээмсэглэлээ. Би сая л түүнийг таньлаа. Тэр чинь Сэүний найз нь байна шүү дээ. Гэхдээ бид өмнө нь уулзаж байсан юм шиг. Магадгүй надад тэгж санагдсан байж болох юм.
Багш инээмсэглээд: За тэгвэл Чанёол Сүигийн хажууд суучих гэтэл Чанёол хоолойгоо засаад: Нөгөө багшаа би танд гэхэд багш: Аан тийм шүү дээ. Чанёол хойно Жисүгийн хажууд суучих. Харин Мин у урд Сүитэй суучих. За тэгээд ангийхантайгаа танилцаарай гэж хэлчихээд гараад явчихлаа. Чанёол миний хажууд ирж суугаад: Сайн уу Жисү гэж хэлээд инээмсэглэлээ.
Би урдаас нь инээмсэглэн: Сайн уу? Сэүний найз байх аа? гэж хэлээд гараа сунгахад миний гарнаас атгаад: тийм ээ. Өнөөдрөөс нэг ангид сурах болсондоо баяртай байна гэж хэлээд инээмсэглэлээ.
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...