Би нүд рүү нь ширтсэн хэвээр: Би ч гэсэн чиний хувьд ердөө л мөрий төдий зүйл байж. Хэрвээ чи надад жоохон ч гэсэн хайртай байсан бол намайг үнэнээ хэлэх боломж олгож байхад тэр боломжыг минь алдалгүй үнэнээ л хэлчих байсан юм. Би чамайг өнгөрсөнтэй чинь хүлээж авахад бэлэн байсан Сэүн. Гэхдээ одоо надад итгэл алга. Уучлаарай гэж хэлээд эргэж харалгүй Сэүний гэрийг орхин гарлаа...Би тэндээс гаран шууд харсан зүг рүү гээ хаашаа ч юм алхана. Нэг мэдэхэд би кафе-д ирчихсэн байлаа. Цээжинд нэг юм хөндүүрлэн, хамаг юм минь гараад явчихсан мэт.
Би зүгээр л алхан кафе-д ороод цонхны хажуу талын ширээнд суун американо захиаллаа. Цаг харвал хэдийн оройн 6 өнгөрчээ.
Яг одооны би өөрийгөө ойлгох тун хэцүү байна. Түрүүхэн Сэүнийд сонссон тэр үгс зүгээр л зүүдний минь нэг хэсэг шиг санагдана. Удахгүй Сэүн инээмсэглэн орж ирээд урдаас минь зөөлөн ширтээд, гарнаас минь атгах юм шиг. Гэхдээ саяны болсон бүх зүйлс үнэн гэж бодохоор дотор харанхуйлан уйлж хашгирмаар санагдана.
Түүний намайг тэврээд "Надад итгэ" гэж хэлж байсан үе, хайртай шүү гээд тэвэрч байсан мөч, зүгээр л дураараа ашлан зүрхэнд минь хүрч байсан тэр бүх дурсамжууд одоо бүгд дэндүү үнэ цэнэгүй бас хуурамч санагдана. Магадгүй Сэүний амнаас тэр бүх үгсийг сонссон бол би Сэүнд итгэх байсан. Гэвч тэр нүд рүү минь ширтэж байгаад худлаа хэлсэн гэж бодохоор л түүнд өөрийн эрхгүй дургүй хүрнэ.
Хүн яаж тэгж худлаа хэлж чаддаг байнаа. Би эцсээ хүртэл л Сэүнд итгэхийг хүссэн шүү дээ. Тийм ч болохоор би боломж олгосон. Гэтэл тэр зүгээр л нүд рүү минь ширтэж байгаад тэр боломжийг дэвсэлчихээд дахиж боломж олгохыг гуйсан. Миний түүнд өгсөн тэр боломж тийм үнэ цэнэгүй байсан юм гэж үү? Тийм болохоор л надаас дахин дахин боломж нэхээд байгаа юм уу?
Одоо надад уйлах ч эрх байхгүй мэт санагдаж байна. Анхнаасаа энэ бүхэн худал хуурмагаар дүүрэн эхэлсэн болохоор одоо ийм байдалд хүрчихлээ. Түүнийг харсан өдөр л өөртөө итгэж болохгүй гэж хэлсэн бус уу? Гэтэл юунд найдаж тэгж их итгэчихэв дээ. Хайр хүнийг сохолчихдог гэж үнэн бололтой.
Нэг мэдэхэд өмнө минь уур савсаж байсан кофе хөрч, гадаа бүрэнхий тасарчээ. Би өнөөх кофег тэр чигт нь орхиод тооцоог нь хийгээд гэрийн зүг алхлаа. Болдог бол ой санамжаа алдаад, Сэүнтэй өнгөрүүлсэн тэр бүх дурсамжыг арчиж хаях юмсан. Гэвч бүх зүйл хэтэрхий оройтчихсон бололтой.
Гэрийн үүдэнд иртэл ах үүдэнд холхин намайг хүлээж байх шиг байв. Ах намайг харангуутаа хурдан хурдан алхаж ирээд: Цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Тэр нэг юм чинь хүргэж өгөдөггүй юм уу? гэж ирээд л намайг загинаж эхлэв.
Би ах руу харалгүй урд нь гараад: Ахаа би зүгээр л ядраад байна гэж хэлэхэд ах санаа нь зовсон байртай: Зүгээр үү? Чамайг тэр нэг юм чинь гомдоосон уу гээд л дахиад л үглэж эхлэв.
Би зүгээр л юу ч ярилгүй явсаар гэртээ орж ирээд шууд орондоо шургалаа. Гэрийхэн надад илт санаа зовж байгаа нь харагдсан болохоор бүр ч илүү дургүй минь хүрч байв.
Өглөө дуртай дургүй босч хувцасаа өмсөөд гараад иртэл үүдэнд Сэүн хүлээж байлаа.
Би түүнийг хараагүй мэт хажуугаар нь өнгөртөл: Чи өөрөө намайг тайлбар сонс гэж хэлж байсан биз дээ. Тэгээд яагаад миний тайлбарыг сонсохгүй гээд байгаа юм гэх сул дуу гарлаа.
Би байрандаа зогсон эргэж Сэүн рүү хараад: Надад тайлбар биш үнэн хэрэгтэй байна. Миний асуусан асуултанд үнэнээр нь хариул. Хэрвээ би буруу ойлгосон бол тэр үед тайлбараа хэлээрэй гэхэд Сэүн сулхан толгойгоо дохьлоо.
Би гүнзгий амьсгаа аваад: нэгт Чи тэр охиныг ашиглаад хаясан гэж үнэн үү? гэхэд Сэүн харцаа буруулан сулхан дуугаар: тиймээ үнэн гэж хэллээ.
Би нүдээ аниад: Хоёрт Чи тэр охиныг гадаад яваагүйг мэдэж байсан уу? бас тэр охин амиа хорлохыг завдсан гэж үнэн үү?
Сэүн над руу итгэл муутайхан хараад: Энд байгааг нь би уржигдар л мэдсэн. Хёорин энэ үнэн шүү би үнэхээр түүний энд байгааг мэдээгүй гэхэд дотор минь бага ч гэсэн уужрав.
Би нүд рүү нь ширтээд: Амиа гэхэд тэрээр яриаг минь таслан: Тиймээ үнэн гэж хэлээд эргэн доошоо харлаа.
Би гүнзгий амьсгаа аваад: Сүүлийх нь. Чи надаар мөрийцсөн гэж үнэн үү?
Сэүн сандран над руу хараад: Хёорин би тайлбарлая гээд над руу дөхөхөд нь би хойшоо ухраад: Тийм үгүй хоёрын аль нэгийг нь хэл. Би ганцхан үнэнг мэдмээр байна гэхэд Сэүн над руу цөхрөл дүүрэн харцаар хараад: Тийм ээ Хёорин. Гэхдээ би гэхэд нь би яриаг н таслан: Одоо бид хоёрт яриад байх яриа үлдсэнгүй бололтой. Үнэнээ хэлсэнд баярлалаа гэж хэлээд түүн рүү эргэж харалгүй сургууль руу алхлаа.
Ангид орж ирэн суудалдаа суугаад удаагүй байтал араас Сэүн орж ирээд хажууд минь суулаа.
Би яаж өөрийгөө ийм тайван байгаад байгааг ойлгохгүй байгаа ч би өмнөхөөсөө илүү хичээлдээ анхаарч байх шиг санагдав. Нэг мэдэхэд л хичээл завсарлах болоход би Сэүнийг орхин цайны газрыг зорьлоо. Цайны газарт орж ирэхэд Жисү Чанёол хоёр нухацтай юм ярьж байснаа намайг хармагц хоёр биенээ нудралцан чимээгүй болж, над руу харан инээмсэглэж эхэллээ.
Би өмнө нь очиж суугаад: Өдрийн мэнд. Өнөөдөр ямар хоол идэх үү? гэхэд Жисү над руу санаа зовсон байртай хараад: Хёорин чи зүгээр үү гэж хэлээд сэрэмжилсэн байртай харах нь тэр.
Би урдаас нь инээмсэглээд: Хэзээ ч ийм сайн байсангүй. Та хоёр чинь яагаа вэ гэхэд өнөөх хоёр хоёр биенээ нудралцан чимээгүй боллоо.
Би захиалсан хоолоо дуустал нь идээд тэр хоёрыг орхин түрүүлж ангидаа орж ирэхэд Сэүн цонхоор ширтэн гунигтай гэгч нь сууж байлаа.
Би хажууд нь очин суун гэрийн даалгавараа хийж байтал Сэүн над руу хараад: Хёорин ямар нэгэн ярь л даа. Эсвэл намайг харааж зүх. Тэгвэл уур чинь гарна ш дээ гэж хэлээд миний гарнаас атгах гэж үзлээ.
Би гараа татаж аваад: Үгүй дээ би уурлаагүй. Надад чамайг харааж зүхэх ч хэрэг байхгүй. Зүгээр л одоо тус тусын замаа хөөе. Чи шилжих хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ долоо хоногт байвал сайн байна гэхэд Сэүн дуугаа хураан доошоо хараад: Хёорин намайг уучлаач дээ гэж хэлэхэд нь би Сэүн рүү харж инээмсэглээд: Би чиний уучлалт гуйх ёстой хүн биш шүү дээ гэж хэлээд босч угаалгын өрөө орлоо.
Өөрийгөө ойлгохыг хүсэхгүй байгаа өөртөө дургүй хүрч хүйтэн усаар баахан нүүрээ шавшаад хичээл эхлэхэд ангид орж ирвэл Сэүн явчихсан байлаа.
Би явсаар ширээндээ очиж суун хичээлдээ анхааран сууж байтал сургуулиас гарч яваа Сэүн харагдах нь тэр. Тэрээр эргэж ч харалгүй явсаар сургуулийн хашаанаас гарч явлаа. Магадгүй би түүнийг ингээд үүрд явуулчихсан байж ч магадгүй юм...
Түүнээс хойш гурван өдрийг Сэүнгүйгээр худлаа инээмсэглэсээр барсан боловч би дотроо бараг л үхэж байна. Сэүн яг тэр өдрөөс хойш гурван өдөр таг болчихсон. Маргааш ч гэсэн ирэхгүй.
Түүний нууцыг мэдсэнээс хойш 5 өдөр өнгөрсөн ч яг л уйтгар гуниг дүүрэн нэг жил мэт үнэхээр хэцүү байна. Уйлж ч болохгүй их өвдөж, алхам тутамдаа түүнийг санан үгүйлсээр би өөрийгөө ч мөн алдаж байна.
Арай гэж хичээлийн хэдэн цагийг бараад яаравчлан гэртээ ирж өрөөндөө ороод хаалгаа түгжлээ. Учир нь би өнөөдөр бүхнийг цэвэрлэхээр шийдсэн. Түүнийг санагдуулдаг бүх эд зүйлсийг гаргаад хаячихвал мартахад арай дээр байна байх гэж бодсон юм.
Зүгээр л эхнээс нь цэвэрлэж эхэллээ. Гэтэл гарт минь нэг түүний ороолт мэдрэгдэх нь тэр. Би тэр өдрийг маш сайн санаж байна.
Тэр минь миний өмнө зогсоод бэлхүүсээр минь ороож өгч байсан. Би өнөөх ороолтыг аажим дээшлүүлэн нүүрэндээ ойртуулаад үнэртэхэд ганцхан түүнээс үнэртдэг тэр зөөлөн үнэр сэнгэнэж байлаа.
Хэдий хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч би түүнийг үнэхээр их санаж байна. Зүгээр л бүхнийг буцааж дахиад гацнхан удаа над руу ширтэх тэр нүд, тэр зөөлөн гарнаас атгамаар байна. Гэвч надад итгэл алга...
YOU ARE READING
Чинийхээр хайр гэж юу вэ?
FanfictionТэр бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээнд надруу ойртоод: Тэгвэл хэн нь ялахаа үзье. Хэрвээ энэ хичээлийн жил дуусахаас өмнө чи надад дурлавал намайг үнс. Харин хичээлийн жил дууссаны дараа хүртэл чи намайг үзэн ядсаар байх юм бол би чиний амьдраал ор...